ЗГ: Сургалтын санхүүжилт болон сонгон шалгаруулалтыг нэгдсэн журмаар БЗС-гаар дамжуулан зохион байгуулна

Aдмин / Улстөр

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны зургадугаар сарын 14-нд болж, “Суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл, санхүүгийн дэмжлэг, бусад хэлбэрийн дээд боловсролын сургалтын санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, холбогдох албан тушаалтанд үүрэг даалгавар өглөө.

Тус тогтоолоор төрийн байгууллага, төсөвт байгууллага, төрийн өмчийн хуулийн этгээдээс суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл, санхүүгийн дэмжлэг, бусад хэлбэрээр олгож байгаа дээд боловсролын сургалтын санхүүжилтийн болон сонгон шалгаруулалтын одоогийн тогтолцоог өөрчилж, сонгон шалгаруулалтыг нэгдсэн журмаар Боловсролын зээлийн сангаар дамжуулан зохион байгуулж, санхүүжилт олгодог байх зохицуулалтыг бий болгоно.

Ингэхдээ суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл, санхүүгийн дэмжлэгийн зорилго чиглэл, хамрах хүрээг, шаардлага, шалгуурыг нарийвчлан тогтоох, сонгон шалгаруулалт хийх, санхүүжилт хийх үйл ажиллагааг ил тод, нээлттэй, шударга, хүртээмжтэй болгох, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үйл явцад хүний оролцоог бууруулах, автоматжуулах, олгосон тэтгэлэг, зээл, дэмжлэгийн явц, үр дүнг суралцагч болон төгсөгч бүрээр жил бүр үнэлж дүгнэдэг болох, зээлийн эргэн төлөлт хийх, зээлийг хаах нөхцөл, журмыг тодорхой болгохыг үүрэг болголоо.

Төрийн байгууллага, төсөвт байгууллага, төрийн өмчийн хуулийн этгээдээс суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл, санхүүгийн дэмжлэг, бусад хэлбэрээр олгож байгаа дээд боловсролын сургалтын санхүүжилтийн сонгон шалгаруулалтыг нэгдсэн байдлаар зохион байгуулах процессын загварчлал гаргаж танилцуулах, Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг, дэмжлэг, зээл, бусад хэлбэрээр олгож байгаа дээд боловсролын сургалтын санхүүжилт олгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй, тэгш хүртээмжтэй болгох, зээлийн эргэн төлөлт хийх нөхцөл, журмыг тодорхой болгох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохыг даалгав.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.