Д.Амарбаясгалан: Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ

Aдмин / Улстөр

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "2023 оны улсын төсөвт тодотгол хийх төслийг УИХ-д өргөн барихаар боллоо. 2020 онд Монгол Улсын эдийн засаг -4.6 хувь хүрч уналтад ороод байсан. Энэ нь 1992 оноос хойш анх удаа болсон үзэгдэл байв. Харин тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр 2022 онд 4.8 хувь болж, эдийн засаг өссөн. 2022 оны намар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй болж, гадаад өрийн дарамт тулгамдсан.

Иймд валютын нөөц нэмэгдүүлэх, экспортын биет бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх бодлого барьж ажилласан. Үр дүнд нь 2023 оны нэгдүгээр улирлын төсвийн орлого даван биелсэн.

Эхний дөрвөн сард эдийн засаг 7.9 хувийн өсөлттэй гарсан. Энэ нь Азидаа тэргүүлэх өндөр хэмжээний өсөлт бий болж байгаа гэх үр дүн гарсан. Мөн үүнтэй холбоотой гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол бодитой бий болсон" гэлээ.

Иймд төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн халамжийн хэсэгт багтаж буй иргэдэд өгөх дэмжлэг туслалцааг нэмэгдүүлэх боломжтой болсон хэмээн тэрбээр мөн хэллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.