Д.Амарбаясгалан: Эрдэнэтийн асуудалд өмгөөллийн баг томилж шалгагдаж байгаа хэргүүдийн процесстой танилцана

Aдмин / Улстөр

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-ийн удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн дарга "Өнгөрсөн цаг хугацаанд Эрдэнэт үйлдвэр дээр эрүү болон иргэний хоёр асуудал яригддаг. Эрүүгийн хэрэгт хуулийн байгууллагаас ЗГХЭГ, Сангийн яам, ХЗДХЯ-ыг хохирогчоор татаж, дөрвөн их наяд төгрөг учирсан гэж ярьдаг. АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Мөн 2019 оноос хойш дөрөв дэх жилдээ шалгагдаж байна. Анх Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал нарын хүмүүст хэрэг үүсгэн шалгаж байгаад өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарын хэрэгтэй нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Уг хоёр хэргийг нэгтгэснээр мөрдөн шалгах ажиллагаа удаж байна" гэлээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэтийн худалдаж авсан этгээтүүд үйлдвэрийг хурааж төр авах ажлыг долоо хоногийн дотор хийсэн гэх мэтээр олон нийтийн дунд буруу ойлголт өгч байна. Яагаад 24-хэн цагийн дотор Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчилж өгөх болсон талаараа огт ярихгүй байна. Энэ бүхнийг тодорхой ярих ёстой. Мөн энэ асуудал өнөөг хүртэл хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдэгдэхгүй байна вэ. Хууль хяналтын байгууллагынхан шударгаар ажиллаж чадаж байна уу гэх мэт олон асуудлыг өнөөдөр ярих нь зүйтэй гэж бодож байна. ЗГХЭГ-аас саяхан томилогдсон өмгөөллийн баг энэ хэрэг хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа процесстой танилцаж байгаа" гэв. ​


Сэтгэгдэл

zochin [66.181.189.204] 2023-06-21 10:01:56

Amarbayasgalan dargaa Khutul tsement shokhoiTOKhK-iin zahirlald hariutslaga tootsoochee. Ooriin ekhnetiin Khas media grupp-iin zahiral L.Nyambayaraa tsement shokhoigoos avaachee. TUZ, TOBZG-iin ajild noloolohoo zogsoogoochee

Зочин [66.181.160.117] 2023-06-21 04:17:13

ЖДҮ-ийн хулгайчдыг шоронд хэзээ хийх вэ

иргэн [202.55.188.35] 2023-06-20 18:08:39

бүх эрх мэдэл ИХ Ерөнхийлэгчид байна томилох огцоруулах хуулийн дээр гишгэж авилгалд идэгдсэн шүүгч нараа солих огцоруулах эрх энэ 2 байна яагаад томчуудийн хэрэг упада

Зочин [202.131.227.82] 2023-06-20 16:57:39

Өөрийн булхайгаа дарах аргаа олжээ. амжилт

ЗОЧИН [202.9.40.41] 2023-06-20 15:26:36

БУЛАЙ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ БУЗРЫН ҮЙЛДСЭН ТОЙМГҮЙ ОЛОН ГЭМТ ХЭРЭГ ХЭЗЭЭ МӨДГҮЙ ДЭЛБЭРНЭЭ.

Зочин [202.126.88.73] 2023-06-20 16:03:45

Үнэн цаг хугацааныл асуудал

ЗОЧИН [192.82.84.10] 2023-06-20 14:27:43

Ард түмний эрх ашгаас илүү хууль гэж юу байдаг юм,эх орны эх ашгаас илүү эрх ашиг түүний төлөө ажилладаггүй 4-5 луйварчин,хулгайчдыг өмөөрдөг хуулиа буруу өөрсдийн баячуудын эрх ашигт нийцүүлж тайлбарлаж хэдэн жил дамнуулан ярьж хаацайлж өмөөрч суулаг наад Авлигачин шүүгх,Шүүгчдээ бүгдийг нь зайлуулаачээ,цаана чинь ажилгүй хуульчдаас их юм алга байна шүү дээ,Ерөнхийлөгч энэ үүрэг хүлээж суудаг хүн юу хийгээд ард түмэн,эх орондоо өргөсөн тангарагаа мартаагүй бол хөдлөөч дээ.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.