МАН ТАРВАЛ МОНГОЛ ХӨГЖИНӨ

Aдмин / Улстөр

Төрийн гурван өндөрлөгөөс хоёр нь нэр холбогдоод байгаа БЗС-ийн асуудал нийгмийн анхааралд өртсөн хэвээр байна. Монгол Ардын Нам төрийн эрхэнд арваад жил үнэмлэхүй олон тоогоор ялж эрх мэдлийн аархал, эдийн засгийн өндөр савлагаанд 7 жил өнгөрлөө.

Боловсролын зээлийн санг тоносон асуудал аудитын баримтаар олон нийтэд зарлагдан шүгэл үлээсэн мэргэжилтэн багш шударга ёс зүйн жишээ гэгдэж байна. Харин эрх баригчдын хувьд Лүндээжанцан, Нямдоржтонгуудаас эхлээд Боловсролын сайд Л.Энхамгалангийн хамаарал бүхий хүмүүс нь хүртэл олон сая төгрөгөөр гадаадад суралцжээ. Төрийн түшээд эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаараа өөртөө элдэв төрлийн эрх олгож, ард түмний боломжийг зүсэн зүйлиийн хууль бус аргаар ашиглах хамгийн хор хохиролтой гэмт хэрэг. Гэтэл үүнийг дэнслэх учиртай шүүх засаглал хаана байна? 60 тэрбум, ЖДҮ, нүүрсний хулгай, нийгмийн даатгалын мөнгийг хулгайлсан, оффшор, Хөгжлийн банкийг тоносон... гэх мэтийн олон гэмт хэргийн шийдвэрлэлт яав? Улс төрийн тойм зурагаар нь харвал эрх баригч намд хулгайчдын зонхилох хэсэг нь хадгалагдаж ичих нүүргүйгээр илчлэгдэнгүүтээ”...АН л буруутай, АН л хулгайч” гэдэг бохир аргаа хэрэглэсээр.

Энэ олон хулгай луйвар, шамшигдуулалт, авлигалын мөртэй мөнгөний баримтууд нь ил болсоор байхад мэлздэг, төлсөн төлөөгүй, устгасан устгаагүй гэж гүрийдэг улс төрчид, улсын их хулгайч түшээд ичиг ичиг.

Өнөөгийн байдлаар Монголын ард түмний 90 хувь нь үр хүүхдээ дотоодын их сургуульд сургах зардлыг өрхийн төсвөө танан байж шар махтайгаа хатаж гаргадаг. Гэтэл дарга ангийнхан элдэв сангийн мөнгөөр эх орноо харьд нүдний булай болгож байна. Мэдээллийн асар хурдтай эринд төрөө тонож, түмнээ ядууруулж буй Монголын цөөхөн улс төрчдийг гэхээс илүү тэдэнд хариуцлага тооцуулж чаддаггүй ард түмнийг шүүмжлэх болов уу.

Нохой хаяглахдаа шээсээ шороогоор булдаг бол МАН бөгшүүлэхдээ жирийн ард түмэн рүү шүлсээ хаядаг аж. Өндийх ч тэнхэлгүй өмөгт нь үнэгчлэх сөрөг хүчнээ буруутгасаар сонгуультай золгоно гэвэл тэнэглэл. Харин төмөр замаар тээвэрлэгдэн төсөвт төвлөрөх жоохон мөнгийг тэнцүү хуваагаад хүрчтихэж болохгүйдэх МАН-ын дотоод зодоон ард түмэнд яр шарх л нэмэх болохоор хаа хаанаа толхилцоонтой. Ерөнхий сайдын хувьд нэгэнт мөхөх үү сэхэх үү дээрээ тулж өдий хүртэл дэнжигнэсэн учир яаж ийгээд суудалтайгаа зууралдсаар намтайгаа нэг үзэлцэж, заримдаа намиатсаар.

