БҮХ ХУЛГАЙН 90 ХУВИЙГ МАН ҮЛДСЭНИЙГ БУСАД НАМУУД ХИЙСЭН ҮҮ?

Aдмин / Улстөр

Боловсролын зээлийн сангийн асуудал нийгэмд ингэтлээ бухимдал төрүүлэх шалтгаан нь тэгш бус байдлыг яс махаараа мэдэрч буй монголчуудын нийгмийн сэтгэл зүйн илэрэл. Сангийн мөнгөөр сайд дарга нар тэдний хамаарал бүхий хүмүүс байнга туйлсаар өдий хүрсэн ч мэдсээр атлаа өдгөөгийнх шиг илүү өм цөм дэлгэгдэж, өр базам их тоотой мөнгө төгрөг ил тод баримттайгаа, эзэн холбогдогчтойгоо олны нүдэн дээр дэлгэгдэж, ичих булчирхайгаа умартах эрх баригчдыг улалзуулж байсангүй.

Хэвлэлүүдийн мэдээллэж буйгаар тус сангаас эрх баригч МАН-ынхан давамгайлан зээлсэн нь тэнд хулай луйврын үүр хав дараастайг илтгэх мэт. Монголд намын институд буруугаар хөгжиж үзэл санааны гэхээс үйл хэргийг манлайлал үзүүлж чадалгүй харин ч муу муухайн жишээгээр нэрлэгдэж байгаа нь улс төрийн өнцөг, онол пракикаараа бол тун харамсалтай хэрэг. Нам бол улс орны нийгэм, эдийн засгийг судлаж, танин мэдсэний үндсэн дээр хуулийн дагуу төрийн үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй иргэдийн улс төрийн нэгдэл.

Энэ утгаараа эв нэгдлийн цул,зангилаа байсаар ирсэн. Хэдий үзэл суртал, үйл хэрэгээрээ асар зөрүүтэй ч толгой улс төрчид нь зарим үед Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудалд анхаарал хандуулж, сүүлийн 20-30 жилд түүх, соёлын болон, үндэсний оюун санаа, эв нэгдлийн хүрээнд олон амжилттай үйл ажиллагааг явуулдаг нь баярлууштай бөгөөд харанхуйн үзүүр дэх бүдэг гэрэл

Ердөө л С.Зориг агсны хэлсэнчлэн хувийн эрх ашигаа улс орныхоос дээгүүр тавьсаар байвал ямар нэг сайн сайхан юм мөрөөдөөд ч нэмэргүй. Бага хаадын үе шиг хоорондоо уралцаж харь гүрнүүдийн зөөлөн зуушлагдах үмх мах болчихгүйн тулд нэн түрүүнд улс төрчдийн авлигал авах бүх төрлийн нүх сүвийг хуулиар хаах хэрэгтэй. Судалгаа, боловсруулалт, төлөвлөлтөнд нь төр дэмжлэг үзүүлэхэд л нийгмийг маш нарийн тоймлож, засах, сайжруулах асуудлуудыг ажил хэрэг, шинжлэх ухаанч байдлаар томъёолох хүмүүс олширчээ. \

Өөрөөр хэлвэл 20-р зуунаасаа эрс өөрчлөгдсөн монголчуудад уламжлалынхаа арвин нөөцөд тулгуурласан, орчин үеийн ололт амжилтыг шингээсэн үзэл суртлын зэвсэг хэрэгтэй. Үүнийг улс төрийн намууд л хийнэ. Одоо бид шал утгагүй улаа, цэнхэр өнгөөр ялгарахын оронд ядуурал ажилгүйдэл, үнийн өсөлт, хөдөлмөрийн үнэлэмжгүй байдлынхаа эсрэг өөрсдийн хувь нэмэрээ ч оруулах, нэгдэхдээ нэгдэж, маргалдахдаа эрүүлээр хандах цаг болжээ.

