ЗГ: АВТО ЗАМ ЗАСВАРЫН ТӨРИЙН ӨМЧИТ 20 КОМПАНИЙГ НЭГТГЭХЭЭР БОЛЛОО

Aдмин / Улстөр

Төрийн өмчит компаниудыг нээлттэй болгох ажил эхэлсэн талаар ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан хэллээ.

Тэрбээр "21 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа авто зам засвар, арчлалт(АЗЗА)-ын 20 компанийг нэгтгэх шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гарлаа. Ийнхүү тус бүрдээ 1.5 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй 20 авто зам засвар, арчлалтын компанийг нэгтгэж, нийт 38 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компани болгон өөрчлөн байгуулж байна. Ийнхүү нэгтгэсний дараа олон нийтэд хувьцаа гаргах шийдвэр гарсан.

Ингэж чадсанаар хэд хэдэн давуу талыг бий болгоно. Үүнд,

  1. Энэ чиглэлийн бизнес эрхэлж байгаа хүмүүс энэ компанид хөрөнгө оруулах сонирхлыг татах боломж бүрдүүлж байна6
  2. Компанийн засаглалыг сайжруулж, үр ашигтай ажиллах нөхцөл бүрдэнэ.

Төрийн өмчит компанийг нээлттэй, үр ашигтай болгох чиглэлээр Засгийн газар ийм шийдвэр гаргасан.

Жишээ дурдахад 20 АЗЗА компанийн ТУЗ гэхэд нэгэнд нь 9-10 ажиллаж байдаг. Тэгвэл 180 ТУЗ-ийн хүнээс есөн хүн ТУЗ болж цөөрч байна. Тэр хэвээрээ төсвийн хэмнэлт бий болж байна" гэлээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.