Засгийн газрын хуралдаанаар “Эмээлтийн эко парк” байгуулахыг дэмжжээ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Эмээлтийн эко парк” байгуулахыг дэмжлээ. Уг парк ашиглалтад орсноор эдийн засагт таатай нөлөө үзүүлж, байгаль орчинд ээлтэй хэлбэр рүү шилжиж, нийслэлийн 30 мянга орчим иргэн ажлын байртай болно. Түүнчлэн Монголын суурь үйлдвэрлэлийн салбар болох арьс, ширний үйлдвэрлэлд сэргэлт бий болж, экспортын нэр төрлийн бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдэх, уг үйлдвэрлэлийг дагаж цавуу, коллаген, гоо сайхан, савангийн үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэх юм.“Дэлхийн банкнаас санхүүжүүлэх” Эмээлтийн эко парк байгуулах төслийг УИХ соёрхсоноор бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн 1-р орлогч Ж.Сандагсүрэн ажиллана.
Сэтгэгдэл
зочин [202.9.40.16] 2023-05-25 08:16:01
зөв маш зөв үр дүнгийн гэрээ хийж ,,,,хариуцлага үүрүүлэх хэрэгтэй ,,,,,,,,,,
ss [103.10.21.110] 2023-05-25 08:04:15
Үр дүнгийн гэрээ хийх хэрэгтэй, хэрэв үр дүн гарахгүй бол хариуцсан дарга нарын толгойг шууд авдаг болох хэрэгтэй тэгж байж улс хөгжинө тэгэхгүй бол мөнгийг нь идээл дуусна харж байгаарай
Иргэн [66.181.160.78] 2023-05-25 07:45:42
Наанаа хятадуудыг бүү оруулаарай.
Үлгэр [66.181.161.13] 2023-05-24 17:31:27
балай юм ярьж мөнгө үрж өөрсдийгөө хуурдагаа больцгоовол дээр