Ч.ХҮРЭЛБААТАР: МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 7.6 ХУВИАР ӨССӨН
Засгийн газрын хуралдаанаас гарсан мэдээлэл, шийдвэрүүдийг танилцуулж байна. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Монгол Улсын 2023 оны эдийн засгийн байдал 7,6 хувиар өссөн гэсэн мэдээллийг хүргэж байсан бол ҮСХ-ноос мэдээлснээр 7,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Гадаад валютын нөөц 3,8 тэрбум доллар буюу тогтвортой, өсөлттэй дүнтэй байна. Эдийн засаг өсөж цар тахлын өмнөх үеийн нөхцөл байдалд гурван салбараас бусад нь хүрээд байна.
Тодруулбал уул уурхай, тээвэр, барилгын салбарт хараахан хүрээгүй байна. Эдийн засаг 7,9 өсөлттэй байгаа ч өвөлжилт амаргүй, малын зүй бус хорогдол их, шинэ төлийн тоо бага байгаагаас шалтгаалж Хөдөө аж ахуйн салбар уналттай байна" гэлээ.
Сэтгэгдэл
Зочин [64.119.20.160] 2023-05-25 13:53:13
Эдийн засгийн онолын болоод практик мэдлэг энэ хүнд жаахан дутмаг юм шиг санагддаг,асуудлыг оновчтой гарц гаргалгаатай ярихгүй бөөрөнхий ерөнхий яриад бахйх юм.Ажлаа мэддэг,салбөраа мэддэг хүн гэж нэлээдгүй жилийг өнгөрөөхөд ерөөсөө нэг олигтой юм хэлдэггүй,амнаас мэргэшсэн хүн шиг ярьдаггүй түүний дэргэд эдийн засагч Энхбаяр,Анар,Ганзориг гм залуус шал өөр харагддаг/мэогэжлийн хүний хувьд/ тэгээдч Монгол улс Макро түвшинд ийм ийм Микро түвшинд ийм ийм эдийн засгийн бүтэц,салбар хоорндын балансжилтийг ингэж хангана,уялдуулна үүний үр дүнд ингэж хөгжлийн гарц бий болгоно гэж л ярьдаг хүн нь Эдийн засгийн хөгжлийн сайдын амнаас гарч байх ёстой байтал тагнэг л сулбайсан юм бувтнаад байх юм. Наад өсөлт чинь иргэддээ хүрдэггүй цаасан дээр гарсан тоо шүү дээ.Түүнийг өөрөө хийж багаа юм шиг ярих хэ хэ бүтэхгүй гар.
өаиө [202.21.117.34] 2023-05-25 11:17:56
АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ЯАСАН ВЭ,,,,,,,,ДАНДАА НУУЦ ХУЛГАЙ
kkk [202.126.92.173] 2023-05-25 09:20:12
өө тийм үү ха ха
зочин [43.242.243.183] 2023-05-25 00:20:24
ҮНЭН ҮҮ? Иргэдийн ахуй амьдрал туйлын ядуу, тартагтаа тулчихав уу? 1 кг махны үнэ бараг 20000 төгрөг болчихлоо, Цагаан сараас хойш бараа бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин нэмэгдчихлээ гэдгийг энэ сайд гуай мэдэхгүй, мэдрэхгүй байгаа юм байх даа? эсвэл иргэдийг басамжлан доромжлоод байгаа юмуу? Худалч сайд уу?
Зочин [66.181.160.79] 2023-05-24 18:38:01
Эдийн засаг нь өсөөд байдаг, иргэд нь улам ядуураад байдаг..
Зочин [192.82.91.81] 2023-05-24 15:59:43
Нэртэйгээр нь автономитын үетэй харьцуул