Т.Бадамжунайг дахин нэг сар цагдан хорихоор болов
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан Т.Бадамжунайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэж яллагдагч Т.Бадамжунайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс дахин 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Сэтгэгдэл
irgen [202.9.40.82] 2023-05-31 21:02:36
MAN iin shou urgeljilseer zugeer ard tumnii tarhi ugaasan.esvel 126 demjij bn gutgesen ajil hiij bn.Aldart ehiin odong Zasgiin ordond hedhen hund ugeed.horoogoor egdeg ene jil bugdiig EK tei zurag daruulj ordond egch bga songuuliin shou.Yasan huurtaj hanadgui.ulnaas ulnii etses boltloo unaj baij serdeggui ard tumen bolloo
зочин [202.9.41.22] 2023-05-31 10:37:00
мөнхэрдэний шоронд байгаа дүрс бичлэг шиг Бадамжунайг хоригдож буй хэсгийг нь байгаа нь үнэн мөнийг ард түмэнд харуулах хэрэгтэй хаана ч байгаа юм билэээ ,,,,,,,,,