МАН-ынхан Монголчуудыг 100-200 мянган төгрөгөөр л хуурчихаж болно гэж тооцжээ

Aдмин / Улстөр

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд Х.Булгантуяа мэдээлэл хийлээ.

Товчхондоо бол МАН-ынхан иргэдийн санал, шүүмжлэлийг үл харгалзан, Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгохоор нэгэнт шийджээ.

Ингэхдээ иргэдийг бага зэрэг тайвшруулж, сатааруулахын тулд цалин, тэтгэврийн зөрүүг бага зэрэг арилгах буюу, хүүхдийн мөнгө болох 100 000 төгрөгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохоор болсон аж.

Энэ тухай УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд Х.Булгантуяа: "Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын хамгийн доод цалин 565,000 төгрөг байгаа. 7-р сарын 1-нээс 750,000 төгрөг болгож нэмэгдүүлнэ...Инфляцтай уялдуулж бүх ахмадын тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлнэ...

...Төрийн тусгай албан хаагчдын цалинг нэг сая төгрөгт хүргэнэ." гэсэн юм.

Нэг үгээр хэлбэл УИХ-ын гишүүдийн тоог 40% нэмэхийн тулд ахмадуудын тэтгэврийг 10% нэмэхээр болжээ, МАН-ынхан.

Эдгээр тэтгэврийн зөрүү арилгах, цалингийн доод хэмжээг нэмэх зэрэг "мундаг шийдвэр"-ийг тоон байдлаар хэмжвэл 100-200 мянган төгрөг нэмэх тухай л асуудал юм.

Гэтэл 100-200 мянган төгрөг нэмээд нэмээд өнөөгийн төгрөгийн ханшны уналт, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг гүйцэх нь бүү хэл хаана нь ч хүрэхгүй нь тодорхой. Мөн УИХ-ын гишүүдийн тоог 40 хувиар нэмэхтэй зэрэгцэн төсвийн зарлага ч бас төдий хэмжээгээр нэмэгдэнэ. Гэвч УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг огт дэмжихгүй байгаа иргэдийг 100-200 мянган төгрөгөөр л хуурчихаж болно гэж тооцжээ, МАН-ынхаан.

Даан ч даварчихсан юм даа, Монгол Ардын Намынхан.

Дэндүү чиг өрөвдмөөр юм даа, Монголын ард түмэн.

С.Янжмаа


Сэтгэгдэл

Оюун [66.181.161.138] 2023-06-01 13:49:01

Арайч дээ 10% байхдаа яахав дээ арай доромжилж байгаа юм бишүү

зочин [183.177.99.226] 2023-06-02 11:51:31

Монгол удлсын төрийн өмчит компани эзэд хурган пдарганцарууд нь өөрсддөө зориулж шагналт цаилн гэж зүгээр 100 мянган төгрөг биш бүр 10 саяаар нь цохдог улс шүү дээ хөөрхий хар ажилчид нь үхэн хатан зүтгээд ч 800 мянгыг авч чадахгүй л байн шүү дээ

Зочин [66.181.161.156] 2023-06-01 07:01:24

Төр засгийн эрхийг 30 гаран жил барьсан МАН+АН гэдэг Хувалз, шимэгч, Хулгайчуудийн бүлэглэлийг 24 оны сонгуулиар Монголын төрийн албанаас арчиж арилгаж чадахгүй бол Монголын ард түмэн дахиад 30 жил ядуу тарчиг амьдралтайгаар сүйрч дуусч магадгүй шүү. Эдний оронд ёстой нөгөө бор халзан хонь байсан ч яадгийн. Эд нар л биш шүү.

Зочин [66.181.187.44] 2023-06-01 06:04:03

Эргүү минь барьцалдах хэрэгүй.чи бага тушаалын ажил хийж байсан бага цалин авч байсан би алба хашиж нд өндөр төлж байсан тэгээд одоо тэгшитгэн гэж чичрээд байгаа чинь ариун явдал мөнүү.толгойгоо ажиллуул.

Zochin [59.153.86.71] 2023-05-31 19:29:33

Nemsen nertei songuuliin zalilan ertnees eheljee nuguu ahmaduud n dahiad songono taktik bol tiim bga

zochin [202.126.90.13] 2023-05-31 19:05:49

тэтгэвэрээ олигтойхон нэмээчээ. доромжилоод ханахгүй юмаа

Зочин [66.181.161.244] 2023-05-31 17:17:17

Юун 10 хувь нэмэх өндср тэтгэвэртэйд нь з ориулсан нэмэлт юм биш үү. Ижил дүнгээр нэмбэл нэм үгүй бол боль. Битгий ялгаварлаж доромжлоод бай ард түмнийг

Гармаа [192.82.83.9] 2023-05-31 20:36:10

Бусдын авдаг нндөр тэтгэвэр чамд ямар гай болчихоов. Өөрийн чинь хийж байсан ажилд таарсан тэтгэвэртээ таарч амьдарвал амьдар чадахгүй бол .... тэгээд... явдөө

Zochin [66.181.183.85] 2023-05-31 16:45:25

AN-iig bodvol ovoo l nemeed baigaa sh dee. Yu ni bolokhgui baina aa. Bolomjooroo l nemj baina shuu dee. Bayrlaj baina. 20000 tog nemuuleed AN-d bayrlaad l suuj baisan bizdee. Sanaach teriigee.