Хулгайн асуудлыг хөндөх нь компаний аж ахуйн даргын хувьд тун хялбар ч хариуцлага тооцох гэхээр ерөнхий захирал, хурлын дарга хоёр нь хөдлөж өгөхгүй байгаатай л адилхан үйл явцууд хөвөрч байна. Харьцангуй залуу ч намынхантайгаа үзэлцэхээс өөр сонголтгүй мөчлөг гүйцэтгэх засаглалын тэргүүнд ногдох.

Улс төрчдийн эхнэр, хүүхэд, хамаатан садан, ах дүүс цөм гадаадад их хэмжээний зээлийн сангийн мөнгөөр тэтгүүлж Монголын олон мянган өрхүүдийн бодит амьжиргаа талхны мөнгөө аргацаахад тархиа гашилгах нь тэгш бус байдлын дүр төрх. Ямар нэг хулгай луйвар, гэмт хэрэгт нэр холбогдсон л бол тэр хүн түмнийг төлөөлөх эрхгүй болж, хуулийн дагуу шийтгэгдэх энгийн эрүүл тогтолцоо л үгүйлэгдэнэ. Онгойход хэцүү цүүц цуургатай, огт түлхүүргүй цоожлогддог тогтолцоо гэж хаана ч байхгүй. Ердөө л ёс зүйн хэмжээсийг эрх зүйн зарчимд нийцүүлвэл болох нь тэр.

Нийслэлийн төв талбайд үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийн зүгээс УИХ тар, намуудыг татан буулга гэж шаардах нь ч зөв. Ёс суртахуунгүй хулгайн сэтгэлгээтэй хэсэг бүлэг мафи төрийн ордонд үүрлэж, онгорхой сиймхийгээр нь түмний зовлон зүдгүүрийн уг үндэс болсон авлига хээл хахууль нүүрсний утаа шиг нүүгэлтэж байна.

Хэнээс ч хэдийг ч гуйдаггүй бор зүрхээрээ амьдарч хүн амыг өлсгөлөнд нэрвэгдүүлэхгүйг хэдэн мянганы уламжлалт ахуйгаараа дааж, хэрдээ байхгүй хэцүү ачаа үүрч яваа малчид хаврын шамрага хаяагүй тэнгэрийн гамшигт өртөж хотоо харлуулж, голоо самардахад төрийн түшээд нь бодлого зангидахын оронд борвины баастайгаа, бохир хулгайн мөнгөө далдлах гэж баацганах...

Ард түмнээ дарамталдаг, хүчирхийлдэг, дээрэмддэг улс төрчдийг төрөөс бүр мөсөн цэвэрлэх алхам Монголын агуа түүхтэй ард түмний үр садад юу ч биш амархан. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг бус ичдэггүй улс төрчид цэвэрлэгдэх цаг.


Сэтгэгдэл

Зочин [202.131.251.130] 2023-05-26 14:40:23

Орон нутгийн сонгууль, томилгоог намаас салгах

Зочин [202.21.107.43] 2023-05-24 09:05:41

eronhiilogchtei bolieoo olon hun idej bhaar arai l .........

Зочин [202.21.107.43] 2023-05-24 09:04:47

barag unen bolloo alich namiin hereg alga adilhan

Зочин [59.153.114.220] 2023-05-23 22:28:37

МАН ын засаг барьж бх үед маш их хулгай гарлаа МАН ыг одоо больё энэ намын үед Монгол эзгүйрч дампуурлха

2 хөрн [192.82.89.33] 2023-05-23 22:16:20

Единая Россия болон Хятадын Коммунист Нам гэдэг ТОМ ТОМ хүчнүүд 2 хөршийг удирдаж байхад Монголд ядадаа нэг ТОМ нам байх ёстой. Хэрэв МАН-ыг жижигрүүлчих юм бол 2 хөрштэй ХЭН ДҮЙЦЭЖ асуудал ярьж байх юм бэ? Богино түүхтэй ,ӨЧҮҮХЭН хорхой шиг намууд тэдэнтэй ярих уу?

