АРД ТҮМЭН ЧИНЬ АМИА ХОРЛОХ УУ? БОЛОВСРОЛЫН САЙДАА?

Aдмин / Улстөр

Боловсролын зээлийн сангийн мөнгөөр эрх баригч намын нэлээдгүй улс төрчдийн хүүхдүүд ихэвчлэн гадаадад олон зуун сая төгрөгийн зээл тэтгэлэг авч суралцсан асуудал хөндөгдөж салбарын сайдаасаа эхлээд сандралтай. Гэмт хүн гилбэлзэнэ гэж нэг монгол үг байдгийг юун түрүүн сануулах. Шүгэл үлээсэн Сийлэг багшийн хөлд нь боловсролын сайд зөөлхөнсууж “...уучлалт гуйлаа, эргээд ажилдаа ор, буруу ташаа мэдээллийг залруулах... ажлын хэсэгт орж ажиллах...” гэхчлэн жиргэсэн нь нийгэмд шударга ёсны гэрэл асаасан нэг сурган хүмүүжүүлэгчийг сайд нь тун эмзэгээр хүлээж аваад л онцлоод байх хэрэггүйг харуулж олны дургүйцэл хөөргөдөх шалтгаан боллоо.

Асуудлыг тэртэй тэргүй хууль хяналтынхан тогтооно. Нэр холбогдсон бүх эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцож чадахгүй л. Гэвч ядаж биеэ өмөөрч улаан цагаан ард түмнийг илт доромжилсон үг үйлдэл хэрэглэхгүй байх нь ёс зүйн хэлтэрхий.

Боловсролын сайд Энхамгалан болон УИХ-ын гишүүн сайд Ц.Даваасүрэн нарын мэдэгдлүүд олны бухимдлыг улам өрдсөөр. Учир нь хөрөнгө оруулалтаас ихээхэн хамаарах онцлогтой чанар хүртээмжгүй хэр нь амьжиргаагаа дааж ядах ард түмний сэтгэлийн шарх болсон боловсролын асуудал эмзэг хэвээр атал өөрсдийнх нь хамааарал бүхий хүмүүс гадаадад зээлээр суралцан тэр ч байтугай сургалтын төлбөр бус амьжиргааны тэтгэлэг гэх нэрийн дор олон зуун саяар тоологдох мөнгө кармалсан баримт гарахад “...зээлийн сангаар суралцагчдын эх орондоо оруулсан мөнгөөр үнэлэхгүй хувь нэмэр...150-60 хүүхэд л яригдаж байна шүү дээ...би юм ярих гэхээр өмөөрсөн болчих гээд байна...манай дүү юм билээ...алдаа дутагдал байгаа л байх...үнэгүй боловсрол ч гэсэн амьжиргааны зардал гардаг...хамтдаа шалгах хэрэгтэй... гадаадад суралцаж байгаа хүүхдүүд амиа хорлох гээд байна... би тэр зээлийг чинь төлөх ёсгүй юм билээ...” гэх мэтчилэн хэвлэлд ярьсан үгсээс нь харахад л тэдний хандлага ил болж байгаа юм.

Гэтэл жирийн ард түмэн арилжааны багахан зээлээ нэг хоёр хоног хугацаа хэтрүүлэхэд банкнаас дарамталж эхэлдэг бол улс төрчдийн зээл “устсан...ташаа мэдээлэл байсан...надад хамаагүй...” гэдэг үгтэйгээр мартагдах уламжлал тасрахгүй бололтой. Сайд дарга аав ээжийнхээ нөлөөгөөр гадаадад суралцах хүүхдүүд нь амиа хорлох мэдэгдэл хийж байгаа юм бол тэдний балагаар өч төчнөөн жил ядуугийн зовлон амссан ард түмэн яах болж байна?


Сэтгэгдэл

Зочин [192.82.72.121] 2023-05-29 13:36:15

Эрх мэдэлтнүүд, ямабатны хүүхдийн давуу эрх эдэлсний төлөө энгийн иргэд амиа хорлох гэж үү ингэж тохуурхахь хэрэггүйл баймаар,өөрийгөө хэн гэдгээл харуучихлаа шүү,бас л нэг авлигачин,луйварчин гар байж гэдэг нь үүгээр нотлогдож байна.

