Ч.ХҮРЭЛБААТАР САЙД СЭТГҮҮЛЧИЙН ЭРХЭНД ХАЛДСАН УУ?

Aдмин / Улстөр

Монголын санхүүгийн судсыг атгачихааад тавьдаггүй ЭЗХ-ийн сайд Чимидийн Хүрэлбаатарыг тойрсон асуудал нийгэмд үе үе хурцаар тавигддаг. Тэрвээр өөртэй нь холбоотой асуудлуудад няцаалт тайлбараар хариулт өгсөөр ирсэн ч шөнийн цагаар гадаадийн иргэдтэй тодорхойгүй байдлаар хамт байсны мөрөөр нь сэтгүүлч орж сурвалжилсны дараагаар нийгмийн сүлжээнд бага бус шуугиан дэгдлээ. Гэвч Хүрэлбаатар сайд Хятад улсын иргэдтэй хамт байсан үйлдлээ тайлбарлахдаа “...ямар нэг албан бус уулзалт бус ЭСЯ-ныхантай тодорхой ажил хэргийн хүрээнд уулзсан…” гэх маягаар тайлбарласан ба удалгүй сурвалжилсан сэтгүүлчийн ажилдаг сайтын захиргаанаас залруулга мэдэгдэл гарган “...сэтгүүлчийн ёс зүйгүй үйлдэл…” гэх мэтээр тайлбарлав.

Харин үүний дараагаар нэр бүхий сэтгүүлч “... сайтын захирал залуу худалдагджээ…” гэх мэдэгдэл өөрийн цахим хаягтаа бичиж үлдээсэн байна.

Харин сайтын захирал гэх залуу ямар нэг тайлбар гаргаагүй бөгөөд түүний эхнэр нь сэтгүүлчийг мөн л ёс зүйгүй үйлдэл гаргасан мэтээр өөрийн фэйсбүүктээ бичсэн байна.

Ийнхүү талуудын байр суурийг нэгтгэн авч үзвэл нэгдүгээрт Ч.Хүрэлбаатар сайд ажлын бус цагаар гадаадын иргэдтэй чухам ямар асуудлаар хэрхэн уулзаж, юу ярьснаа тайлбарлаж мэдэгдэл гаргахдаа “...Энэ АСУ.мн гэдгийг шүүхэд өгнө өө, арай хэтэрч байна. БНХАУ-ын элчин сайдын албаны хүмүүс ихэд гайхаж яагаад ингэж гүтгэж байгааг асууж байна лээ. Шүүхдэнэ ээ л гэл ээ. 2 улсын хооронд сэв суулгах юм болж байна…” гэх зэргээр сэтгэл хөдлөлөө бариагүй сэтгүүлчийг дарамтлах хандлага гаргасан гэж тухайн сэтгүүлч үзсэн нь оргүй бус.

Зарим сэтгүүлч уг асуудлыг дүгнэхдээ:

Нийтлэлч Б.Болор-Эрдэнийн “Хүний идэж уух бид нарт хамаагүй. Харин УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд бааранд ганцаараа протколгүйгээр үндэсний эрх ашгийн талд хэлцэл хийх баталгаа байхгүй. Тэр багт Ч.Хүрэлбаатарын ажилласан,лоббидсон хуулиудад анализ хий гэж зөвлөе.” гэснийг хуваалцангаа

1. Хүрэлбаатар сайдтай уулзаж байсан хүмүүс өөрийнх нь хэлдгээр ЭСЯ ажилтнууд мөн байсан уу? /судлах/

2. Мөрийтэй тоглоогүй бол камерын бичлэгээ баримт болгож үзүүлэх үү?

3. Гадныхны лоббид автаж, янз бүрийн зүйл хийж яваагүй гэдгийг яаж батлах? Хүрэлбаатар сайд үнэхээр улсдаа мөнгө олж ирэх гээд уулзаж байсан уу? Сайдын нэр барьж хувьдаа юу?

