ЭНЭ ОНЫ ЭХНИЙ 4 САРД 20860 ХҮҮХЭД ГЭМТЭЖ БЭРТЭН ГССҮТ-ӨӨС ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВЧЭЭ

2023 оны эхний 4 сард 20860 хүүхэд гэмтэж бэртэн ГССҮТ-ийн ХАЯТТ-аар үйлчлүүлсэн бөгөөд үүний 2747 буюу 13,5 хувь нь амьгүй механик хүчин зүйлд өртөж гэмтсэн байна.
Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
- Нурж унах магадлалтай зүйлсийг бага насны хүүхдээс хол, гар хүрэхгүй газар байрлуулах,
- Хананд тогтоосон эд зүйлийг унахаас сэргийлж сайтар бэхлэх,
- Хурц ирмэгтэй зүйл мөргөж гэмтэхээс сэргийлж зөөлөвч ашиглах,
- Хүүхдийн тоглоомыг эмх замбараатай байлгах.
Сэтгэгдэл