Иггэн [203.91.115.244] 2023-05-29 13:34:43

Эхнэр хүүхдээ дүүгээ зээлээр сургаад арай л өлөн үү бүүр сурчихсан шинж шүү дээ. Хулгайч аав ээжтэй нөхөртэй эхнэртэй байх сайхан гэх үү

Ene lalar tetgevertee garaachee [81.65.89.151] 2023-05-29 03:19:59

Material ustsan- ustaagui geed l Ene lalar mangartaad l yriltslaga ogood bhiin. Chi zailaachee, chi zugeer tetgevertee gar. Ajlaa hiij chadahgui bn, deerees ni huuli busaar hamag geriinhnee gadaadad bidnii tatvaraar surgachaad chi bidniig mallaad suuj bh sanaatai lalar vee. Zail Pizda mine

Зочин [202.179.27.140] 2023-05-28 12:49:24

ӨӨДГҮЙ ЮМ ЯРЬЖ ЯВДАГ ДУРАК БАЙЛЭЭ

Зочин [103.9.90.100] 2023-05-28 11:53:37

ЗӨВХӨН ЭНЭ САН БИШ . МОНГОЛ УЛСАД БАЙДАГ ЖДҮ ХААДС ГАЗАР ТАРИАЛАНГ ДЭМЖИХ САН, ЦЭВЭР АГААР САН.. БАС ЮУ БИЛЭЭ ... ЭДГЭЭР САНГУУД БҮГД УИХ ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ТОМЧУУДАД ҮЙЛЧИЛДЭГ ТЭДНИЙ МӨНГӨ УГААХ САН НЬ БОЛЖЭЭ..

Зочин [103.9.90.100] 2023-05-28 11:51:42

АВСАН БОЛ ТӨЛӨХ ЁСТОЙ

Зочин [103.9.90.100] 2023-05-28 11:51:35

ЖИРИЙН АРДЫН ХҮҮ ЭНЭ БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС ЗЭЭЛ АВЧ ЧАДДАГ БОЛОВ УУ

Ядуу хүмүүс их зээл авч юугаа хийх юм бэ? [192.82.89.33] 2023-05-28 18:01:41

Харц ардын хүүхэд зөвхөн ДОТООДЫН сургуульд сурах зээл энэ Зээлийн сангаас авч болно. Тэгээд л хана, үүнээс илүү юм битгий горьд, шаард. Хирээ мэд!

Зочин [103.9.90.100] 2023-05-28 11:50:55

ЭНЭ БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН НЬ УИХ ЗАСГИЙН ГАЗАР БУСАД ТӨРИЙН ТОМЧУУДААД ҮЙЛЧИЛДЭГ ХАЛАМЖИЙН САН ЮМ УУ .

Зочин [103.9.90.100] 2023-05-28 11:49:41

Боловсролын зээлийн сангийн мөнгө бол татвар төлөгчдийн мөнга. Зээл авсан бол заавал төлөх ёстой. Татвар төлөгчдийн мөнгийг тэглэнэ чөлөөлнэ гэж байхгүй

Удаан түүхтэй зөрчил, хогийн зүйл. [192.82.89.33] 2023-05-28 00:19:47

1990 оноос өмнө гадаадал оюутан сургах бас л поохуутай байсан. Сайд даргаснарын хүүхдүүд шудрага бусаар гадаад сурахаар явчихлаа гээд сонинд бичигддэг байсан. Энэ шудрага бус явдлыг МАН ч, МоАН ч засч чадахгүй, хогийн юм. 30 гаруй жил болчихлоо. Засрах болов уу?

Зочин [66.181.165.7] 2023-05-27 13:05:18

Шоронд хийчих, Харуул хамгаалалттай амар ш дээ, Амиа хорлохгүй

Иргэн [103.229.121.78] 2023-05-27 12:24:18

Энхамгалан гж үнэн хоосон толгой юм аа

Зочин [66.181.160.76] 2023-05-27 14:47:17

Санал нэг бна. Хоосон толгой төдийгүй хоёр нүүрт адгийн шаар. Хэдэн жилийн өмнө нэг дунд сургууульд УИХ-ын хэсэг гишүүд очсон, уулзалт, хүүхдийн концерт үзүүлсэн. Эцэст нь дэлгэцэн дээр АН-ын ЛОГО гарч үзэгдсэнд энэ хөөрхий Энхамгалан цамнаж, БСШУЯ-нхныг бангадаж сүйд болсон тухай мэдээлэл цацагдаж байсан. Гэтэл ийм хүн Боловсролын сайд болчихсон тууж явдаг. Бусад улс оронд бол түүнийг УИХ-д сонгох бүү хэл сахиул ч хийлгэхгүй л дээ...

Irgen [14.52.27.3] 2023-05-27 11:01:16

Ovoo yooyootoi hun shuu. Jiriin irgediin huuhduud zeel oldoh bolomj oldoogui dee buhimdaad bgaa gedgiig oilgohgui Ineedtei gehed bagadmaar ichguur sonjuurgui darga nertei novshnuud yumaa


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.