С.Батдөлийн хэргийг Баянголын шүүх хүлээж авчээ

Aдмин / Хууль

УБТЗ ХНН-ийн Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлд холбогдох хэргийг “Нүүрсний хэрэг №1” гэцгээх болсон. Учир нь нүүрсний хулгайтай холбоотойгоор шүүхийн босго давсан анхны хэрэг нь энэ болж буй аж. Уг хэргийг өнгөрсөн пүрэв гаригт шүүхэд шилжүүлсэн байна. Харьяаллын дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хүлээж авчээ.

Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж, АТГ-аас мөрдөн шалгаад С.Батдөлд Эрүүгийн хуулийн 18.6 /Мөнгө угаах/, 22.4 /Хахууль авах/, 22.5 /Хахууль өгөх/, 22.10 /Үндэслэлгүй хөрөнгөжих/-т заасан гэмт хэргүүдэд яллагдагчаар татжээ. Түүнтэй хамт нэр бүхий найман хүнийг яллагдагчаар татаж шалгажээ. С.Батдөлийг баривчлах үед гэрээс нь 7.3 тэрбум төгрөг хураасан талаар эх сурвалжууд мэдээлсэн.

Тэгвэл үүний 5.0 тэрбум төгрөгийг хахуульд авсан болж таараад байгаа юм байна. Харин 2.3 тэрбум төгрөгийг тайлбарлаж чадаагүй бололтой. Мөн мөрдөн шалгах явцад илэрсэн 3.0 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй дөрвөн үл хөдлөх хөрөнгийг хураахаар болсон байна.

С.Батдөлийн тухайд Дархан-Уул аймагт төрсөн. Тэрбээр 2010-2012 онд “Дархан” өртөө, 2012-2014 онд “Сухбаатар” өртөө, 2014-2015 онд “Толгойт” өртөө, 2015-2018 онд УБТЗ-ын даргын Ажлын алба, 2019-2021 онд “Улаанбаатар” өртөөнд ажиллаж байгаа 2022 оны нэгдүгээр сард УБТЗ ХНН-ийн Тээвэр зохицуулалтын албаны орлогч даргаар томилогджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

rbqrlnakgd [107.189.13.253] 2024-10-28 20:37:54

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

icdzidosqv [107.189.13.253] 2024-10-28 20:37:53

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

зочин [202.55.191.194] 2023-05-30 09:51:00

Одоо яахав дээ, мэдлэгтэй чадвартай даргын өөдөөс үг хэлдэг болгоныг шахаж, гаргаад бөгс долоож, өл залгадаг өлөнгүүдийг хариуцлагатай ажилд томилохоор ийм л юм болно шүү дээ, Өөр юу хүлээж байсан юм.

Batdul helj bna [66.181.161.86] 2023-05-30 01:20:44

Shorond ardiin huuhed l ninja hiideg ym sh de mungutei hun zowohgui sh de.

mongol hun [202.131.244.66] 2023-05-29 18:10:52

buh nasaar ni horih heregtei

Зочин [202.126.89.240] 2023-05-29 14:09:33

Суллах нь тодорхой

ЗОЧИН [192.82.82.31] 2023-05-29 13:51:48

ӨМНӨ НЬ ОРОН БАЙРЫН ХУЛГАЙН ХЭРГЭЭР ТЭНСЭН ЯЛТАЙ БАЙХДАА ТӨМӨР ЗАМД ОРСОН ГЭЖ БАЙГАА БИЗ

irgen [192.82.71.232] 2023-05-29 11:58:29

muu nowshiin buh hurungiig huraaj shorond hiij nasaar ni hataa hujaad bol shuud tsaaz shd davartsan muu golog

Зочин [202.126.90.84] 2023-05-29 11:57:29

muu novsh

Зочин [202.21.124.131] 2023-05-29 11:12:34

Дүүрэгтээ ирсэн бол ах эгч нар нь суллаад авчих байхаа

ЗОЧИН [202.9.41.22] 2023-05-29 10:47:23

ХҮЙТЭН ЦЭВДЭГ СЭТГЭЛТЭЙ ХУЛГАЙЧИЙН БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ МОНГОЛД БАЙГАА БҮХ ӨВЧТЭЙ БЯЦХАНУУДАА ЭМЧЛҮҮЛЬЕ ЭЭЭЭЭЭЭЭЭ


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.