БЗС-д долоо хоногт 1.1 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ сүүлийн өдрүүдэд иргэдийн анхаарлыг ихээр татаж буй Боловсролын зээлийн сангийн асуудлаар тайлбар өглөө.
Тэрбээр энэ үеэр хэлэхдээ, "Засгийн газраас хэрэгжүүлж буй таван “Ш” хөтөлбөрийн хүрээнд Боловсролын зээлийн сантай холбоотой мэдээлэл өнгөрөгч сарын 7-ны өдрөөс ил болсон. Уг сан 1997 оноос хойш 150 мянган оюутны 1.2 сая удаагийн зээл, тэтгэлэгт 1 их наяд төгрөг зарцуулсан. Үүний 700 тэрбум төгрөгийг дотоодын их, дээд сургуульд хуваарилсан. Манай иргэд гадаадын их, дээд сургуульд суралцахаар явсан хүүхдүүдийн асуудлыг сүүлийн өдрүүдэд ихээхэн хөндөж байна. Одоогийн байдлаар 1997 оноос хойших гадаадад суралцахаар явсан болон төгссөн суралцагчдын мэдээллийг ил болголоо.
Дэлхийн шилдэг их, дээд сургуулийн магистр, докторын сургалтад хамрагдсан оюутнуудын тоо анх энэхүү мэдээллийг цацаж байх үеийнхтэйгээ таарч байгаа. Иймд энэхүү мэдээллийн хүрээнд тухайн суралцагч зээл, тэтгэлэгт хамрагдаж, тэр үеийн шаардлагыг хангаж байсан эсэх, сонгогдсон сургуульдаа суралцсан эсэх, төгсөж ирээд гэрээний үүргээ биелүүлсэн эсэхийг тодруулах шаардлагатай.
Боловсролын зээлийн сантай холбоотой мэдээлэл устсан гэх мэдээлэл нь үндэслэлгүй. Мэдээлэлтэй холбогдуулж АТГ, Эрүүгийн цагдаагийн газрынхан ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар, 320 мянган ам.доллар буюу 1.1 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний зээл долоо хоногийн хугацаанд эргэн төлөгдсөн” гэв.
Сэтгэгдэл
зочин [202.9.40.16] 2023-05-25 08:14:10
хамгийн гол нь ядарсанд нь олдохгүй ,,,,задарсанд нь олдож байгаа биз дээ иргэн та 1ыг бодож 2ыг тунгаагаарай хонгилын үзүүрийн гэрлийг бүү бөхөө иргэн та,,,,,,,,,,, жинхэнэ удирдагч ядуу айлаас л төрнө тэгээд ч дахан дор эр даахин дор хүлэг байдаг юм ааааааааааааааааааааааа
Болд [31.0.90.249] 2023-05-24 23:30:02
Увсын Сийлэгмаа Гантөмөрийгөө сайхан шаалаадаа хаха
Иргэн [66.181.160.20] 2023-05-24 20:35:35
БЗС-г хэт улстөржүүлээд, харлуулаад байна, шалгаад алдаа дутагдал байвал засна биз дээ. Улс оронд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, дэлхийн нэр хүндтэй сургуульд өндөр чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмэр оруулсаныг нь үгүйсгэж болохгүй шүү дээ. Сайд хэлсэн ярьсандаа баймаар бн