4. Сайд ч гэсэн хүн. Ууж идэх, дайлуулж цайлуулах байлгүй яах вэ. Гэхдээ 10 жилийн өмнө Тагнуулын байгууллагаас хийсэн нэг сургалтад сууж байхад хүмүүс өөрсдийн мэдэлгүй гаднын гар хөл болох гээд байдаг. Гаднынхантай болгоомжтой уулзаарай гэж "айлгаад"... Тэрнээс хойш Тайванийн консултай ч уулзахгүй явсаар буцаасан. Нээрээ л бас бэлгийг нь авч, ууж идээд тагнуулч нэр зүүчих вий гэж айгаад... Тайванийн тагнуул гэж зүхүүлдэг хүн чинь... Тэгэхээр хардах субьект сайд мөн.

5. Урнаа хадаас хийх гэж яараад лайвдсан нь буруудаж. Дараа нь боловсруулаад монтажлаад цацсан бол....

6. Гэхдээ шууд дамжуулалтын нэг давуу тал нь газар дээрээс нь... Эвлүүлэггүй...

7. Би бас тэгж бодож Эрдэнээс очиж Англиар асуухдаа тактикийн алдаа гаргаж байсан удаатай.

8. Редакц нь сэтгүүлчээ өшиглөөд өөрсдийгөө мулталсан нь хүн чанар талаасаа тоогүй.

9. Ажил хийж байгаа хүн алдаа гаргана. Хадаас олчихлоо гэж яарснаас болж "даарлаа". Бид сургамж авч, мэдээлэл хайх, олох, баталгаажуулах, боловсруулах гэсэн замаар явах… Гэжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.47] 2023-05-31 13:04:46

Хүрэлбаатар хариуцлага хүлээ. Сэтгүүлчийг дарамтлахгүй шүү. Редакц нь яасан үхээнц новшнээд вэ.

Zochin [66.181.178.34] 2023-05-31 04:51:49

Ийм л увайгуй луйварчид Монгол терийг сандайлаад байгаа цагт энэ Улс яаж хегжих нь ойлгомжтой!!!? Еренхий сайд нь еерийн даалгавараар уулзуулсан бол энэ хун хамгаалагдсан , цаашдаа ажлаа хийгээд явна угуй юм бол еерийн хусэлтээр огцорно, эсвэл ажлаас нь хална. Хамгийн бодит хувилбар нь бол цаашид ажлаа хийх нэрийдлээр хулгай хуйвалдаан ургэлжилнэ олон нийтэд мэдээлсэн сэтгуулч хатуу цээрлэл хулээж амь амьдралаараа хохирно. Туух давтагддаг гэдэг яг л 20 гаруй жилийн емне Мэнгэт ах нь иймэрхуу гэмт хэрэг хийгээд уснаас хуурай гарах байтугай Баатар генералыг шоронд хийж шийтгэсэн. Энэ гэмт хэргийн уйлдэл ийм л ур дунгээр дуусах нь 99’/, магадлалтай та нар харж л байгаарай!!!?

зочин [64.119.16.29] 2023-05-31 00:38:00

Монголын төр засаг энэ хүнд ямар өртэй юм бэ? эсвэл барьцаалагдчихсан юмуу? Энэ хүн Монголд хэрэгтэй зүйл ер нь хийсэн үү? бүтээсэн үү? Асар амбицтай хүн үү? Үүнээс мэдлэгтэй, чадвартай, мундаг залуучууд Монголоор дүүрэн болсон биз дээ? гэтэл энэ хүн?????

Зочин [103.254.123.117] 2023-05-30 22:28:02

Хүрэлбаатарын зартай хулгайч гэдгийг мэдсээр байж ХҮРЭЛСҮГ ОЮУЛЗАГАНА 2 сайдаар томилоод яаж ч чадахгүй байгаа нь хамтрагчид болохыг илгэж байна. Хүүрэлбаатар Жавхлан 2 сайд бол дээрэмчид. Оюутолгойн долларыг Монголбанкаар дамжуулахгүй гээд хамгаалаад байгаа хулгайчууддаа. Хулгайч сайдууд нь Хотгоршанага гээд бүхэл бүтэн газар нутгийг дээрэмдээд хамтрагчид Солонгостоо хариуцлага тооцсон байхад Монголд бол сайд болгож улам их хулгай хийх гээд хамтарч байгаа Хүүрэлсүг Оюулзгана 2 т давхар хариуцлага тооцох хэрэгтэй. Жавхлан нь бол бүх сан ЖДҮг дээрэмдэж байдаг. Ер н ь Хүрэлсүг көзиночин улстөрөөс зайлж байж дээрэмчдээс Монгол салах юм байна даа

