ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН УЛСТӨРЧИД УИХ-Д НЭР ДЭВШИХ ИЙМ ГУРВАН ГАРЦ ОЛЖЭЭ

Aдмин / Улстөр

“Яаж УИХ-д нэр дэвших вэ” гээд толгойгоо гашилгаж суугаа цөөнгүй улстөрч бий. Гол нь тэдэнд УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших гарцаа олох нь чухал юм. Яг ийм зовлонтой гурав, дөрвөн улстөрч сүүлийн үед салахаа больжээ. Тэд улс төр, нийгмийн бужигнаанд нэлээд идэвхтэй оролцдог. Тэгэхээр хэн, хэн ингэж явааг нь хэлүүлэлтгүй, бараг тодорхой болж буй биз ээ. Тэд УИХ-д нэр дэвших гарцыг хамтдаа хайсан юм байна. Ингээд гурван гарц олжээ.

Нэгдүгээрт, шүүх дээр хэргээ “задлах” арга байна гэж үзжээ. Бид мэднэ, Дээд шүүхийн зарим шүүгч тусгай санал гаргаж, гурван шатны шүүхээр шийдсэн хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Нэгэн хуульч үүнтэй заргалдаж, Дээд шүүхийн нэр бүхий гурван шүүгчтэй холбоотой гомдлыг АТГ, Шүүхийн сахилгын хороонд гаргасан. Шүүхийн сахилгын хорооноос дээрх гурван шүүгчид сахилгын хэрэг нээгээд шалгажээ. Өнгөрсөн долоо хоногт хуралдаан нь болсон юм. Сахилгын хорооны гишүүд “Энэ бол сахилгын хэрэг биш байна” гэж үзжээ. Ингээд тэдгээр шүүгчийн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Сахилгын хороо ийм шийдвэр гаргаснаар Дээд шүүхийн шүүгчдийн тусгай саналаар гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хуулийн зөрчилгүй гэж ойлгогдож байна. Тэгэхээр энэ нь ял шийтгүүлсэн улстөрчдөд боломж болж буй ажээ. “Ирэх сонгуульд яаж нэр дэвших вэ гээд гүйлдээд байсан улстөрчид ч үүнийг мэдсэн юм шиг Дээд шүүхийг “хараалаад” эхэлчихсэн” гэх мэдээлэл байна.

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдтэй “ажиллаж” УИХ-ын сонгуулийн тухай хуулиас хаалт болдог заалтыг авахуулах гэнэ. Уг хуулийн 29.8-д “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэж заасан. Үүнийг “Албан тушаалын” гэдэг үгийг авчихад л “УИХ-д нэр дэвших гарцаа олно” гэж хамт яваад байгаа ял шийтгүүлсэн улстөрчдийн эрх ашиг хангагдах учиртай юм байна. Тиймээс УИХ-ын даргын зөвлөлд багтдаг нөлөө бүхий гишүүдтэй уулзаад эхэлжээ. Энэ нь цаг хугацааны хувьд ч маш тохиромжой гэж тэд үзсэн бололтой. УИХ-аар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцээд эхэллээ. Залгуулаад Үндсэн хуулийн дараа өөрчлөлтөд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэнэ. Зарим өөрчлөлтийг хийнэ. Чухам тэр үед нь л “Гуя дагаж хүзүү” гэдэг шиг “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсний “Албан тушаалын” гэдэг үгийг авахуулахаар ажиллаж байгаа юм байна.

Гуравдугаарт, ийм асуудалтай улстөрчид бас нэг “аврах гарц”-аараа Үндсэн хуулийн Цэцийг оноогоод байгаа ажээ. “УИХ-ын сонгуулийн тухай хууль, бусад хууль тогтоомжоор нэр дэвших эрхийг хязгаарласан нь хүний эрхийг хясан боогдуулж Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн агуулгаар дүгнэлт гаргуулах нь зөв” гэж үзсэн байна. Тиймээс Үндсэн хуулийн Цэц рүү албан бусаар хандаад эхэлсэн бололтой.

Ерөнхийдөө ял шийтгүүлсэн улстөрчид ийм гурван гарц олжээ. Аль нэг “хувилбар”-аар нь УИХ-д нэр дэвших боломжтой гээд үзэж байгаа юм байна. Тиймээс тэдний хэрхэн “ажиллаж” буй нь тун удахгүй УИХ, Үндсэн хуулийн Цэц, Дээд шүүхийн үйл ажиллагаагаар илэрч мэдэх л юм.

П.Хуяг

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [43.242.242.59] 2023-06-02 14:18:13

Одоо ажиллаж байгаа 76 гишүүд дунд ажил хийдэг сэтгэлтэй олон гишүүд байгаа. Туйлширч болохгүй. Хэнийг сонгохоо сонгогчид мэдэж байгаа. Ямар анх удаагаа сонгууль өгч байгаа бишдээ. Улс төрчид л үймүүлээд байдаг болохоос сонгогчид сонголтоо эргэлзээгүй хийдэг

ард түмэн [202.21.100.210] 2023-05-31 08:16:37

Одоогийн энэ 76-г лав битгий сонго. 20000₮, хошного арчдаг цаасаар хууруулаад дараань огцруулах гээд өвлын хүйтэнд суулт зарлаж нүцгэлэх хэрэг гарна шү? Ард түмэн эрүүл мэндээ бодоорой

Гишүүн [202.126.90.38] 2023-05-31 01:12:36

Тэнэг монголчуудаа та нар биднийг дахиад сонгохгүй өайхыг чинь харнаа хахаха. Ганц муу хошного арчдаг цаас аваад л бидэнд саналаа өгдөг биздээ тэнэгүүдээ.

Зочин [59.27.53.85] 2023-05-30 22:14:06

Negent sonsogdohgyi gedgee medej bgaa sangiin hulgaich nar enkhbayar nyamdorj elbegdorj bayartsogt saihanbileg geh met nohduud namiin jagsaalt gedgeer ih hurald orj ireh gesen sanaa, gishuudiin toog nemeheer neg ih saihan bolno gedeg bol ulger shuu

Хэрүүлч өвгөн [66.181.160.84] 2023-05-30 18:03:26

Ял шийтгэл авсан, хулгай хийсэн Гишүүдийг Төрийн ордны урд зураг хөргийн нь ил тод тавьчих.

Иргэн [139.5.216.40] 2023-05-30 17:22:45

Одоо УИХ-д байгаа 76-гаас нэг ч хүнийг дахин бүү сонгоорой. Ийм суртал ухууллагыг өргөн хийж хүн бүрт хүргэхийн төлөө чармайцгаая.

зочин [192.82.74.68] 2023-05-30 12:11:58

Дээд шүүхийн эрүүгийн танхимыг бүрэлдхүүнээр нь солих хэрэгтэй болжээ.

Hyöö [150.129.141.221] 2023-05-30 10:19:36

Т1 манайхан сонгоод хожим амаа барьж огцруулах гэж өлсөглөн зарлаж жагсаж байх болноо. Хаширдгүй 30 жил.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.