Л.ОЮУН-ЭРДЭНЭ "ЖУРМЫН НӨХӨДТЭЙГӨӨ ТЭМЦЭНЭ" ГЭСНЭЭ БАТЛАХ ЦАГ ИРЛЭЭ

Aдмин / Улстөр

Ер нь бол өнгөрсөн 2022 он гармагц Хөгжлийн банкны өндөр дүнтэй чанаргүй зээлийн асуудал хөндөгдсөн.

Анх энэ асуудлыг нийтэд ил болгож дэлгэсэн нь Засгийн газар байдаг. Хууль хяналтынхан шалгаж, Засгийн газар үүнд идэвхтэй дэмжлэг үзүүлснээр 2022 оны сүүлч гэхэд их наяд гаруй төгрөгийн чанаргүй зээлийг эргэн төлүүлсэн. Ингэснээр Монгол Улс дефолт зарлах аюулаас аврагдаж, Хөгжлийн банкны үйл ажиллагаа ч хэвийн байдалд орсон. Их наяд давсан дүнтэй ийм зээл бий болоход гол нөлөө үзүүлсэн хүмүүс нь улстөрчид, албан тушаалтнууд болж таарсан. Одоо тэднийг шүүх хурал болж байна. Уг хэрэгт 80 гаруй хүн холбогджээ.

Үүний дараа нүүрсний хулгай яригдаж эхэлсэн. Оны сүүлч гэхэд олон нийт ч энэ хулгайг ил болгож, хулгайчдад хуулийн дагуу хариуцлага тооцох шаардлага тавьж эхэлсэн. Сүхбаатарын талбайд олон хоногийн турш жагссан. Харин Засгийн газар нууц байсан нүүрсний гэрээнүүдийг ил болгосон. Хууль хяналтынхан нүүрсний хулгайд холбоотой байж болзошгүй хүмүүсийг шалгаж эхэлсэн. Ер нь энэ хэрэг оффтейк гэрээ, нүүрс тээвэр, нүүрсний тендертэй холбоотой үүссэн гэдэг. Гэхдээ нэлээд эрчтэй явж байсан нүүрсний хулгайг илрүүлэх ажил сүүлийн үед унтрах тал руугаа орчихов уу гэсэн шүүмжлэл олон нийтийн зүгээс гарах болсон.

Харин эх сурвалжууд, "Нүүрсний хулгайтай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг хууль хяналтынхан хэвийн үргэлжлүүлж байна. Харин нүүрсний асуудлаарх нээлттэй сонсголыг УИХ-ын Түр хороо учир битүүлгээр саатуулаад байгаа юм" гэсэн тайлбар өгч байна.

Нүүрсний хулгайтай зэрэгцээд газрын наймаа, тусгай сангуудын асуудал босч ирлээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэ талаар "Хотын газар олголт, хот төлөвлөлтийг бодохоор гомдмоор, бачуурмаар. Үр хүүхэд, ирээдүй минь үлдэж амьдрах хот. Хайр найргүй, баруун солгойгүй зарсан. Зүү шигдэх зайгүй болтол нь чигжсэн бетонон ширэнгэ. Ийм л хотод бид амьдарч байна. Даанч харамсалтай. Хотынхоо газрыг зарж дуусаад Дархан цаазат Богд уулаа зарсан. Хотхон босгоогүй, ухаж сэндийчээгүй ам гэж энэ ууланд алга. Даанч сайхан Хан уулыг минь сэглээд үлдээлээ. Хэзээ, хэн дарга хэчнээн газар олгосон тухай мэдээлэл ил болсон...

"Өмч хувьчлал" гэх их луйварт тэд цадаагүй. Газар, лицензийн наймаандаа бас цадаагүй. 30 жил нүүрс, алт, зэс ухаад бас цадаагүй. Энэ улсыг авлигын намагт живүүлээд тэд цадаагүй. Бүгдээрээ нийлж банк дээрэмдээд ч цадсангүй. Боловсролын зээлийн санг бас цөлмөжээ... Эрээ цээр байхгүй.

"Төр хувцсаа тайчаад түмний дундуур нүцгэн гүйдэггүй юм" хэмээн хэлсэн нэгэн ухаантны үг Засгийн газраас өргөн барьж батлуулсан "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай" хууль хэрэгжиж эхэлснээр эсрэгээрээ болж байх шиг. Төр хувцсаа тайчаад түмний дундуур нүцгэн гүйж байна.

Өнгөрсөн 30 жилийн монгол төрийн нүүр царай. "Би маргааш ч гэсэн хамаагүй төлчихөж чадна" хэмээн дараа үе рүүгээ жишим ч үгүй нулимж байна.

