ЧУУЛГАН: 126 гишүүнтэй болох Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Энэ удаагийн өөрчлөлтөөр гишүүдийн тоог 126 болгож, тойргоос 78, намын жагсаалтаас 48 гишүүн сонгохоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар болоод байгаа юм. Тодруулбал, Үндсэн хуулийн 21.1 дэх заалтыг “УИХ нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн 78-ыг мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгоно” хэмээн өөрчилнө. Өмнөх хэлэлцүүлгийн дараа 76 гишүүнийг тойргоос сонгож, 50 гишүүнийг намын жагсаалтаас сонгохоор болоод байсан ч УИХ-д суудалтай намууд энэ харьцааг 78:48 болгож байгаагаа өчигдөр мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл
зочин [192.82.80.213] 2023-05-31 23:09:29
Монголд сайд дарга, гишүүд шиг их зүйл алга байгаа биз дээ? 76-гаа яах гэж байхад юун 126 вэ? ХАЙРАН МӨНГӨ. Өөрсдөө хуралдаад өөрсдийнхээ тоог нэмэх нь зөв үү? шударга уу?
ЗОЧИН [66.181.176.102] 2023-05-31 21:40:03
ХӨЛДҮҮ ТОЛГОЙ ГЭЖ ЭНЭ, НАЙРЛАГА НЬ ХҮРТЭЛ БУРУУ. "УЛСЫН ИХ ХУРАЛ НЭГ ТАНХИМТАЙ, НЭГ ЗУУН ХОРИН ЗУРГААН ГИШҮҮНТЭЙ БАЙНА" ГЭЖ ЭХ ХУУЛЬД НАЙРУУЛСАН МАЯГААР БИЧИХ ХЭРЭГТЭЙ. ХЭДЭН ГИШҮҮНТЭЙ БАЙХЫГ ЭХЭЛЖ ЗААГААГҮЙ МӨРТЛӨӨ ШУУД "УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАЛАН НАЙМАН ГИШҮҮНИЙГ ... ГЭЭД ЯВАХААР ЯМАРЧ УЯЛДАА АЛГА...