Зочин [64.119.24.148] 2023-05-23 21:27:32

МАН ыг тарааж ерөнхийлөгчийн засаглалтай болж ардчлалын туг Элбэгдоржийг ерөнхийлөгч болгох ёстой Эс тэгвээс монгол улс мөд мөхнө

Зочин [192.82.82.186] 2023-05-23 19:23:30

МАН -ийг ТАРААНА ГЭЧИХЖЭЭ ТЭНЭГҮҮД ХЭЦҮҮ ЮМДАА, АН, ХҮН ,МАХН, ГЭЭД БҮХ НАМ ХУЙГААРАА ГЭР БҮЛ ЭЭРЭЭ ҮР ХҮҮХДЭЭРЭЭ БЗС-ГААС ХУЛГАЙЛСАН БАЙХАД ЯМАР ЮМНЫ ЧИНЬ МАН-ЫГ ТАРААВАЛ УЛС ХӨГЖИНӨ ГЭЖ ЮУ СОЛИОРООД БАЙГАА ЮМ ТЭГЭЭД ХУЛГАЙЧУУДЫН ШЭЭС БААСНУУД ТӨРД ГАРАХ ХЭРЭГ ҮҮ ТЭНЭГТЭЭРЭЙ

Зочин [192.82.91.120] 2023-05-23 17:40:34

Хэн хөгжүүлэх юм. АН уу. Бас хулгайч биз дээ

ss [103.10.21.110] 2023-05-23 15:22:30

Монголд парламентийн засаглал тохирохгүй, хаант засаглал тохирно. Хаан хэн байх нь хамаагүй гол нь эх орноо гэдэг хүн байх хэрэгтэй, одоогоор бүгд мөнгөөр эх орноо зарж байна. эх орноо гэсэн сэтгэл дутаж байна. тэгэхээр хаантай болоод хаан нь бүх сэтгэлээ эх орныхоо төлөө зориулаад цаазын ялтай болж бүх улсаа зарж тоносон урвагчдын толгойг авч цаазлах хэрэгтэй, ингэвэл монгол маш хурдан сэргэнэ

Зочин [66.181.183.171] 2023-05-23 14:24:34

МАН ч бай, АН-ынх ч бай аль альныг сонголгүйгээр энэ удаад өнжөөе. Тэгвэл урагшаа алхалт гарна шүү.

Зочин [202.126.88.143] 2023-05-23 16:09:53

МАН ТАРААЧЭЭ,ОЭ УЛСАА САМАРЧ ГҮЙЦЛЭЭ

Зочин [66.181.161.35] 2023-05-23 13:50:58

Ард түмэн сонгохгүй бол намын тараачихна. Их амархан. Өрсөлдөгч намын тараагаад ард түмэн сонгохгүй бол яах бэ

Иргэн [59.153.86.92] 2023-05-23 13:48:27

МАН г татан буулгаад хаант засагтай больё гэчихээч тэгээд жонхуу ах хаан болбол монгол хөгжинө зөв үү

иргэн [59.153.114.140] 2023-05-23 13:47:39

Ирээдүйгээ авч үлдэе гэвэл МАН,МАХН --Н Энхбаяр ,Хүрэлсүхтэйн Татан буулгаж байж л Авч үлдэнэ дээ Залуусаа??????!!!!!!Тэмцэх Хэрэгтэй !!!!!!!!!! Хөгшид бид ч одоо өнгөрсөн !!!!!!!??????

ренчин [183.177.99.226] 2023-05-23 13:35:59

МАН тарах хэрэгтэй бол бусад бүх намууд тарах нь зүйтэй. Харин энэ чөлөөгөөр дарангуйлагчид төрийн эрхэнд гарчих бий дээ. Өнөөдрийн монголын ардчиллын амин сүнс нь улс төрийн намууд оршин буйд юм шүү.