Хэрвээ МАН-ынхан 90 хувийн үзүүлэлтээр хэмжигдэн тонуулчид, намдаа хувалзалж шигдсэн хүмүүсээсээ ангижрахын тулд сөрөг хүчнийхээ нийгэмд хөрсжсөн, дотооддоо тулгарсан асуудлыг улам дордуулах өчүүхэн улс төрийн томъёо боддог шигээ гарч тэмцэхийг уриалах ямар нэг нэгдсэн хүчийг хүлээх…

Ойлгомжтойгоор тайлвал өлөн зангаа гээцгээж, өөрсдийн гэсэн үнэт зүйлээ мөнгө, эрх мэдлээр бус түүхээрээ бүтээх хүмүүжил ухамсар сэтгэлгээний өвөрмөц орчинд өндийх үр хүүхдээ эрүүл аюулгүй, эх оронч төлөвшилтэй өсгөх үүрэгтэй. Хөрс нь 90 хувь бохирдсон юм бол намаа авч үлдэх гарц нь “хөрс хуулалт”, “шинэ байршил” болов уу. Тонуулчдын толгойг илэхээр улсаараа годройтох шахдагийг эрх баригчид эрх биш сэнхэрмээр.


Сэтгэгдэл

Зочин [66.181.181.252] 2023-05-28 08:29:12

МАН+АН энэ хоёр нам хоёулаа нам нэрийн дор цугларч бөөгнөрсөн хогийн Хулгайч нар, лалрын амиа бодсон луйварчин, хонины арьс нөмөрсөн чононууд, хүний адаг сүгнүүд мөнөөсөө мөн. Үйлийн үр гэж байдаг, эд нар хийсэн үйл лай ланчигаа эдлэж үхнээ гайгүй.

smkmkplobydlmcrjmzgvx https://www.msi.com 6065283 [185.192.70.110] 2023-05-28 00:36:05

smkmkplobydlmcrjmzgvx https://www.msi.com

Дандаа томчууд хулгайлсан болхоор [66.181.179.160] 2023-05-27 13:23:02

Дандаа том дарга нар хулгайлсан болхоор илчлэгдэхгүй хав дараглсаар иржээ нэгч гэсэн хулгай луйварбг ил болгож чадсан залуустаа талархаж бноо

Зочин [192.82.69.165] 2023-05-26 23:56:47

Энэ Монгол улсыг авилгалч хулгайчгүй болгоход амархан ш дээ юу амархан тэр амархан

Гаа [202.126.89.168] 2023-05-26 23:08:48

Хулгайч төр ард түмнийг маш их доройтуулаж байндаа хулгайч нараа юу бодож байна даа !!!

зочин [202.9.40.16] 2023-05-26 15:02:56

ичих нүүрэндэ элэг наасан улсыг хулгайчуудыхан гэж нэрлэвэл ,,,,,,,,таарсийм ,,,,,,,,,,,,,,,ядарсан ардыг хэлмэгдүүлж үр хүүхдүүд нь ч сурч боловсорч ,чөлөөтэй ч амьдарчч чадахгүй байсан үе байсан л биз дэээ түүх ,хэрэг 2 хуучирдаггүй юм шүү

МАНАН ТАР! [202.126.89.129] 2023-05-26 13:40:10

МАНАН ТАР!

Зочин [43.242.242.59] 2023-05-26 13:37:33

АН өмч хувьчлалыг хийж монголд байсан бүх том үйлдвэр обьектыг цэнхэр тасалбар нэрээр үнэгүй авсан. Тэр хөрөнгийг үнэлбэл хэдэн зуун их наяд болно. Луйварчид нэг дор цугласан юм чинь аргагүй. МАН-ынхан шударга царайлаад зах зээлийн ойлголтгүй байсан болохоор цалингаа л шүтэж байсан. Гэтэл улс маань 70 жилийн хугацаанд байгуулсан бүх үйлдвэрээ луйварчид мэдээлэлд ойр хүмүүс алдсан.

