С.Амарсайхан: Ипотекийн зээлтэй 110 мянган иргэн 1 хувиа банкуудаас буцаан нэхэмжлэх боломжтой боллоо

Aдмин / Улстөр

Арилжааны банкнууд ипотекийн зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ авах шимтгэлийн хэмжээг зээлийн дүнгийн нэг хувиар тогтоон авдаг. Үүнийг ШӨХТГ-аас үндэслэлгүй суутгал гэж үзэн арилжааны нэр бүхий есөн банкийг тус бүр 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан боловч банкууд шийдвэрийг хууль бус гэж үзэн шүүхэд хандсан байдаг. Захиргааны хэргийн анхан шатны шүүх үүнийг хүчингүйд тооцсон тул ШӨХТГ-аас Давж заалдах шатны шүүхэд хандсан билээ. Давж заалдах шатны шүүх хурал болж, "Нэг хувийн шимтгэл үндэслэлгүй" гэсэн шийдвэр гаргасан талаад бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өөрийн цахим хуудаснаа мэдээлэл хийжээ. Тэрээр "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс арилжааны банкуудын олгож буй ипотекийн зээлийн шимтгэл 1% авч байгаа нь хууль бус гэдгийг шүүх тогтоолоо.

ШӨХТГ-аас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд 2023.06.13-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, арилжааны банкуудын ипотекийн зээл олголтын шимтгэлийг 1 хувь гэж тогтоосон нь үндэслэлгүй, хууль бус гэж үзлээ. Улсын дээд шүүх уг шийдвэрийг хууль ёсных гэж үзвэл ипотекийн зээлтэй 110 мянган иргэн 1 хувиа банкуудаас буцаан нэхэмжлэх боломжтой болно.

Ипотекийн зээлтэй, зээл авах гэж буй иргэн бүрт хамаатай шийдвэр.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монголын хуульчдын холбоонд хүсэлт тавьж банк санхүүгийн чиглэлээр мэргэшсэн Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч О.Батхүү, С.Ялалт, Цэнгэл, Чинбат нартай гэрээ байгуулж, үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авч хамтран ажиллаж байна. Ипотекийн 8% зээлтэй 65.000 айлын зээлийн хүүг 6% болгон бууруулах асуудал ч үргэлжилнэ.” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [150.129.141.104] 2023-06-15 09:39:22

Ипотекийн зээлээ бүгдийг нь адилхан 6 хувь болгоод 1 хувийн зээлийн шимтгэлээ буцааж өгөх нь зүйтэй, ард иргэдээ шулж мөлжихөд янз бүрийн арга хэрэглэж байхаа цаашид больмоор байна, татварын дарамтанд орж туйлдаж гүйцлээ

Зочин [203.91.115.43] 2023-06-17 15:34:18

Чтулуунбаатар Чулуунханд 6% зээлээр байранд орсон хүүхэд Зээл төлж байгаа юм чинь сар авлагад тооцож өгвөлчбайнөдаа

Туул [192.82.75.146] 2023-06-15 07:38:36

8% 3% болгоосой 110000 төгрөг байр авсан 190,000 төгрөг төлөж байгаа хүү арай өндөр

Туул [192.82.75.146] 2023-06-15 07:36:28

Маргааш ХХБ дээр очих уу зээлийн гэрээгээ аваад очих уу

ww [202.70.34.89] 2023-06-14 17:15:19

Банк маш олон жил 1% шимтгэл авсан,Өндөр хүү авч байж Монголд нээрээ арай шүү ,одоо эргээд нэхээр өгдөг л байгаа даа,Бусад нь яахав -Ипотек-д төлсөн 1% иа төлөлтөөсө хасуулчих юмсан

Зочин [139.5.216.95] 2023-06-14 20:14:21

Tiim shvv neg sariinhiig ch gswn

Зочин [202.126.89.84] 2023-06-14 15:41:43

8%-иар ипотект орсон айлуудын хувийг хөнгөлөх 3%болгох хэрэгтэй шүү үндсэн хуулиа бариад заргалдвал айлуудын талд шийдвэр гарна. Хэрэв шүүх шударга шийдвэр гаргадаг бол.

Зочин [192.82.84.79] 2023-06-15 07:08:28

Үнэн шүү.

Зочин [202.126.89.84] 2023-06-14 15:38:08

Дээд шүүхээр орсон юм уу давж заалдана гээд бсан банкууд

ЗОЧИН [202.126.88.113] 2023-06-14 14:42:57

ЕР НЬ МОНГОЛД ИРГЭДЭЭ ШУЛДАГ Л СИСТЕМ ТОГТСОН ҮҮНИЙГ НУРААХ ЭХЛЭЛ ТАВИГДАЖ БАЙНА ОДОО ГАДНЫ ХҮҮ БАГАТАЙ БАНКОРУУЛЖ ИРЭХ ХЭРЭГТЭЙ ТЭГЖ БАЙЖ ӨРСӨЛДӨӨН ЭХЛЭНЭ ШҮҮ

Зочин [192.82.84.79] 2023-06-15 07:06:21

Яг тийм.

Зочин [202.126.88.155] 2023-06-14 14:00:27

Ер нь аль ч төрлийн зээл авахад 1 хувь авдаг нь буруу шүү дээ

Зочин [192.82.84.79] 2023-06-15 07:07:51

Зөв хэллээ. Ёстой үнэн.

зочин [66.181.160.51] 2023-06-14 13:42:13

зөвхөн ипотек юмуу

Сайхан [202.126.89.188] 2023-06-14 13:20:36

Одоо хэрэгжилтэд хяналт тавих хэрэгжүүлж эхлэх үлдлээ ашгүй дээ эмгэн болтлоо банкийг дэмжлээ одооч 8% шулуулжил байна

зочин [202.9.40.155] 2023-06-14 13:06:21

бүх банкуудыг маш сайн нарийн шалгахад илүүдэхгүй байх гэж хардаг ,,,,,,,,,,,,,

иргэн [202.21.117.210] 2023-06-14 12:31:44

Зөвөө зөв мэргэжлийн алба хаагчдынхаа хүчийг зөв өрнүүлж зохион байгуулж идэвхжүүлж энэ нийгэмд болохгүй байгаа зүйлд алтан цаг хугацааг зориулмаар байгаам даа.

Зочин [66.181.160.35] 2023-06-16 13:52:05

Мөнгө шилжүүлэхэд 50-250 заримдаа 500 төг авдагаа болимоор юум


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.