СОНГУУЛИЙН УГТСАН ХИЙ САЙМШИРАЛ ЭХЭЛЛЭЭ
Дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийн өмнөх нэг жил дүр эсгэх улс төрийн үзэгдлүүд эрчтэй хөвөрдөг. Энэ удаад ч "улс төрчид шиг сайн хүнгүй" болно. Сошиал медиагийн чөлөөт байдал ардчиллын зарим үзүүлэлтүүдийг хангаж байгаа өнөөгийн нөхцөлд хөдөө орон нутгаар хонийг нь хариулж, хүүхэд нь болохоос наагуур хий саймширч сум хэсэх зарим гишүүдийг элэглэж байна. Ядуурал нэмэгдэх хэрээр нийгмийн сэтгэл зүй тогтворгүй, улс төрчдийг үзэн ядах, муучлах хандлага хүчтэй байна.
Төрийн үндсэн ажлыг улс төрөөсөө ялгаж чадахгүй байгаа Монгол улсын төрийн түшээдийн сэтгэлгээ нийтийн ёс зүйг үлгэрлэх боломжгүйг илтгэнэ. Эрх баригчдын хулгай луйвар улаан цагаандаа гарсаар атал сөөг хүчин бүлх залгисан мэт таг дуугүй.
Чөлөөт,шударга сонгууль, эрүүл засаглал, зарчимч төрийн тогтолцоо сүүлийн жилүүдэд бүрхэгдүү удсаныг нийгмийн сэтгэл зүй илт харуулсаар. Намын бүтэцлэг байдал нь дарга ангиасаа хулгайч нарыг боловсруулсаар өдий хүрснийг сүүлийн үеийн үйл явдлууд тод гэрчиллээ.
Ийм үед улс төрийн хүрээнийхэн аливаад тун няхуур хандахгүйгээр эл талбарт хандвал бүх төлөвлөгөө нь нурах эрсдэлтэй. Сөрөг хүчний байр суурь сүүлийн жилүүдэд унтаа, замхрал. Харин эрх баригчдын засаглал хяналтгүй, эвлэлдээгүй, эрх зүйн чадамжаар сул байна. Ийм үед одоогийн УИХ-ын гишүүд сонгогдох найдвар олж авахын тулд улс төрийн ухамсар, шүүлтүүр нь харьцангуй сайжирч байгаа олон нийтийн шалгуурт нийцэх хуучинсаг бус арга барил, зоримог шийдэл, шинэчлэл ярих цаг.
Сэтгэгдэл
dhycvyevbk [192.42.116.178] 2023-12-01 02:39:53
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
bdkoljfiky [192.42.116.178] 2023-12-01 02:39:51
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
Иргэн [103.212.117.34] 2023-05-29 16:19:38
Ямар нүүрээрээ явж байгаа юм !!!!!!! ичихгүй ширэн нүүтэнгүүд Сонгохгүй эээээээ
Зочин [202.126.90.118] 2023-05-29 12:54:33
Монголчууд улам мангар болж, Улсын Их Хурлын гишүүд болж, хурдан аргаар, улсын мөнгөөр баяжих гээд байна.