“5Ш” тоглоом биш байжээ

Aдмин / Улстөр

“5Ш” ажиллагааны тухай анх 2023 оны хоёрдугаар сарын 8-нд сонссон доо, бүгдээрээ. Тэр өдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгосныг зарласан. “Авлигатай тэмцэхэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг сайд, агентлагийн дарга нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо” гэх мэдээлэл түгээсэн. Араас нь “Засгийн газар авлигатай тэмцэхэд манлайлж таван ажиллагааг хэрэгжүүлж ажиллана” гэв. Залгаад Авлигатай тэмцэх таван ажиллагаа буюу “5Ш”-ийг танилцуулсан байдаг. Тэр нь Шүгэл, Шүүр, Шувуу, Шилэн, Шилжүүлэн авах гэдэг нэртэй. Бүгдээрээ Ш үсгээр эхэлсэн “ажиллагаа” байв.

Шүгэл ажиллагаа нь Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг батлуулах, шүгэл үлээх үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ. Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгана. Шүүр ажиллагаа нь төрийн алба, төрийн өмчийг “шимэгчид”-ээс салгана. Шувуу ажиллагаа нь гадаад улс руу оргон зайлсан авлигын хэрэгтэй этгээдийг эргүүлэн авчирна. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална. Шилжүүлэн авах ажиллагаа нь оффшорт болон гадаадад нуусан хууль бус хөрөнгийг илрүүлж авчирна.

Шилэн ажиллагаа нь төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод болгоно. Бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгоно. Төрийн өмчит компаниудыг хяналттай, нээлттэй болгоно. Намуудын санхүүжилтийг ил тод болгох, олон намын оролцоотой шударга өрсөлдөөнтэй, ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлнэ. Ёс зүйтэй, шударга өрсөлдөх орчныг бүрдүүлж, цэвэр, тунгалаг бизнес эрхлэхүйг дэмжинэ. Ийм танилцуулгыг хийсэн.

Яг үнэндээ, анх энэ нь их инээдтэй сонсогдсон шүү. Шүүмжлэл ч нэлээд гарсан. “Төр ийм инээдмийн жүжиг шиг нэртэй акц хийж болдог юм уу”, “Шоу хийх гэж ядаж байна” гэлцсэн. Үнэхээр ч тийм л байсан. Монголын төрийн түүхэнд ийм хаяг шошготой арга хэмжээ хийж байсан түүх байдаг ч үгүй юм байна лээ. Ер нь бол энэ “5Ш” ажиллагаа нэрнээсээ авхуулаад л тоглоом шоглоом хийлгэж эхэлсэн л дээ. Үүнээс хойш гурван сар хагас өнгөрсөн байна.

Хамгийн сүүлд, яг одоо Шилэн ажиллагааны хүрээнд хэд хэдэн тусгай сангийн зарцуулалт ил болоод байна. Боловсролын зээлийн сангийн мэдээлэл хамгийн “борлуулалт”-тай байх шиг байна. Цаашдаа бүх сангийн мэдээлэл ил тод болох юм байна. Засгийн газрын өчигдрийн хуралдаан дээр ч Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ тусгай сангуудын үйл ажиллагаа, бүх мэдээллийг ил тод, шилэн болгохыг үүрэг болгосон байна. Манайд иймэрхүү тусгай сан олон байдаг. Өчигдрийн Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бухимдал их байгааг ойлгож байна. Гэвч үүнийг одоо л засахгүй бол ирээдүйд энэ хэвээрээ л байна. Тиймээс тусгай сангууд, ер нь бусад хаалттай мэдээллүүд шилэн болно” гэжээ. Эндээс харвал мөн ч их мэдээлэл ил болох нь дээ. Мэдэх хэрээрээ олон нийтийн хилэн буцална гэсэн үг. Гэхдээ энэ муу биш.

Ерөөсөө энэ гурван сар хагасын хооронд “5Ш”-ийн хүрээнд олон үйл явдал болж өнгөрлөө шүү. Шувуу ажиллагаа яалт ч үгүй идэвхтэй ажиллаж байна. Том "шувууд"-аас Т.Бадамжунайг авчирсан. Олон нийтэд төдийлэн танил бус ч зарлагдсан 100 гаруй "шувуу"-наас нэлээд нь ирчихээд байна. Удахгүй Н.Удаанжаргал, Ч.Сайханбилэг зэрэг "шувууд" наашлах сураг бий. Шүүр ажиллагаа бол төрийн албан хаагчдын зүрхэнд жинхэнэ шар ус хуруулсан. Орлогоосоо давуулж зарлагаддаг, түүнийхээ эх сурвалжийг өөрсдөө ч “мэддэггүй” төрийн албан хаагчид 2023 оны зургадугаар сарын 1-нээс өмнө сайн дураараа чөлөөлөгдөх ёстой.

