ДАРГАА ЦООРТОЛ ДОЛООДОГ ЭРИН ҮЕ ТӨГСӨХ ЦАГ АЙСУЙ...

Aдмин / Улстөр

Намаараа талцаж, даргаа шүтэн, хулгайг өөхшүүлдэг булайрал сүйрлийн ирмэгт хүргэсэн. Ялагдсан намынхан ялын тогтоолтой юм шиг амьдарсаар эцэстээ итгэл найдвараа гээцгээн сэхээрэх эрхгүй амь тавьсаар байх уу? Түмний боломжийг төрийн сэнтийгээс дээрэмддэг хэтэрхий өлөн хэдхэн улс төрчдийн хурууны үзүүрт дэнжигнэсэн өрөвдөлтэй улс орон хэвээр үлдэх үү? Боловсролын зээлийн санг баячууд, дарга нарын хүүхдүүд тонож гадаадад зугаацан, эх орноо муучлах эрхийг олж авцгаан, сайд дарга аав ээж нь бусад бүх зээлийн сангийн мөнгө, төсөв, төсөл, концесс нэрээр хулгайлан сонгуулийг ядуу ард түмний хэд гурван өдрийн амьжиргаагаар худалдан авах замаар гартаа авахыг, намдаа тахилын бурхан шиг шүтдэг мунхаг үеийнхэн өсч томроод дарга шигээ сиймхийгүй, хийгүй сайхан хулгайлахаар санхаархахыг, ядуус өдрийн хоолоо арай ядан олж золбин нохой шиг хэвтэр дээрээ үдшийн бүрийгээр цагираглахыг, чононд хөөгдсөн хонь шиг хэдэн монголчууд харьд дүрвэж бусдын боол болж үр хүүхэддээ үлдээх хоргодох оромжны төлөө цагаачлахыг, энд тэндэхийн иргэд монголд суурьшил аваад уул уурхайн баялгийг өөрсдийн юм шиг эзэрхийлж, эзэн нь болсон монголчууд харуул хамгаалалт, хар бор ажилд нь шүлс шиг цалинтай илжиг шиг зүтгэхийг, улсаа тонохыг идэж уухаасаа амарханд бодох хэтэрхий хэрцгий капиталистууд улаан дээрэмчид эрин үе өндийхийг бид хүссэн гэж үү? Монголчууд хүссэн гэж үү? Цөм даргынхаа улыг цоортол долоож, зувчуулсан ч миний дарга цугаараас илүү ухаантан гэж мунхаглах шинэ эриний мухар сүсэгтнүүдтэй улс гэж үү бид?

Эцэст нь нэгэн жиргээчийн оновчтой үгийг хүргэе.

Ардын намын шатрын нүүдэл дийлдэхгүй нь дээ монголчууд минь.

Аймаар зохиол бичиж чаддаг юм байна, үүнийгээ хэрэгжүүлж чаддаг юм байна, мундаг юм байна, биширч байна.

Энэ их "ухаанаа" эх орныхоо хөгжилд гаргадаг ч болоосой...

24 онд Ардын намынхан ахиад эрх барина. Хулгай бүр аймаар болж үргэлжилнэ. Мөрийцсөн ч болно...

Бүх луйвар хулгайн 90 хувийг эрх баригчид хийдэг мөртлөө 10 хувийн баримтыг гаргаж “Ардчилсан нам хулгайч” гэж зарлах нь сөрөг хүчнээ цэвэршүүлэх замыг засч өгсөнтэй ялгаагүй. МАН-ын дарга нар хэчнээн “манайх нэр муутай улс төрчдөөсөө сална” хэмээн зарлав ч нам нь тэр чигээрээ асуудалд орчих тул арга буюу ЖДҮ-чин гишүүдтэйгээ үлдэцгээсэн. Одоо ч БЗС-ийн асуудалд нэр холбогдсон сайд дарга нь нар нь өөрсдийгөө цагаан будгаар нялахаар улайрлаа.

Суут ухаантан Г.В.Гегель нэгэнтээ “Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн адгийн зүйл бол улс орноо тонон дээрэмдэх явдал” гэж аль 200-300 жилийн өмнө хэлжээ.


Сэтгэгдэл

зочин [202.126.88.217] 2023-05-26 10:58:50

ардын намынхан адгийн зүйл хийж бгаа нөхдүүд бнаа шилэн данс улс орныг минь аврах байх гэж хөх тэнгэртээ залбирж мөргөё

Ард [202.9.47.5] 2023-05-25 19:26:22

Улныхан ухаарч тэмцэлтэй болсон үедл монгол жинхэн монгол болондоо нам дагасан өлөн шимэгчидэд хатуу хууль хэрэгтэй

Зочин [66.181.161.130] 2023-05-25 19:02:51

Гэнэт учиргүй дэлгээд тавьсан нүүрс, сангийн хулгай гээд хөзөрүүд бүгд орос, магадгүй хятадын зааварчилгаагаар явж байгаа нь илт. Жаахан мэдээлэл хүлээж аваад шууд хямарч бухимддаг оюуны хоосролтой нийгмийн анхаарлыг гол асуудлаас холдуулдаг коммунист тархи угаалтын арга амжилттай хэрэгжиж байна. Бас хэдэн залуусыг хаа хамаагүй юмтай холбож мэдээлэл цацаад олны дайсан болгох сайхан сэдэв байна. Хэрэг дээрээ үндсэн хуулийн өөрчлөлт оруулж, яг өөрсөд шигээ тогтолцоотой улс болгох зорилготлой. Нийгэм мэдээлэл хүлээж авах, бодит байдал дээр үнэлгээ хийх чадваргүй оюуны хоосролтой байхын заяа тавилан энэ. Тэнэгийн зовлон дуусахгүй.

МАН буруугүй, харин үй олон өчүүхэн намууд шавар болж байна. [192.82.83.239] 2023-05-25 13:32:05

Ноёлох нэг шашингүй улс нэг иймэрхүү л байнадоо. Монголд бол тодорхой 2-3 хүчтэй том нам байх ёстой. Тэрнээс биш 40 гаруй нэрнээс цаашгүй жижиг нам огт хэрэггүй. Тэд чинь МАН-тэй дүйцэх том нам үүсэхэд саад болж байгаа. МАН том байгаа нь МАН-ын буруу биш.

Зочин [202.21.107.42] 2023-05-25 17:11:14

Demii hudlaa shaagaad bai chi. shashin ch geh shig, tegsnee nam ch geh shig.

Зочин [192.82.85.89] 2023-05-25 13:10:31

Зөв зөв маш зөв.

Баярт [202.9.40.63] 2023-05-25 10:38:06

Маш оновчтой тодорхойлсон байна.

irgen [202.9.40.168] 2023-05-25 10:12:51

UIH gishuudiig 126 bolgoj erdee bolohgui shuu.Haldashgui bdl gedgiig avch hayad 76 gaa baig.MAN hulgaich.hudalch evgen Togtohsuren gj budliani ezen.Javhlan.Hurelbaatar 2 iig ogt songoj bolohgui.

Зочин [150.129.141.18] 2023-05-28 16:51:56

Яасан чи бас дээшээ гаргахгүй байх санаатай юуу? Өнөөдрийн чиний байгаа байдал чиний өнгөрсний чинь үйлийн үр бусуу


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.