П.Анужин: Малчдын НДШ-ийн 50 хувийг улс төлнө

Aдмин / Улстөр

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2023.06.19/-ийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцаж, хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийн мэдээллийг сонслоо. Хуулийн хуулийг 2023 оны хаврын чуулганы хугацаанд батлах зорилт тавьсан. Үүнтэй холбоотой Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэг ажиллаж, анхны хэлэлцүүлэг хийхэд бэлэн болсон байна. Энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн” гэв.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин “Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Үүний дараа ажлын хэсэг байгуулж улс орон даяар хуулийн төслөө танилцуулж, төлөөллийн байгууллага болох ҮЭХ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, залуучуудын байгууллагууд, сайн дурын даатгал төлөгч, хамрагчид зэрэг нийгмийн бүхий л төлөөллийг хамарсан уулзалтуудыг хийсэн. Нийт 21 аймгаас 11-т нь Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг танилцуулж, иргэдийн саналыг авсан. Цахим хаягаар дамжуулж нийт 30 гаруй мянган иргэдээс санал авч, багцалж зарчмын зөрүүтэй саналуудыг гаргаж, ажлын хэсэг дээрээ нэгтгэн ажиллаж байна.

Нийгмийн зүгээс тэтгэвэр тогтоох дараалсан долоон жилийг таван жил болгох саналыг тавьж байгаа. Энэ асуудал хоёр талтай. Иргэдийн зүгээс урт хугацаагаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүн, мөн огт төлөхгүй байсан хүн сүүлийн таван жилээ өндөр төлөөд өөрт ашигтай байдал үүсгэж байгаа нь “шударга бус байдал үүсэх юм биш үү” гэдэг хоёр талын байр суурийг илэрхийлж байна.

Гэхдээ хуулийн гол зорилго бол “шударга зарчимд суурилна” гэж байгаа учраас дараалсан таван жилээр бодохдоо нийгмийн даатгал төлөх дээд таазыг тогтоож өгсөн. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин өсгөсөн хувь хэмжээтэй тэнцүү байхаар сайн дураараа даатгуулагч төлөх зэргээр хуулийн хязгаарлалтуудыг хийж өгч байна. Ингээд хуулийн төсөлдөө дараалсан 7 жилийг 5 жил болгох хуулийн зүйл заалтыг тусгаж өгч байна. Мөн иргэдийн дунд дараалсан 7 жилийг 5 жил болгохоор зөрүүг хэрхэн арилгах, хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэдэг асуулт ирж байна. Бид зөрүүг арилгаж, шийднэ гэж хуулийн төсөлд тусгасан.

Мөн Тэтгэврийн сангийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр ажиллах ёстой. Тус сангийн орлого жил бүр буурсаар байгаа. Улсын төсвийн татаас нэмэгдсэн гэдэг статистик байна. Монгол Улсад 223 мянга орчим малчид байна. Малчдын 20 гаруй хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа нь хамрагдалт бага хувьтай байна гэсэн үг. Иймд хуулийн төсөлд хэрвээ малчин өөрөө нийгмийн даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлбөл улс 50 хувийг нь төлж өгнө гэсэн чухал заалтыг тусгасан. Энэ нь нэг талдаа Нийгмийн даатгалын сангийн бүрдүүлэлтийг дэмжих, нөгөө талдаа олон малчдыг дэмжих, ирээдүйн баталгааг хангах чухал суурь заалтыг тусгасан” гэв.


Сэтгэгдэл

Зочин [130.255.111.23] 2023-06-22 02:01:09

Битгий даварцгаа, өөрсдөө төлдөгөөрөө төл..

зочин [192.82.84.10] 2023-06-20 14:43:01

НДаатгалын сан чинь дампуурахдаа тулаад байхад бүр дээрээс нь нэгмөр унагах гэж энэ сэтгүүлч хүүхэн бодож л малчид сонсох нь тааламжтай боловч эдийн засагтаа асар их хор уршигтай үүнийг энэ нөхөр ойлгохгүйл дээ.Угаасаа НДСан чиньулайх нэг үндсэн үе үеийн УИХ-ын гишүүд өөрсдийгөө рекламдаж улс төр хийж попорпсоор байгаад дансыг нь улайлгахад хүргэсэн.Ер нь ардчлал,зах зээлийн эдийн засагтайн үнэн бол хэнч байсан төлсөн НДШимтгэлийнхээ хэрээр тэтгэвэр тогтоолгох нь шудрага ёс мөн биз дээ.Улсаа хөгжүүлэх биш асуудлын ярьж байгаа үгнийхээ цаад учир утгыг,хор хоиролыг ойлгохгүй бурж суудаг ийм мэдлэг чадваргүй нөхдийг УИХ-д гаргах нь ийм хортой.