Ариунаа [66.181.180.115] 2023-05-31 18:13:13

За Ардчилсан намынхан ер нь бол сайн ажиллаж бсан юм билээ.Бүх аймгуудыг нийслэлтэй хар замаар холбосон дүүргүүдэд эмнэлэг нэмсэн.хүнсний үниыг хэвийн барьж бсан юм билээ.хулгай хийсэн нь ч бага юм билээ.Арлын нам уоёаа сүйрүүлж бнашдээ.хамаг эрдэсээ гадныханд зүгээр шахуу өгч бна.өөрсдөө хулгайлж бна

Од [192.82.76.103] 2023-05-31 17:51:32

Тгд 126 хулгайчдаа нэмээч.33 жил ийм бсан..үнийн өсөлтийг хэзээч гүйцэхгүй

Зочин [192.82.64.212] 2023-05-31 14:30:58

Цэвүүн цаг ирхээр зун болдоггүй гэж үнэн юм даа. Хүмүүсын мөн чанар, ноёдын арчаагүй байдал байхдаа

Ман [192.82.68.232] 2023-05-31 13:24:56

Ман ард түмнийг улны мөнгөөр хуурч бна 30 жил хуурлаашдээ бодох цаг болсон

Зочин [192.82.80.213] 2023-05-31 23:17:08

30 биш ээ, 100 гаруй жил хуурч байгаа биз дээ? Монголчууд хэзээ үүнийг ойлгох юм бол оо?

Зочин [202.126.88.126] 2023-05-31 12:43:10

МАН засаг юу ч хиисэнгүй ,худлаа шүүр шүгэл шувуу шорон гэж хашгичсаар сонгууль боллоо хөөрхии,ёстой муу есайдтай он жилүүд

Зочин [202.126.88.100] 2023-05-31 11:17:21

Цалин, тэтгэвэрийг ийм хэмжээгээр нэмэгдүүлээд ч нэмэр болох болов уу Та минээ. Үхрийн мах 25,0 мянга, хонины мах 18 мянга болчихлоо. Арай дэндэж байна аа. Энэ Шудрага өрсөлдөөнийг зохицуулах газрыг татан буулгаяаа. Юу ч хийж чадахгүй сул цалин аваад л сууж байх юм. Тэмээн дээр яамааны гарз гэдэг шиг. Үнэ өсгөөд байгаа нөхөдтэй хатуу тэмцээчээ. Ёрөөсөө УБ хотруу нэг хэсэг хугацаанд мах оруулахаа болчих. Энэ хугацаанд Нөөцийн махаа идээд нэг хэсэг байя л даа. Тэгвэл энэ шинэ махны чинь үнэ шалдаа бууна гайгүй. Махаар боогоод байгаа нөхөдөд мэдрүүльё. Ядаж махны чёнжүүд жаахан амраг л дээ.

Зочин [202.126.88.131] 2023-05-31 11:11:17

Ene hediig ulniihan 30 jil.songoloo

зочин [59.153.112.55] 2023-05-31 11:06:57

1800000 - ийн тэтгэвэртэй хүн 180000 - ийг нэмүүлээд 1980000 авдаг болох нь. 600000 - ийн тэтгэвэртэн 60000 - ийг нэмүүлээд 660000 авдаг болох нь. Нэг нь барахгүй, нөгөө нь хүрэхгүй тэтгэвэр нь хэвээрээ л үлдэх нь. Зөв үү? 800000 хүртэлх тэтгэврийг 10 хувь, 800001 - ээс 1200000 хүртэлх тэтгэврийг 8 хувь, 1200001 - ээс дээш тэтгэврийг 5 хувь нэмбэл засгийн санд ч хямгатай, тэтгэврийн бидэнд ч нэмэртэй, их тэтгэвэртэнд ч хаялгатай болмоор санагдана. Зөв үү?

Зочин [202.21.107.32] 2023-05-31 11:52:51

Тийм зөв байна. Ард түмнээ атга чихэрийн мөнгөөр хуурдагаа боль.ИХ Хурлын гишүүдийг олон болгож болохгүй.

Зочин [202.126.90.86] 2023-05-31 10:25:47

Улныханд баярлаад л шаачхана

Зочин [64.119.20.139] 2023-05-31 10:21:03

Өвөрхангайн хагархай га сийхгүй худал хусна шүү дэээ. Хонь хариулжийвал гайгүй өсгөх нөхөр дөө

Зочин [192.82.88.220] 2023-05-31 10:19:47

МАН гишүүдээ 1 ээрл нэмбэл сонгуульд санал өгөх хүн олдохгүй шүү! Тэтгэврийг 20 хувь нэм!

Зочин [202.9.46.134] 2023-05-31 09:53:57

Тэмцэдэггүй ард түмэн мөхдөг,МАН мандан бадраг, Ард түмэн улны ул болсон сонгууль


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.