Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хилчин эмэгтэйчүүдийн сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь төр, засгийн үүрэг

Aдмин / Улстөр

Орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойн босгон дээр 450 гаруй хилчин эмэгтэй Соёлын төв өргөөнд чуулж байна.

Чуулга уулзалтаар хилчин эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлуудыг оновчтой шийдвэрлэх, хилийн заставыг хөгжүүлэх, хилчин эмэгтэйчүүдийн үнэт зүйл, манлайлал зэргийн талаар хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх хилчин эмэгтэйчүүд болон тэдний гэр бүлд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

сонин mn

Тэрбээр төрсөн нутаг, эцэг, эх, эзэмшсэн мэргэжлээ орхин, хань ижлээ дагаж хилд ажиллаж буй олон зуун эмэгтэйн ажил орлоготой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь төр, засгийн үүрэг гэдгийг хэллээ.

Цэргийн анги, байгууллагыг хүний хөгжлийн цогц орчин болгох, анги, байгууллагадаа ногоон орчин бүрдүүлэх, өрх бүр үйлдвэрлэгч байх, эрүүл, зөв монгол хүнийг төлөвшүүлэхэд хилчин эмэгтэйчүүд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Алслагдсан анги, салбарт ажиллаж байгаа төрийн үйлчилгээний ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, хилчдийн хүүхдийн сурч, боловсрох боломжийг дээшлүүлэх, техник-технологийн дэвшил нэвтрүүлэх зэрэгт чиглэсэн арга хэмжээг Засгийн газар, холбогдох байгууллага, албан тушаалтнууд нэн яаралтай хэрэгжүүлэхийг сануулав. Хил хамгаалах байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 38.5 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд тэдний олонх нь алслагдсан анги, салбарт ажиллаж байна.

сонин mnсонин mnсонин mnсонин mn

сонин mn


Сэтгэгдэл

gyzqnjafko [185.220.101.130] 2023-11-30 08:23:33

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

sizpntyswa [185.220.101.130] 2023-11-30 08:23:31

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

Зочин [202.126.92.98] 2023-05-30 07:42:37

махны үнэ 20,000 болчихлоо гэж саяхан л хэлж байхад одоо 22,000 болчихлоо яаж амьдар гээд байгаам бэ. Худлаа ингэ попрохоо болиоч дээ махаа идэж чадахгүйд хүрлээ

Зочин [66.181.190.14] 2023-05-29 21:21:43

Өрөө төл дхргаа

Зочин [103.212.119.104] 2023-05-29 17:09:14

Энэ улс чинь мөхөж байхад хөгийн төмөр медалаа тараахаа болиод ажлаа хий. Хүүхдүүд эндэж байна. Энэ улсад чинь болж бүтэж байгаа юм юу ч алга. Сайд нэртээ хэдэн малнууд нь мэдлэг чадвар байхгүй. Гаргасан шийдвэр нь 7 хоног болохгүй цуцлагдана. Улс төрийн бодлого байхгүй. Амиа аргацаасан хэдэн цүнх баригчид. Яаж энэ улсын цааш нь авч явах мэдлэг чадвартай удирдагч алга. Эрхэм У.Хүрэлсүх ахаа

иргэн [103.212.117.34] 2023-05-29 16:32:31

50төгрөгөөр яаж Хангалуун амьдрах вэ дээ !!!!!!! Хүрэлсүхээ !!!!!!!!!!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.