Зочин [202.179.24.239] 2023-06-20 11:54:26

Энэ Ануужин гэдэг хүн УИХ-д орсонд үнэхээр айж байна. Маш их зальтай, уран үгээр хүнийг хуурдаг муухай эмэгтэй шүү дээ. тАрд түмэн үүнийг сайтар бодох хэрэгтэй. Булгантуяа бол боловсролтой, энэ шиг худлаа уран цэцэн ярьдпаг луйварчин биш. Одоо ирэх сонгуулд үүнийг маши их бодох хэрэгтэй байна.

zochin [202.126.90.47] 2023-06-20 10:06:39

Малчид улсас их юм авах юмаа. Татвар төлөхгүй, картын үнэгүй гурил будаа сахар тос, үнэгүй хадлан тэжээл, улсаас НД, үнэгшй эрүүл мэндийн даатгал гээд тоочоод байвал зөндөө. Мах нь 5-10к байвал ч яахав ингэж дэмжиж болох байх. Гэвч ....

Зочин [66.181.165.93] 2023-06-20 08:51:44

ene malchidiig ingej dawaraagaad bh yamar hereg bnaa

зочин [202.9.40.239] 2023-06-20 08:49:27

битгий худлаа рекламд тэнэгээ

Зочин [80.148.22.12] 2023-06-20 02:22:03

Hutsaa muu ork teneg malchid yu yum be shudarga baitsgaay

ШИХИХУТАГ [192.82.70.88] 2023-06-19 20:24:28

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ 14 ЗҮЙЛИЙН 2.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна. ГЭДЭГ ЗААЛТЫГ МӨРДЛӨГӨ БОЛГОНО УУ!!! МАЛНУУДАА ГАХАЙНД ЯАГААД ДАВУУ ЭРХ ОЛГООД БАЙНА?!

Зочин [202.126.88.146] 2023-06-19 18:22:15

Энэ УИХ-ын гишүүн Анужин гэдэг хүүхэнд өөрийн гэсэн толгой байна уу? Малчид чинь өөрийхөө малыг өөрсдөө маллаад өөрсдөө л ашиг, шимийг нь хүртддэг биздээ. Малчдын малын ашгаас нь ямар нэгэн хөндлөнгийн хүн, төр, засаг хүртдэггүй биздээ. Тэгэхээр НДШ төлөх асуудал тэдний хэрэг болохоос улс орон, бусад иргэдийн хэрэг огт биш шүү. Яахаараа ийм алаг үзсэн юм хийж болдог юм. Яасан чадваргүй, мулгуу хүн гэж ийм байдаг юм бэ? Хэрэв ийм үйлдэл гаргавал бусхд иргэд тэмцэж эхлэнэ дээ.

Зөв [202.9.46.15] 2023-06-19 17:25:54

Махны үнэээ 30каар зармаар байна хуцацгаа

доо [103.9.88.154] 2023-06-19 16:27:16

МАН нэрээ Малчин ардын нам гэж солих болжээ

Зочин [203.91.115.41] 2023-06-19 16:14:47

Малчин байна уу ажилчин бна уу бүгд адилхан тэгш байх эрхтэй бүгд ндш төлөх шударга зарчим мөн сайн дураар ндш төлж байгаа иргэд цалингийн доод ба дээд хэмжээгээ өөрсдөө мэдээд л бага нь бага дээд нь их хэмжээний татвар төлж бна юун буруу бнаа.жоохон алсыг харж шийдэж бай 76 махан толгойнууд

Зочин [192.82.72.148] 2023-06-19 16:10:37

За болоорой Анужин гуай бага шиг попор МУ зах зээлд шилжээд 33 жил, мал хувийн өмч болоод 30 гаруй жил боллоо, коммунист угшилтай балай юмнууд дандаа тэнэг хууль санаачилна үүнээс чинь болж эцэс тээ Улс хохирч байгаа шүү!!

Малчин [66.181.161.95] 2023-06-19 15:57:24

Мөнгө өг

Зочин [66.181.161.23] 2023-06-19 15:33:55

Malchid chini ooriinhoo maliig hariulj baigaa bizdee oorsdoo tolno biz bayn ulsuud shuu

Иргэн [202.126.89.166] 2023-06-19 15:29:21

Түр зуурын аргацаасан халамж бид хүсээгүй улс үндсээрээ баян ажилтай орлоготой шударга баймаар байна сонгуулийн шоу хийх мэдлэг дутуу хүмүүсийг сонсмооргүй байна энэ хар машин бидний сонголтыг луйвардаж байна

Зочин [192.82.84.57] 2023-06-19 15:29:07

Малчдыг юуг нь дэмжээ вэ? Больж үздээ. Махны үнэ тэнгэрт хадсан бна.

Даза [202.9.40.11] 2023-06-19 15:21:23

Малчины нийгэмийн даатгалын 50 хувийг улс төлнө гэж юу байхав дээ малчин төлөх хэрэгтэй шүү

Ббб [66.181.161.159] 2023-06-19 15:17:26

Малчидаас бусад нь хүн биш юм уу махны үнээ буулгаж чадахгүй цагаан идээ нтр ямар үнэтэй билээ улсад татвар төлдөггүй бж ндш 50% улс ч гэх шиг


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.