У.Хүрэлсүх, Э.Макрон хоёрын хийсэн гол тохиролцоонууд

Aдмин / Улстөр

Э.Макроны айлчлал хоёр улсын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, өндөр технологи, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг ойртуулан дотносуулах тохиролцоо хийж чадсан түүхэн ач холбогдолтой айлчлал боллоо. Э.Макрон айлчлалын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ирэх 10 дугаар сард Францад айлчлахыг албан ёсоор урьсан байна.

Хоёр улсын төрийн тэргүүн дараах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгджээ.

•Цэвэр эрчим хүч /Атомын цахилгаан станц/ болон сэргээгдэх эрчим хүчний салбарт Францын хөрөнгө оруулалтыг дэмжих, нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар болов.

•Францтай хамтран Үндэсний сансрын хиймэл дагуул хөөргөхөөр болов.

•Худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, хамтарч ажиллахаар тохиролцов.

•Монгол Улсын Ерөнхийлөгчийг ирэх 10 дугаар сард Франц Улсад айлчлахыг урив.

•“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Францын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Ойн дээд хэмжээний уулзалтаас гаргасан санаачилга”-тай уялдуулан хамтран ажиллахаар тохиролцов.

•“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд мэргэжилтэй боловсон хүчнийг Францад бэлтгэж, шинэ техник, технологи нэвтрүүлэхээр болов.

•Хүнсний аюулгүй байдал, малын эрүүл мэндийн чиглэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцов.

•“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” санаачилга болон хамтарсан тэтгэлэгт сургалтын хөтөлбөрийг өргөжүүлэхээр болов. Франц

Улсад монгол хэлний сургалт, Монгол Улсад франц хэлний сургалт явуулахыг бүх талаар дэмжихээр болов.

•Францын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод байгаль орчинд ээлтэй агаарын дүүжин тээвэр төслийг бүрэн хэрэгжүүлэхээр болов.

•Онцгой байдлын ерөнхий газар, Францын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий газрууд гамшгийг бууруулах олон улсын ажиллагаанд хамтран хувь нэмрээ оруулахаар болов.

•Гэмтэл согог судлал, хавдар судлалын эмч мэргэжилтнүүдийн солилцоог нэмэгдүүлэхээр тохиролцов.

•Францын Үндэсний түүхийн музейд дэлгэх “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв” сэдэвт үзэсгэлэнг төрийн тэргүүн нар ивээлдээ авч ажиллахаар болов.

•Аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлж, Монгол- Франц хооронд шууд нислэгтэй болохыг дэмжихээр тохиролцов.

•Кино урлагийн салбарт хамтран ажиллаж, хамтарсан уран бүтээл гаргах, энэ хүрээнд шаардлагатай эрх зүйн баримт бичгүүд байгуулахаар болов.

У.Хүрэлсүх, Э.Макрон нар харилцан тохиролцсон эдгээр асуудлууд нэг, хоёр жил биш, хэдэн арван жилээр тогтвортой үргэлжлэн хэрэгжинэ гэж хамтарсан мэдээлэл хийхдээ мэдэгдсэн юм.

Францын Ерөнхийлөгчийн түүхэн гэж хэлж болох анхны энэ айлчлал хоёр орны харилцааны нэгэн шинэ хуудсыг эхлүүллээ.


Сэтгэгдэл

Монголыг тоож ирсэнд мэхийн их баярлаж сууна. [192.82.89.33] 2023-05-23 22:31:01

Францын төрийн тэргүүн тэгээд БНМАУ байгуулагдсанаас хойш 102 дахь жилээр л АНХ УДАА буцах замаараа Монголоор дайрч явж байгаа юм биздээ? Их том үйл явдал монголчуудын хувьд болжээ. 102 жил хүлээж суусаар Франц улсын Ерөнхийлөгч нэг ирдэг байна ш дээ. Одоо тэгээд Их Британы хаан Монголд ирэх болов уу? 102 жил Монгол Улс тусгаар тогтносон улс болж оршиж байдаг. Ромын Паап намар анх удаа ирнэ гэсэн. Дараа нь Монголыг тоож бусад ноёд ирэх болов уу?

Зочин [43.242.242.24] 2023-05-23 10:15:23

Юун дүүжин тээвэр судалгаа хийсэн юмуу

Зочин [98.169.104.96] 2023-05-23 09:52:22

Uran abaxaar iirsen shuu ee

Л БАЯР [103.57.94.100] 2023-05-23 08:45:23

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ГЭДЭГ НЬ Л ХААШАА ЮМ БЭ ГЭХЭЭС БУСАД НЬ МОНГОЛД ТААРУУЛЖ ХУУРСАН БАЙНЭА

DR. PRADHAN [197.211.63.101] 2023-05-23 05:05:43

IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

Зочин [192.82.89.33] 2023-05-23 00:12:00

Атомын эрчим хүчний талаар тодорхой зүйл

Ер нь атомын цахилгаан станцын тухай ярьсан юм үү даа? [192.82.89.33] 2023-05-23 00:17:14

юү тохирсон юмб? Одооны байдлаас ИЛҮҮ зүйл юү ярьсан юм бэ? Эсхүл "цэвэр эрчим хүчний" хүрээнд манайд хэдэн салхины сэнс өгөх гээд байгаа юм уу? Францууд тэгэж чадна шүү.

макро чинь санхүүгийн пират манай улс орон хүн амд ямар ч ач өгөхгүй франц-Африкаас туйлдуулж хоосро [217.160.155.75] 2023-05-22 19:19:52

энд франц Африк хөл нүцгэн, малын савчид бүгд амьдардаг бхад бид нарт ямар нэмэр өгөх билээ дээ, өөрсдөө улсаа босгоо дээ

Зочин [192.82.72.148] 2023-05-22 19:06:11

Хүрэлсүх ээ тэрбум мод оо УБ т болон говь хээрийн бүсүүдэд тариач, УБ чинь бетонон ширэнгэ болж дууслаа, эрхэм найз сү батболд чойжилсүрэн 2 тоо хэлээч улс аа бод гэж , тэр Чингис з.б лын эргэн тойроныг очиод харьдаа !!!

Unshigch [91.86.153.41] 2023-05-22 18:46:25

Atomiin tsahilgaan manaid hereggui bas zaaval ter hol frants ulsaas gedeg ne sonin, unet metal , uranaa ogood orond ne avah um ne homshon. Hiimel daguul ne 2 horsh iluu chadaltai hogjson baihad, bas tendees geh ineedtei l um bna


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.