Бас хүнд суртал гаргаж, албан тушаалаа “зориулалтын бус”-аар ашигласан нөхдүүд “шүүр”-дүүлээд л байгаа дуулдана лээ. Шилэн ажиллагаа бол нэгэнт танигдчихлаа. Одоо энэ тусгай сангуудаас эхлээд далд байсан олон мэдээлэл ил болж байна. Илрээгүй зарим нь дарааллаа хүлээж буй аж.

Ингээд харахаар “...“5Ш” тоглоом биш байжээ” гэдэг нь л өдөр ирэх тусам тодорхой болж байна даа. Цаашдаа энэ таван ажиллагаагаар “шоглуулах” нууцын эзэд чамгүй олон дуулдсан шүү. Хамгийн гол нь энэ бүхний эцэст цаг үеийн нөхцөл байдал, иргэд, олон нийтээс төрд тавьдаг санал, шаардлага шуурхай шийдвэрлэгддэг болох хэрэгтэй. Хамтран ажиллагсад, найз нөхдөө өмгөөлж хэн нь хэндээ хариуцлага тооцож чадахгүй явж ирсэн буруу тогтолцоо халагдах ёстой. Төрийн өндөр албан тушаалыг сонгосон хэн бүхэн авлига, ашиг сонирхлоос ангид байж, өөрсдөөсөө эхлэн ёс зүйгээр манлайлах жишгийг тогтоох эерэг үр нөлөөг үзүүлэх учиртай. Ийм л юм. Ер нь бол “5Ш” ажиллагааг 30 жил явж ирсэн тогтолцооны эсрэг "зохиосон" машин гэхэд болохоор л байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [172.58.167.214] 2023-05-27 03:07:51

Атуусны жолооч Венэсуел улсыг сүйд хийсэн сумын галч гачигаар Монголыг сүйд хийх вий ???

Зочин [172.58.167.214] 2023-05-27 03:03:12

Хадгаламж банкны 14-г төлүүлэх үү ? Ерөнхий сайд гуай.. хахахаха… хүрэлсүхэд ахиад зодуулна шт.. хоолны хордлого чинь хөл рүүгээ орж СО явна..

Зочин [172.58.167.214] 2023-05-27 02:59:06

Энэ худлаа хөөн.. бамбарууш кафе ярьсан Бэрх сумын гачигаар .. ллр

Зочин [172.58.167.214] 2023-05-27 02:58:27

Эргэн тойроныхон нь улсаа тонож байхад дув дуугүй .. хаа бна нөгөө Обуунаа нь БЗС тоносон л бна лэшт

Зочин [172.58.167.214] 2023-05-27 02:57:00

Ярих ба худлаа попорч хэн ч чадна.. үр дүн байхгүй.. туулыг бургасыг хядаж байшин байсаар байтал Самарсайхан тэгтэл Сэлэм маань тэрбум мод гэж солиороол… үр дүн байхгүй !!!

Зочин [172.58.167.214] 2023-05-27 02:55:01

Сенсаацыг зөвхөн сенсаац л дардаг .. жүжиг шт.. яаж ч чадахгүй… туучий сү батболд , тендер бямбацогт нар байжыхад …данх зүгээр л Попрооны хааны утсан хүүхэлдэй .. Баялагтаа эзэн , багаар нь дэмждэг цахим үндэстэнгүүд минь.. эргүү хогнууд хохино нь

зочин [202.126.88.217] 2023-05-26 10:54:48

ашиг сонирхолын хуулиа чангаруулаад батлуулаач ээ саяхан нэг хууль оруулсан уих яагаад батлахгүй байна вэ

Зочин [172.58.167.214] 2023-05-27 03:08:57

тоглоом биш үнэн ЖҮЖИГ

зочин [202.9.40.16] 2023-05-26 09:47:46

бүх л зүйлс цахимжиж шилэн болж байгаа биз дээ сайдаа тиймээс ӨР ШИРЭЭ ТӨЛСӨН ГЭСЭН ХУУДАС БАРИМТ байдаг юм бол одоо л ил тод ард түмэндээ алд цаасыг нь дэлгэж харуулаач ,,,,,,,хүсэж бна ,,,,,,,,,,,,,,

ЖЕНКО [192.82.68.216] 2023-05-25 20:52:24

МУУ ПАЦАН МИНИЙ ГАРААС ГАРАХГҮЙ НЬ ТҮМЭНТЭЙ ҮНЭН !!!

Зочин [202.126.89.115] 2023-05-25 17:26:05

Ккк. Шүүр нь ямар ч үр дүнгүй юм

Зочин [172.58.167.214] 2023-05-27 03:05:00

100% үр дүн алга.. чалчаад байхаас

Хөвсгөл [103.229.121.146] 2023-05-25 15:31:48

Түнэлийн лхагважанцангийн батням гээд залилан луйварчин новш төрийн албаныханд авлигө өгчөөд араас нь матдаг худраггүй гомо юмаа. бусдын ажил амьдралаар тоглосноороо сайнаа үзэхгүй дээ.

Зочин [192.82.73.240] 2023-05-25 15:27:41

Ерөнхий сайд болон энэ хүнтэй гар сэтгэл,зорилго үйл нэгдэн ажиллаж байгаа энэхүү эрч хүчтэй багт баяр хүргэж улам бүр амжилт хүсье. Эцсийн үр дүнгээ заавал үзээрэй.

