"Намын үйл ажиллагаа төрийн биш олон нийтийн хяналтад байх ёстой"

Aдмин / Улстөр

АН-ын бүлэг хуралдаж зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрээ танилцууллаа. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Улс төрийн намын тухай хуулийн ажлын хэсгийг манай намаас байгуулсан. Энэ төслийг өргөн барихаас өмнө манай намын зүгээс саналаа өгсөн. Түүнээс зургаан санал төсөлд тусгагдсан. Үлдсэн саналаа хэлэлцүүлгийн үед оруулахын төлөө ажиллана. Зарим зүйл заалтуудыг өөрчлөх шаардлага ч бий. Тухайлбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь МАН ерөнхий нарийн бичгийн бичгийн даргаар ажиллаж байна. Үүнийг хуулиар нарийн зохицуулах ёстой. Мөн Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөртэй танилцаж, дэмжихээр боллоо.

АН-аас байгуулсан Улс төрийн намын тухай хуулийн дэд ажлын хэсгийн ахлагч М.Чимэддорж: -Төрийн хяналтын байгууллагуудаар дамжуулан улс төрийн намуудын үйл ажиллагаанд оролцох, үйл ажиллагааг нь хязгаарлах үүд хаалга нээгдэх вий гэсэн болгоомжлол байна. Намын үйл ажиллагааг төрийн бус олон нийтийн хяналтад байх ёстой.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин


Сэтгэгдэл

Битгий хавтгайруулаад бай. [192.82.89.33] 2023-06-20 22:05:23

Олон нийтийн хяналтанд биш, харин "тус намын гишүүд болох олон нийтийн хяналтанд" эхний ээлжинд байх ёстой. Тэрнэсс биш аль нэг нам бусад намын олон нийтийн хяналтанд байх нь ямар ч утгагүй зүйл.

<html><a href="http://apple.com"><img src="https://acclaimmag.com/wp-content/uploads/2014/10/Walterr [65.21.88.40] 2023-06-20 04:46:51

<html><a href="http://apple.com"><img src="https://acclaimmag.com/wp-content/uploads/2014/10/Walterr.jpg" width="600" height="600" alt="white"></a> </html>


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.