Бүхэл бүтэн анги давхарга дангаараа нийгмийн баялгийг залгиж байсан дүр зураг дээрх хууль хэрэгжиж эхэлснээр ил тод болж байна. Энэ ажил зогсохгүй.

...Боловсролын зээлийн сан, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Нийгмийн халамжийн сан, Улсын авто замын сан, Соёл, урлагийг дэмжих сан, Байгаль орчин, уур амьсгалын сан, Мал хамгаалах сан, Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан Тариаланг дэмжих сан... гэх мэт. Монгол Улсад өнгөрөгч 30 жилийн хугацаанд 40 гаруй тусгай сан байгуулагдсан. Эдгээр сангуудын тухай дэлгэрэнгүй мэдээллүүдийг ирэх өдрүүдэд олон нийтэд ил болгохоор ажиллаж байна.

Дашрамд Боловсролын зээлийн сангийн устгагдсан, алга болсон гэх мэдээллийг нягтлан шалгахаар Эрүүгийн цагдаагийн газраас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна" гэж цахим хуудастаа бичжээ. Эндээс харвал цаашид том хулгай, авлига албан тушаалын гэмт хэргийн эсрэг ажиллагаа тасрахгүй л шинжтэй.

Гэхдээ эрх баригч МАН-ын гишүүд, тус намаас төрийн өндөр албан тушаал хашиж байгаа, байсан эрхмүүд дээрх асуудлуудад олноороо холбогдож байна. Гэтэл МАН-ын дарга нь Ерөнхий сайдаар ажиллаж байна. Нэг үгээр хэлбэл, дээрх хулгай зэлгийг ил болгож байгаа субъект нь юм.

Сонгууль ойртсон. Гэтэл намынх нь гишүүд, журмын нөхөд нь олноороо хэрэгт орооцолдчихлоо. Нэмэгдэх шинжтэй. Ядахад Л.Оюун-Эрдэнэ жил гаруйн өмнө "Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгөө, мөн намынхаа журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг” гээд хэлчихсэн. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ ингэж "Журмын нөхөдтэйгөө тэмцэнэ" гэснээ батлах л цаг ирлээ дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Эхэлсэн тэмцлийг дэмжигч [59.153.113.15] 2023-05-23 08:48:25

Оюун Эрдэнэ Ерөнхий сайдаа! ядарч туйлдсан ч гэсэн ард түмэн чинь таны талд. Нямбаатар,Учрал сайд нар идэвхтэй тэмцэж байгааг олон нийт харж талархаж байгаа.Эрэсдэл аюулгүй байдлаа зөв тооцож,болгоомжтой тууштай ажиллаарай залуучуудаа! Та нарын эсрэг мөнгөтэй ,эрх мэдэлтэй олон хүн шат шатанд л байгаа шүү! УИХ-н шудрага хүчээ нэгтгэж дэмжиж ажиллана гэж найдаж байна.Сайн цаг түргэн ирэх болтугай.

зочин [203.98.76.137] 2023-05-23 08:25:56

Засгийн газар ард иргэдтэйгээ туушдаа нэгд, луйварчдаас мөнгө, эрх мэдэл, хөрөнгө бүгдийг нь хурааж ядарсан ард иргэд, хөгшид, хүүхдүүддээ боломжийг нь буцааж өгч биднийгээ авар. Цалин, тэтгэвэр нэмээд өгөөч, энэ ард түмэн чинь үнэхээр туйлдаж байна, өдөр бүр хулгайчуудын хулгай луйвар сонсоод байж суух газраа олохгүй маш ихээр гомдохын зэрэгцээ өөрсдийгөө ийм сул дорой арчаагүй болсоноо гайхаад шоолж сууна. яандаа хойч ирээдүй минь, үр хүүхдүүд минь, эх орон минь, аварч хайрла

зочин [203.98.76.137] 2023-05-23 08:22:54

тэмцээд өг Оюун Эрдэнэ сайдаа,

би [203.98.76.137] 2023-05-23 08:21:53

ОюунЭрдэнийг элдвээр бичсэн хүмүүс шээсээ савируулан барин үүнийгээ бичээ юу? та нар луйварчин хулгайчуудын угаадсыг долоодог байсан байлгүй, одоо долоох угаадасгүй болох гээд Сайдыг элдвээр хэлээд байна уу гүй юу? та нарыг бурхан өршөөг өлөх хулгайчууд аа

Зочин [66.181.160.5] 2023-05-23 07:40:18

Хулгайч нарын духан дээр нам гэсэн шошиг зүүхээ болцгоое. Хулгайч тэр л гэхэд болно. Хулгайч овогтонгууд түмнээс ялгарах ёстой. Үе удмаараа зайлуулагдах ёстой. Өмч хөрөнгийг нь хуу хам. Тэдэнд энэрэл хайр хүн ёсны халамж огтхон ч хэрэггүй. Бугуйч зүүлгээд газрын мухарт бүх насаараа нь гацаа. Түмний итгэлээр наадаж байгаа хүмүүс өршөөл уучлал байх ёсгүй.