Чимгээноров [192.82.75.12] 2023-05-25 13:44:21

Гэрэл гэгээ сайн сайхан ирэх байх гэж найдаж байна юу ч үгүй оронд төрсөн бол хувь заяандаа гомдохсон даанч баян тансаг ийм оронд төрчөөд ингэж ард олон ядарч туйлдсан байгааг харахаар эрх мэдэлтэй хүмүүст хэлэх муу олдохгүй байна

Зочин [172.58.167.214] 2023-05-27 03:06:04

Данх гэрэл гэгээ авчрах уу ? Гөмөн т1 хүн юм чи

Зочин [202.9.46.219] 2023-05-25 13:20:52

Дэмжиж байн хулгайчуудыг сайн шалга

Зочин [192.82.85.89] 2023-05-25 13:15:44

Монгол хүнээ хэн ч биш болтол доромжилсон ЖДҮ БЗС Нүүрс гээд эрх баригч хэсэг нөхдийн дээрэм тонуул дээд цэгтээ хүрсэн.ийм үед 7.6% эдийн засгаа өсгөсөн гэдэг . Энэ үнэнд хир нийцэх бол

Зочин [172.58.167.214] 2023-05-27 03:04:20

Попроо шт.. панаал… гөлөг улс болж байхад

иргэн [202.179.14.90] 2023-05-25 12:32:30

төрийн эрхийг аль нэгэн нам барьж бгаа тохиолдолд юу ч өөрчлөгдөхгүй. Нам бол хэсэг хүмүүсийн хоорондоо үгсэн эвлэлдэн тохиролцсон сайн дурын бүлэг, бүлэглэл. Иймээс энэн шиг худлаа үлгэр гэж монголд бхгүй. Өөр хөгжингүй оронд хаашаа юм гэхээс

Зочин [202.131.251.130] 2023-05-25 12:24:51

шүдгүй арслан маань шүд нь ургаа болвуу яагаа бол харсан үзсэн хүн байна уу

Зочин [172.58.167.214] 2023-05-27 03:01:01

Хиймэл шүднүүдтэй болсоон… утааны ээж , ждүчингүүд тойроод шавцан..

Зочин [202.126.88.92] 2023-05-25 12:05:35

Авилгалтай тэмцэх үйлсэд Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн сайд Нямбаатар, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал тэргүүтэй эрхэм нөхдөд ард түмэн онцгой найдвар тавьж байгаа шүү.

Зочин [66.181.161.130] 2023-05-25 12:02:47

Хөөрхий дөө муу монголчууд минь… орос болон хятадын төвөөс боловсон байдлаар шахалт үзүүлж зааварчилсан заавраар үндсэн хууль, бусад олон хуулийг өөрчилж байна. 90 оноос хойш бэхжиж байсан ерөнхий чиглэлийг өөрчилж, нягт хяналттай, төр 100% атгадаг улс болгох ажлаа эрчимтэй хийж байна. Тэр бүгдээс тэнэг олон нийтийн анхаарлыг сарниулахын тулд хөзрөө ар араас нь дэлгэж байна. Сая барууны орнуудаас хэд хэдэн хүн айлчлахад хүчээр анхаарал сарниулах гэж хүн амьтан шоронд хийгээд л. Угаас булхайтай байсан манай улсын бүх балай юмнуудыг хөзөр болгоод дарчихсан байсан. Элдэв янзын зээлийн сангийн асуудал, нүүрсний хулгай гэх мэт хэрүүлийг хууль чимээгүй өөрчилтөл өдөр бүр залхаан цээрлүүлж байгаа юм шиг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацна. Тэгж байгаад хууль өөрчлөөд сонгууль дуусангуут бүх асуудал хаашаа ч юм алга болчихно.

У. Ням [202.131.233.11] 2023-05-25 11:42:16

Ерөнхий сайдадаа амжилт хүсье, хувалзануудын идээ бээрийг шахах ч тэр болгон аавын хүүгийн хийдэг ажил ч биш дээ, одоо харин ил гаргаад хаях биш хариуцлага тооцож хохирлыг нь барагдуулж үр дүнтэй л ажиллах шаардлагатай байн даа дахин амжилт

Зочин [202.179.21.239] 2023-05-25 11:23:37

Итгэл сэтгэл байхад ямарч саадыг шудрагаар даван туулж амжилтанд хүрдэгийг ЗГ- ЕС үлгэрлэн харуулж бна. Ард түмэн ЕС-гаа дэмжиж байгаа шүү. Амжилт хүсье.

Зочин [172.58.167.214] 2023-05-27 02:59:45

Ацаараа .. чи хошного ард түмэнг төлөөлдөг хэн бэ ?

зочин [43.228.130.66] 2023-05-25 10:45:03

үр дүн авчирвал ......

Зочин [172.58.167.214] 2023-05-27 03:03:24

Горьд


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.