Б.Пүрэвдорж: Тэтгэврийг таван жилээр тогтоовол 250-300 мянган төгрөг нэмэгдэх боломж бүрдэнэ

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “Тэтгэврийг 7 биш 5 жилээр тогтоох”-ыг шаардаж Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж байна. Тэрбээр “Тэтгэвэрийн 7 жилийг 5 жилээр бодох хууль, 2018 оноос хойш долоон жилээр бодуулсан иргэдийн тэтгэврийг таван жилээр бодож, нөхөн олговор олгох гэсэн хоёр хууль өргөн барьсан. ЭЭнэ хугацаанд 60 гаруй удаа УИХ-ын индэр дээрээс энэ хуулийг хэлэлцэхийг шаардаж үг хэлсэн. Мөн хоёр ч удаа жагсаал зохион байгуулж байна. Энэ нийгмийн даатгалын багц хуулийг өнгөрсөн нэгдүгээр сард олон нийтийн шаардлагын үндсэн дээр оруулж ирсэн. Гэтэл хагас жил энэ хуулийг хэлэлцэхгүй дарж хуулийг хэлэлцэхгүй байна. Энэ сарын 15-наас жагсаал зохион байгуулах уриалгыг олон нийтэд гаргасан. Үүний үр дүнд 16-ны үдээс хойш УИХ-ын даргын зөвлөл хуралдаад аргагүй эрхэнд үнэн гүйцэгдэж нийгмийн даатгалын багц хуулийг энэ долоо хоногт хэлэлцэхээр оруулж ирсэн. Энэ бол ард түмний хүсэлтээр хийгдэж байгаа зүйл. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хороо, дүүрэг, орон нутгаар явахад ард түмний хамгийн их шаардсан хууль “Тэтгэврийг 7 биш 5 жилээр тогтоох”. Энэ хууль хэрэгжснээр ахмадын тэтгэвэр 250-300 мянган төгрөг нэмэгдэх боломж бүрдэнэ” гэв.


Сэтгэгдэл

сайн хүн [66.181.186.28] 2023-06-21 06:47:09

энэ бол Пүрэвдоржийн олон жил тэмцсэний үр дүн бид гомдох биш баярлах ёстой. өөлөөд байгаа хүмүүс амаа тат.. ирээдүйд тэтгэвэртээ гарах хүмүүст хэрэг болно.

Зочин [66.181.161.30] 2023-06-19 18:19:15

Тэтгэвэрийг сүүлийн 5 жилийн өндөр хувиар бодож иргэн өндөр настанд олгохоор хуулийн төсөл нь бэлэн болоод УИХ-аар оруулж батлуулах гэж олонхийн бүлэг шийдээд байхад жагсаж попроод баыдаг нь яаж байгаа юм бол доо ккк

Зочин [64.119.17.43] 2023-06-20 17:36:24

ХАРИН ТИЙМЭЭ ГАЙХААД Л БАЙНА

Зочин [202.179.3.131] 2023-06-19 16:17:08

Хичнээн жил л 5 жилээр бодож бодчихоод, гэнэт 7 жилээр бодож олон хүмүүсийг хохироосон, хууль нь тогтвортой байх хэрэгтэй улам л зөрүү үүсгээд байх юм.

Жирийн иргэн [66.181.160.51] 2023-06-19 15:59:22

Хуулинд дараалсан 7 жилийг 5 жил болгохоортусаад явж байгаа гээд байсан Хэдэн хөгшчүүлээ гундуу дээр нь халуун нар салхинд гундааж гандааж яах гэсэн юм бол Улс төрөө гэж хэцүү ч юм даа


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.