Зочин [202.9.46.185] 2023-05-23 12:35:33

Намуудыг татан буулгах биш нам бус хяналттай УИХ байгуулах

Зочин [203.23.49.170] 2023-05-23 12:25:07

Хийсэн сонголтынхоо горыг амсаад л сууцгааж бай. Өөр яахав. Толгойлогч сүгсэлзүүрийг нь Ерөнхийлөгчөөр аваачаад залчихсан Нөгөөх нь явахдаа нутгийн дүү Данхаа ЕС болгочихсон. Ийм байхаар яаж энэ улс хөгжихөв д ер нь.

Зочин [202.126.88.130] 2023-05-23 12:23:36

taraad yahiin. Nogoo har mass ni nogoo hediigee songono. AN, MAN yalgaagui Mongolchuud. Mongolchuid gedeg chini huvia hicheene, hulgai hiine gesen vg

Зочин [202.21.114.170] 2023-05-23 11:39:05

yu unen ene l unen. Haa saigui Toriin buh baiguullagad MAN-iin hulgaichid bugd shigsen bn daa.

Зочин [66.181.160.94] 2023-05-23 10:58:11

ЮУ ҮНЭН - ТЭР ҮНЭН ....

Зочин [66.181.161.80] 2023-05-23 11:01:30

Тэгээд АН ынхан ирж суугаад кк

Иргэн [59.153.115.162] 2023-05-23 10:41:46

Зуун зуунаар баталгаажсан тусгаар тогтносон монгол улсыг байгуулсан МАН-ыг хулгайч луйварчидын гар хөл болсон хогын лаларууд та нар тарааж хэзээ ч чадахгүй.МАН үгүй бол монгол улс мөхнө гэдгийг ард түмэн та нараас илүү мэднэ. МАН-ын яруу алдар үүрд мөнх мандан бадарч монголын минь тусгаар тогтнол мөнх мандан бадартугай

Зочин [67.184.4.56] 2023-05-23 11:49:25

Яруу алдарт намынхаа заасан замаар явсаар байгаад монголчууд нүхэнд ойчихвоо, хөөрхий. Одоо тэндээсээ гарах учраа олохгүй гайхаж,нэгэндээ цэцэрхэж ,хэрэлдэж сууна. Олс дээс олж ирж татахыг нь хайрт намаасаа горьдож сууна даа.

Зочин [192.82.72.148] 2023-05-23 10:02:29

Одоо зүгээр л энн бугшсан идээ бээрыг 1 мөр цэвэрлне гэвэл МАН бг татан буулгаж жинхэнэ ёсоор ҮХНӨ тыг ард түмний түр хороо байгуульж шийджх хэрэштэй, ялзралын хариуцлагыг мэдэнж МАН дараа АН давхар хариуцах учраас УИХ д одоо суудалтай намуудыг татан буулгах ёстой. Өөр гарц гэж үгүй болсон.!!

Зочин [192.82.74.151] 2023-05-23 09:52:12

ЗОЧИН [202.126.89.248] 2023-05-23 09:38:34

ХУЛГАЙЧУУД ТАРАХ БОЛСОН БАЙНА ҮНЭНДЭЭ Л ЯЛЗАРСАН НОВШИЙН ХУЛГАЙЧУУД БАЙЖ

Зочин [139.5.219.204] 2023-05-23 09:31:15

Үнэндээ тарах ёстой

Зочин [64.119.30.14] 2023-05-26 12:38:27

МАН тараад ардчилсан нам гарвал монгол улс ,ард иргэд бид идэх хоолгүй амьдрах газар нутаггүй л болно ардчилсан нам байхад хүмүүсийг эрүүдэн шүүх бүх газар нутгийг ухаад хаясан , авч болох бүх өмч хөрөнгийг хувьчлаад авсан , тонгол орны орныг барьцаанд тавиад баахан өрөнд оруулсан энэ бүх балгийг одоо ардын нам цэвэрлэх гэж яаж зовж байна ард иргэд ухаантай шүү


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.