Д.Амарбаясгалан: Төр татгалзаж болох ажил үйлчилгээнүүдээс татгалзаж эхэлнэ

Aдмин / Улстөр

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд төрийн өмчит компаниудын сэргэлт сэдвийн дор Эрдэнэс Монгол нэгдлийн харьяа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголросцветмет”, “Эрдэнэс Оюу толгой” ХХК зэрэг 37 компанийн удирдах албан тушаалтнууд, инженер техникийн 400 гаруй ажилтны чуулган эхэллээ. Өнгөрсөн оноос эхлэн Эрдэнэс Монгол ХХК-ийн дүрмийн шинэчлэл хийж, засаглалыг сайжруулах чиглэлээр ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулсан.

Энэ хүрээнд тус компанийн өрсөлдөх чадварыг сайжруулж, хөрөнгө оруулалт татах боломж нээгджээ. Цаашид тус компанид бий болсон засаглалын сайн жишгийг бусад төрийн өмчит компаниудад бий болгох чиглэлээр Засгийн газраас ажиллаж байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан чуулганыг нээж хэлсэн үгэндээ Төр бизнесийн байгууллагатай өрсөлдөхгүй байж, шаардлагагүй ажил үйлчилгээг төр хийхгүй байх зарчмыг баримталж эхэлсэн талаар дурдлаа. Мөн төрийн өмчит компаниудын үр ашгийг харгалзан үзэх шаардлагатай болсон талаар онцлов.

сонин mn

Тухайлбал “Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын ажлын үнэлгээ оновчгүй байна. Оноог хэрхэн тооцох аргачлал нь тодорхойгүй. Өнгөрсөн хугацаанд төрийн өмчит этгээдүүдийн үйл ажиллагааны үр дүн хангалтгүй байсан ч өндөр дүнгээр үнэлэгдэж ирсэн” хэмээн онцоллоо. Эрдэнэс Монгол ХХК-ийн нэгдэл нь 81 хайгуул, ашиглалтын лиценз эзэмшдэг. Нэгдлийн компаниуд “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны бодлогын баримт бичиг болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан 2022 оны төлөвлөгөөт арга хэмжээнүүдээ хэрэгжүүлжээ.


Сэтгэгдэл

зочин [202.9.46.80] 2023-05-26 07:55:32

хувийн хэвшлийн хийж байсан ажлыг төр булааж аваад өөрсдөө ч хийж чадахгүй ард иргэдийг хохироох явдал Дорноговь аймагт хэрээс хэтэрлээ энэ аймагт хууль байхгүй зарчим байхгүй дархан эрхтэй дээрэмчид л байна

Иргэн [202.126.90.55] 2023-05-26 05:56:09

Татгалзах нь зөв ч олон талаас нь эрсдлүүдийг тооцож, шийдлээ зөв гаргах л байна . Татгалзах даа бодлого, хариуцлагын тогтолцоог л оновчтой болгох

Иргэн [66.181.186.72] 2023-05-26 01:16:32

Татгалзах нэрээр улсын чухал байгуудлагуудыг ах дүү нартаа өгөх вий дээ!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.