Г.Занданшатар: Цалинг долдугаар сарын 1-нээс нэмэхээр судалж байгаа

Aдмин / Улстөр

Орон нутаг, нийслэлд төрийн албаны ижил төстэй байгууллагууд дахь цалингийн хэт ялгавартай байдлыг арилгаж, төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг эхний ээлжид нэмэгдүүлэхээр тооцож буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.

Тэрбээр УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын хамтаар өнөөдөр Төв аймгийн Жаргалант сумын иргэд, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзалт хийж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон төрийн албаны шинэчлэлийн талаар мэдээлэл танилцуулж, саналыг нь сонслоо. УИХ-аас төрийн албаны шинэчлэлийг бүх шатанд, цогцоор нь хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд бүтээмжид суурилсан цалингийн сүлжээ бий болгож, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах болон хариуцлагыг бүх шатанд нэмэгдүүлэх чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийж байна.

Уулзалтын үеэр Жаргалант сумын төрийн албан хаагчид цалингийн суурийг нэмэгдүүлэх, залуусын нийгмийн баталгааг хангах шаардлагатай байгаа талаар саналаа илэрхийлсэн. Мөн орон нутагт эрүүл мэнд, боловсролын салбарт хүний нөөцийн хомсдол нүүрлээд буйг нэн яаралтай шийдэх шаардлагатай байгааг хэлж байлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдын цалинг хоёр үе шаттайгаар долоодугаар сарын 1-нээс нэмэгдүүлэхээр тооцоо судалгаа хийж буй талаар мэдээлэл өглөө. Нэн тэргүүнд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид, хамгийн бага суурь цалинтай тухайлсан салбаруудад энэ бодлого чиглэснээр цалингийн хэт ялгавартай байдлыг арилгана гэдгийг тодотголоо. Үүнд нийт 60 мянга орчим төрийн албан хаагч хамаарахаар байна. Улмаар аравдугаар сарын 1-нээс нийт төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн хэмээн УИХ-ын дарга хэллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.109] 2023-05-28 17:53:23

Жижиг дунд үйлдвэрээ нэмээч ажлын байр бий болгооч дээ халамж хэтэрч бна шүү гадаадад байгаа олон зуун монголчуудаа оруулаж ирээч

Зочин [66.181.180.222] 2023-05-28 06:11:15

Тэтгэврийн зөрүүг арилгах нь чухал байна.

Ганаа [64.119.19.96] 2023-05-27 13:03:21

Ер нь бол цалинг нэмэхдээ биш, хүмүүсийн авч байгаа цалин, тэтгэврээр авдаг бүтээгдэхүүний үнийг бууруулах талаар л ярих ёстой юм даа. Цалин нэмээд л маргааш нь бүх юмны үнэ нэмэгдээд байхад инфляци өсөлгүй яахав дээ. Тэгэхдээ эд нар ийм ухаалаг бөгөөд дорвитой арга хэмжээ авч чадахгүй гэдэг нь сүүлийн 10 жилийн туршид харагдсан, чаддагаараа ТОО г л нэмэх юм, амьдралын чанарт өсөлт гарахгүй ш дээ. За даа, ер нь бичээд ч хэрэггүй байх дөө, хуу хийдэг эд нар ээлжит залиа л хэрэглэж байна.

Зочин [180.70.112.62] 2023-05-27 08:16:20

ТЭТГЭВЭРЭЭ НЭМЭЭРЭЙ ....

Зан [66.181.179.160] 2023-05-26 20:24:36

Зандан дарга иргдийн итгэл үнэмшлийг эргэж сэргээх ямар ажил хийж бнаа тиймч амар хууртхааргүй болсон шүү

зочин [202.126.88.217] 2023-05-26 10:49:13

төсөвт 1 улиралд нүүрснээс орлого олж ашигтай гарч байсан бол одоо нүүрс нь орлогүй өрний нүүрс л гарч байна цалин нэмэгдэнэ гэж худлаа попордож бгаа байхаа

Зочин [43.242.242.59] 2023-05-26 10:30:31

Тэтгэвэр яагаад нэмэгдэхгүй байна вэ. ахмадууд ч гэсэн амьдрах гэж ядаж байна. 500 мянган төгрөг амьдралд хүрэхгүй байна

Иргэн [59.153.113.145] 2023-05-26 09:33:07

Бүх цалинг Үндэс сууриар нь Нэмээч ??????!!!!!! ялгавөрлхгүй нэм доод амьдралд ялгараад байх зүйл алга ??????!!!! Сая 1,5 , 500т ялгаагүй болсон !!!!!!! бүгдийг Нэм битгий Жижиг дөл - Унтараагаад Тоглоод бай Зандан шатар гуай луйварчидаа !!!!!!!!!!????????

Улны хүн [202.9.46.204] 2023-05-25 18:40:54

Наадах чинь сонгуулийн шоу

Зочин [202.126.88.180] 2023-05-25 17:04:46

tetgever tetgemjee nemegduulee hicheen udan sudaldag um be

Зочин [66.181.161.37] 2023-05-25 16:03:15

Хулгай авилгалтайгаа тэмцээчээ. Энэ улс чинь сүйрч дууслаа.

Зочин [66.181.190.14] 2023-05-25 15:56:40

Өрөө төл

Иргэн [202.179.4.249] 2023-05-25 15:54:43

Худалч хулгайч нар төрөөс зайлмаар юм.

Зочин [192.82.92.150] 2023-05-25 14:56:59

Yagaad ch sudalj duusdaggui yum de dee ali neg saraas l sudlaj bgaa gee bz dee

Ббб [66.181.161.31] 2023-05-25 14:20:04

Наадам гээд намдаах гээд бха шиг бна даа худлаа шүү


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.