Зочин [202.21.107.81] 2023-05-27 15:25:56

Яасан хуцдаг "ПИЗДА" вэ!!!!!! Их удахгуй ямар үйлдвэрийг хэн гэж хүмүүс хувьчилж авсан нь ил болно!!!! Өмхий "Коммунист шээс" минь!!!!!!!

Зочин [202.131.251.130] 2023-05-26 14:42:36

Хөдөө орон нутагт, мөн УБ, том хотуудад МАХН ы бурхи дарга нар авсан юм. Зүгээр жагсаалтыг хар Мэдээлэлд ойр эзэд нь нам, үйлдвэрийн дарга нар коммугистууд

irgen [202.9.40.150] 2023-05-26 13:09:08

Eder bur hulgaichuudiin hulgai terbum 2 aar nemegdej.zarlaj bn.Araichdee bid 30 jil tsalin tetgeveriin dood hemjeend.itopekiin zeel 8 % .olon tulj bn.undsen zeel n tulegdehgui.huu tuleed bankind shuluulaad suuj bn.EK eesee ehleed bugd hulgaich.bugdiig zailuulahiimsaan.Undarmaa gj maajgiii .haltar avgai hurtel uo ve urlagiin zeel avaad bhda uadgiim.MGL d unen uom bhgui.hulgaichuud uoma.Bas gaviyat bolson bizde.Buzaruud.

Зочин [192.82.83.199] 2023-05-26 12:05:20

ОДОО БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД ӨНГӨРСӨН 30 ЖИЛД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЖ ИРСЭН ТУЛ ТАРААХ ХЭРЭГТЭЙ

Зочин [66.181.161.151] 2023-05-26 10:59:38

Мэдээ.мн сайтын АДМИН тай санал нэг байна.Яг үнэнийг яг голоор нь бичсэн байна.Үнэнийг эрэлхийлсэн АДМИН аа зоригтой дуугарч шүгэл үлээсэнд талархая.МАН үнэнийг хэлсэн хүнд ӨШӨӨТЭЙ шүү.Биеэ сайтаа бодож байгаарай.Ард түмнээсээ тусламж хүсч болно шүү

Zochin [66.181.160.34] 2023-05-26 10:56:27

Ongorsonoo zov dugnehgui bol ireedui burheg niit mass ene busarmag niigmiig ardchilaas bolloo gej bodood baina deer helsen huviar .(90/10) 2 NAM eeljilen tor barihdaa hiisen busarmag uilii ur ene niigmiin buzar bulaig ard tumen zasna uuniig oilgohgui bol ahiyad 30 jil ingej salgalah ba tusgaar togtnoloo aldahad oirhon baina

Зочин [66.181.161.151] 2023-05-26 10:53:30

Бүх хулгайн 90% МАНд оногддог.Үнэн бичжээ.Бусад хулгай бусад намуудад оногддог.Бас л үнэн.АН , ХҮН нам , Эрэл нам , Буянгийн Жагаагийн нам гээд оногддог. Монголчуудаа бага хулгай хийдэг жудагтай намуудыг сонгох хэрэгтэй юм болов уу. Нүүрсний Бат эрдэнэ , ХҮНий Найдлаа( хөгжлийн банк) Дорж ханд БЗС , ЭРЭЛийн Эрдэнэ бат, БНН ын Жаргалсайхан гээд байнаа байна.МАН ынханыг хэлээд хэлээд дуусахгүй ээ.Хулгайч нарын зарим нь төр барьж байх юм.

иргэн [64.119.16.19] 2023-05-26 10:27:07

Монголын адгийг гуйлгачин хүртэл авч бгаа талхан дээрээ татвар төлж дээр гарсан луйварчдыг тэжээж тансаглуулж үр удмыг нь хүртэл сургаж бгаан бн


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.