Зочин [59.27.53.85] 2023-05-30 22:03:14

Chi uhliin muugaar uheh bolno, lalar mini

иргэн [62.55.205.86] 2023-05-30 20:10:54

Ямар ч тохиолдолд сайд та үдэш оройн цагаар гадны бизнесийн төлөөлөлтэй уулзаж, яриа хөөрөө хийж болохгүй, ярих бол албан өрөөндөө ажлын цагаар уулзаж ярих ёстой. Энэ бол сайд хүний маш хатуу мөрдөх үндсэн зарчим. Тэр хятадууд таныг авилгах гэж л орой үдэш баар саванд дуудаж уулзана. Өөр гарц байхгүй.

Зочин [103.229.120.3] 2023-05-30 19:07:20

Мөнгөний төлөө эрэгтэй хүнтэй ч явалдаж чадах хүн бол Ч.Хүрэлбаатар, Жавхлан сайд нар гэж сошиалд бичсэн байсан.

Готгор Шанага Гэмт хэрэгтэн болно. [202.179.27.140] 2023-05-30 17:31:21

Нэг юм байна. Монгол төрийн Төлөвлөлт Хөгжлийн Бодлогын яамны Сайд шөнө дөлөөр Хятадуудтай албан бусаар шөнө дөлөөр баар саванд уулзаж, идэж ууж суусан бол энэ бол Гэмт хэрэг бөгөөд мэдээлэл солилцсон бол Монголын төрийн эсрэг Тагнуул хийсэн гэж тооцно

Зочин [202.179.27.140] 2023-05-30 17:26:33

Готгор шанага

Зочин [150.129.140.246] 2023-05-30 16:58:20

энэ хотгор шанагыг ухаж солонгосчуудад зарж байгаа энэ хулгайчдаа ялыг нь өгөөд зайлуулаачээ

Зочин [66.181.183.210] 2023-05-30 15:15:13

ИЧДЭГГҮЙ МУУ БААС Ш ДЭЭ ЭНЭ ХОТГОР ШАНАГЫН УУРХАЙН ХУЛГАЙЧ ЧИМЭДИЙН НЭГ МУУ БААС , ЭРТХЭН ҮХЭЖ ТҮМНИЙ СЭТГЭЛИЙГ АМРААГААСАЙ.ДУТУУ ЭРҮҮТЭЙ, АМ НЬ ШАЛ ӨМХИЙ, ДЭРГЭД НЬ АЖИЛ ХИЙХЭД ХЭЦҮҮ АМНААС НЬ БАЙНГА ӨМХИЙ ХАНХАЛДАГ БУЗАРТАН ХУЛГАЙЧ. ЯДАЖ ХӨГЦ ИДСЭН ХРХОЙТСОН ШҮДЭЭ Ч ЭМЧЛҮҮЛЧИХ САНАА ӨРДӨГГҮЙ ГЭР БҮЛИЙНХЭН НЬ ЯАЖ ДЭРГЭД НЬ АМЬДАРДАГ БЮМ БОЛДООЧ ЧААВААС

Энэ юу ч хийнэ Юу ч гэж ярина .Хариуд нь ямар ч хариуцлага тооцоу чадахгүй [37.201.212.208] 2023-05-30 12:57:06

Харин энэ этгээдэд 1 гавтяа бий Тэр бол урвагч хулгайч Баттулгыг сөрөн зргсрж чадсан Ямарч байсан урвагчаас дээр этгээд...

зочин [202.9.41.22] 2023-05-30 12:31:41

ЕС даа энэ аймаар хүнээ зайлуулаач монголыг дуусгаж

чинбаа [192.82.74.68] 2023-05-30 11:40:31

Энэ нөхрийг зайлуулах цаг болсон баймаар... Энхбаярын суганд хавчуулагдан 2000- аад оноос хойш Монголыг хичнээн хорлов доо. Буудах юу ч биш, зоосны нүхээр оруулмаар нүгэлтэн гэж л харагддаг.

Зочин [202.126.90.93] 2023-05-30 10:42:15

Хотгор шанагыг яг ингэж л Хужаа нарт

Иргэн [122.201.22.121] 2023-05-30 14:45:33

Энэ үнэхээр үл бүтэх нөхөр.


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.