Ж.Батсуурь: Тэтгэвэр нь долоон жилээр тогтоогдож хохирсон иргэдэд нөхөн олговор олгох хэрэгтэй
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь, С.Одонтуяа нар “Тэтгэврийг 7 биш 5 жилээр тогтоох”-ыг шаардаж Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Энэ хавар үндсэн хуулийн өөрчлөлт сонгуулийн хууль гээд улс төр тогтолцоотой холбоотой хууль явагдлаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр гишүүд орон нутагт хоёр удаа санал авахаар очсон. Би 3780 орчим иргэдтэй уулзсан. Иргэд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэхээс илүү цалин, тэтгэвэр, тэтгэмжийн тухай ярьж байна.
Учир нь 30, 40 жил ажилласан эмч, багш нар тэтгэврийн доод хэмжээтэй дүйцэхүйц тэтгэвэр авч байгаа талаар хэлж байна. Сүүлийн жилүүдэд улс төр тогворгүй буйгаас үүдэж нэг байгууллагад долоо, найм, арван жил өндөр цалинтай ажилласан иргэд цөөн. Учир нь улс төр болон бусад шалтгаанаар ажлаас нь халчихдаг.
Тэгээд тэтгэвэр тогтоох хугацаа болоход долоо жил хүрээгүй байна гэдэг. Тиймээс тэтгэвэр тогтоох голч жилийг тав болгох, хамгийн өндөр жилийг сонгох боломжийг олгох нь зөв юм байна гэсэн үзэл баримтлалтай байгаа. Тэтгэврийн багц хуулийг өргөн бариад шийдэлд хүрээгүй удаж байна.
Үндсэн хуулийг гурван цагийн дотор баталж чаддаг хэрнээ нийгмийн даатгал, тэтгэвэртэй холбоотой хуулийг аливаа нэг нийгмийн хөдөлгөөн болгоод саналаа хүчтэй хэлж л хууль өргөн барьдаг. Ер нь тэтгэвэр тогтоох хугацаа нь долоон жилээр тогтоогдож хохирсон иргэдэд нөхөн олговор өгөх ёстой. Шударга ёсыг тогтоох, шударга тэтгэвэрийг бий болгох тал дээр анхаарч жагсаал зохион байгуулж байна.
Сэтгэгдэл
зочин [202.9.40.239] 2023-06-20 08:48:13
маш зөв хохирлоо авмаар бна талхныхаа мөнгийг хагаслан байж өчнөөн татвар төлчихөөд аймшигтай тэтгэвэр авч байгаадаа гутаж бна
Зочин [202.131.225.53] 2023-06-20 08:36:47
bas neg hurgan pop garchee ovoo zaluu gej boddog bailaa hudraad l yavchihvuu daa
Зочин [103.229.122.228] 2023-06-19 19:31:49
Тэгвэл тэр хуулийг баталсан УИХ-ын гишүүдээр хувь тэнцүүлэн төлүүл
Зочин [103.229.120.101] 2023-06-19 19:15:55
Хуцваа!!!
Зочин [202.179.21.223] 2023-06-19 17:15:27
Хууль
Mmm [64.119.19.25] 2023-06-19 16:22:18
5 jileer l bodoh heregtei....hohirood yavj bnasht
Зочин [103.254.123.97] 2023-06-19 16:21:47
Зөв зөв
Зочин [202.21.107.1] 2023-06-19 16:21:19
Сонгууль ойртож бна даа ккк
Зочин [202.179.3.131] 2023-06-19 16:08:08
5 жилээр биш 7 жилээр тогтоолгосон хүмүүс хохирсон одоогийн нэмэгдэл нь ч бага ногдоно. Тэгэхээр давхар давхар хохирч байгаа шүү.