Ж.Сүхбаатар: БНСУ-аас авсан автобуснууд зургаадугаар сарын сүүлээр орж ирнэ
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатар мэдээлэл өгөв.
Тэрбээр "Нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлт ид хийгдэж байна. Сайд болоод бүх асуудлыг шийдэж чадахгүйгээ хэлсэн, зарим хүний уур хүрсэн байх. Энэ жил 2009 онд үйлдвэрлэгдсэн 120, 2010 онд үйлдвэрлэгдсэн 145 автобус үйлчилгээнээс хасагдана. Хуучин 776 автобусыг үйлчилгээнээс хасаж байж, иргэдийн аюулгүй байдал хангагдана.
2010 онд үйлдвэрлэгдсэн "Эрдэм транс" компанийн "Airbus" маркийн 11 жил болсон автобус өчигдөр шатсан. Бусад нь 13, 14 жил болсон байгаа.
Одоо 20 цахилгаан автобус хил дээр ирсэн. Ирэх оны эхээр нийт 76 цахилгаан автобустай болно. БНСУ-ын "Daewoo" маркийн автобус зургаадугаар сарын сүүлээр орж ирнэ. Шинэ автобус авлаа гээд тоо нь нэмэгдэхгүй, хуучин автобуснуудаа үйлчилгээнээс хасна. Нийт 810 шинэ автобус авах юм" гэв.
Сэтгэгдэл