8 НАС ХҮРТЭЛХ БҮХ ХҮҮХДЭД УЛААНБУРХАН, ГАХАЙ ХАВДАР, УЛААНУУДЫН ЭСРЭГ ВАКЦИН ХИЙНЭ

Aдмин / Эрүүл мэнд

2023 оны эхний 4 сард дэлхийн 131 улсад улаанбурханы 62642 тохиолдол бүртгэгдэн, цаашид нэмэгдэх хандлагатай байна. Хөрш зэргэлдээ ОХУ-д 2023 он гарсаар улаанбурханы 762 тохиолдол, БНХАУ-д 159 тохиолдол бүртгэгдээд байна. Хил залгаа Хиагт хотод улаанбурхан өвчний 5 тохиолдол лабораториор батлагдсан бөгөөд цаашид тохиолдлын тоо нэмэгдэх төлөвтэй байна.

Манай улсад хамгийн сүүлд 2015-2016 онд улаанбурханы дэгдэлт гарч нийт 53737 тохиолдол батлагдсанаас 24 хувийг 0-2 насны хүүхдийн өвчлөл, нийт нас баралтын 90.7 хувийг 0-1 насныхан эзэлж байсан байна.

Цар тахлын жилүүдэд улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцины 1-р тунгаас 40557, 2-р тунгаас 69163 хүүхэд хоцорсон нь хүн амын дунд дэгдэлт үүсэх нөхцөл бүрдсэн байгааг илтгэж байна.

Улаанбурхан өвчнөөс сэргийлэхийн тулд 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 10 сартайгаас 8 насны хүүхдийг сум, ӨЭМТ, сургууль, цэцэрлэгээр нэмэлт дархлаажуулалтад хамруулж байна. Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтад өмнө нь товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцин хийлгэсэн, хийлгээгүйг үл харгалзан 10 сартайгаас 8 насны бүх хүүхэд хамрагдана. Харин сүүлийн нэг сар дотор УГУ болон бусад вакциныг тариулсан бол түр хойшлуулна.


Сэтгэгдэл

Зочин [192.82.84.153] 2023-06-06 17:27:36

Heden nas baralt baisniig bicheegvi baij huwiig ni bicheed ahaachih yuma

Зочин [66.181.178.248] 2023-06-06 20:09:11

Харин тиймээ

Зочин [66.181.185.214] 2023-06-06 16:44:04

Өмнө нь хийлгэсэн хүүхэд дахиад хийлгэхэд гаж нөлөө бий юу?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.