Bold o [223.62.22.40] 2023-05-23 05:21:30

Хөшөө барьж нурааж тоглодог данх ...адилхан хулгайч ш дээ..

Г [103.140.10.206] 2023-05-22 17:41:39

Оюунэрдннэ зүгээр л дүр эсгэгч, луйварчин

Зочин ах [202.126.90.88] 2023-05-22 16:30:28

Обуна тэмцээд батлаад байгаа юм бишүү малаа

Зочин [66.181.160.92] 2023-05-22 20:05:22

Өнгөрсөн 30 жилд Оюунэрдэнээс өмнөх маш олон сайд дарга нар ингэж хулгайч нартай тэмцэж байсануу.үгүй шүүдээ.ард түмэн минь оюунэрдэнээ дэмжээд өгөөрэй.эх орноо цэвэрлэе

Зочин [202.131.227.82] 2023-05-22 16:21:07

ганцаараа л үлдэнэ цэрэггүй жанжин яах бол

Зочин [122.201.21.197] 2023-05-22 16:16:32

Худлаа сүржигнэх ЕС, бүх хулгайчдыгаа зайлуулбал өөрөө ч тогтохгүй болно доо.

Grl [202.55.188.101] 2023-05-22 16:01:23

Jonhu zuurhaas caashgui zail zail

Зочин [202.126.90.48] 2023-05-22 15:35:56

haana temtseed bainaa kk yu ch shiidegdsengui

Зочин [192.82.90.114] 2023-05-22 14:00:32

Зсссссс аөшөөгөө барь буулга ккк

Зочин [202.21.124.141] 2023-05-22 12:52:07

Мал л биш бол юу гэж өөрийг нь өндөр сэнтийд залсан нам журмын нөхөдтэйгээ тэмцэх вэ дээ Үүнд итгэж байдаг бас хэдэн мал бнаа бна

Зочин [202.126.88.236] 2023-05-22 14:43:22

Нэгэнт.эхэлсэн.юм.чинь.одоорэлсэн.амандаа.хүрэч.өшөө..сайн.ажилах.хэрэгтэй.хэрэв.чадахгүй.бол..дахин.гарна.гэж.бодсони.чхэрэгүй.шүү.дээ.та.даанч.ганцаарда.байга.шүү.өшөө.2..сэтгэл.нийл.сэн.хүнтэй.бол.ч.наад.хэдэн.малаа.буулгаад.авандаа.амжилт.хүсиө.найдаж.байгаа.шүү

Pkxny [192.82.86.233] 2023-05-22 12:32:56

Нам дагавал хошногоо тостоно. Мал дагавал ам тостоно

Зочин [172.59.177.113] 2023-05-22 10:31:05

Данх аудлаа ..

Зочин [192.82.90.114] 2023-05-22 14:01:18

Үнэн шүү

Баагий [203.23.199.2] 2023-05-22 10:28:24

Оюук е.сайддаа баяр хүргэж амжилт хүсье. Урьдны намын дарга нар хэзээ ч авлига, хулгай, луйвартай амь насаараа дэнчин тавьж ингэж тэмцэж байгаагүй шүү...

Зочин [66.181.160.83] 2023-05-22 10:16:59

Хаяа хаяа ҮНЭН юм шиг СҮРДҮҮЛЭГ хийхлээр МӨНГӨ өөрөө урсаад ӨВӨРТ нь Сүнээ шигээ ороод ирдэг байлгүй ....

Зочин [66.181.161.180] 2023-05-22 10:14:54

шаа2 их наядын хулгайч нар нь зг.н сайд уих.н гишүүн байна ч.хүрэлбаатар чойжилсүрэн бямбацогт жавхлан нямбаатар нар бол ард түмнийг дарлагч дарангуйлагч нар сү.батболд багабанди очирбат элбэгдорж нарыг шалгаадах

ЗОЧИН [202.126.89.249] 2023-05-22 10:12:06

НАМ ХАМААГҮЙ ХУЛГАЙЧУУДТАЙГАА ТЭМЦЭЖ ИЛРҮҮЛЖ БАЙЖ ЭНЭ УЛС ОРОН АВРАГДАНА. ТЭМЦЭЭД БАЙ ОЮУК МИНЬ АРД ТҮМЭН ЧИНИЙ ТАЛД ШҮҮ

Зочин [202.126.89.103] 2023-05-22 12:06:33

чи ард түмнийг төлөөлж чадахгүй шүү,

Зочин [192.82.83.199] 2023-05-22 09:58:27

За за хаяа хаяа тоглож болно биз дээ


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.