МАН-ЫН БУЦАЖ БУДИЛСАН ШИЙДВЭРҮҮД БУЮУ СОНГУУЛЬД УГТСАН "ЭРГҮҮ"-ЛЭГ

Aдмин / Улстөр

МАНай эрх баригчид аливаа менежментэд үнэхээр дөргүй эв хавгүй гүжир тачир. Хүүхдийн мөнгөний бодлогод ухаалаг шийдэл оруулж байгаагаа чухам л зарлаад хүн амын 90 хувьд нь ядуу учраас 100 мянга хэрэгтэй 10 хувь цулгар баян тул хэрэггүй хэмээн муйхарлахдаа гэнэтхэн сонгууль ойртож буйг санагалзан саяхнаас ард түмнээ "үл ялгаварлагч" болж харагдахаар их хичээх.

Баян тарган гэж гадуурхагдан хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 10 хувь дотор ч өр зээлээ дөнгөн ядах хүмүүс олноороо гарч ирэн бүртгэлийн байгууллагын будилуу мунагийг улам тодруулжээ.

Бас одоо л нүүрсний тээврээс олсон багахан төсвөөр сонгууль угтан "угж" ажиллагааг эрчимжүүлээд өгье гэсэн шиг төрийн албаныхны цалинг нэмэн тэтгэвэр дээр наалинхайтан төсөв цутгаж, малчдад ч хайр зарлаад амжлаа.

Төрийн бодлого ийм онгироо сэвүүр байж болохгүй л баймаар. Ерөнхий сайдын "ш" ажиллагаанууд ч шулмуудын хорлолд өртөн бүдгэрэх шахлаа. Аль хэдийн амь тавьсан сөрөг хүчнийхээ малгайгүй улс төрчдийг дүлий гөрдлөгөөр балбаад улс төр хийнэ гэж юу байхав. Бүх онцгой үнэмлэхүй эрх МАН-ын гараас салаагүйг бүгд мэдэхээс хойш.


Сэтгэгдэл

Зочин [64.119.18.62] 2023-06-22 01:42:01

Иргэдийн орлогыг нэмэх ёстой, энийг дүүрсэн мангар ч заавал хийх ёстой. Гэхдээ ажлын байр, өрхийн орлогоо өөрийн хүчээр олж байгаа иргэдээ яах вэ?. 5-10 жил тэтнээс татвар авахаа больчих. Энэ л бодит дэмжлэг. Татвар дутна гэж тэнэгтэв, эд угаасаа татварт дам утгаараа их нэмэр болдог. Харин томилогдсон ажлын байраа ашиглаад гэмт хэрэг хийж байгаа цайчихсан луйварчдаа одоо болиулж болохгүй юу.

Зочин [192.82.68.73] 2023-06-21 23:18:41

Энэ нэг үзэгдэж харагдахгүй нөхөр амь ороод жигтэйхэн

Зочин [202.21.107.62] 2023-06-21 16:27:39

НДШ- г бүх хүн адилхан төлье.

Иргэн [103.57.93.56] 2023-06-21 12:31:32

Эргүү тэнэгүүдээ Огцорцогоо!!!!!!!

Зочин [202.131.227.82] 2023-06-21 11:48:33

Нэмсэн нэмээгүй тэтгэврийнхээ дүнг бас л будлиулсан даа.

Түмээ [66.181.187.169] 2023-06-21 11:32:24

Тэгж л НДШ төлөх гээд бгаа юм бол бүх хүнийхийг төлөх хэрэгтэй малчдыг онцгойлох хэрэггүй 5 жилийн өмнө тэтгэвэр гарах хуультай мянга мянгаар тоолох малтай хүмүүс биз дээ

Ганхуяг [202.21.111.13] 2023-06-21 11:05:17

МАН өгч л байг.Бид авч л байя. Сонгуулиар тэнгэр харуулна аа.

Зочин 4 [66.181.160.118] 2023-06-21 10:22:47

Одоо малчдад хайр зарлаж байж 2024 онд олонхи болох сонгуулийн шоу тактик нь эхэлжээ. МАН АН гэдэг хоср мангас монгол улсыг 30 гаран жил ээлжлэн удирдаж уруудуулсан.энэ 30 жилд ээлжлэн идэж төрөөс олон тэрбумтангууд төрсөн.дээр доргүй манан болж нам хамаагүй өөрсдийн эрх ашгийн төлөө манантаж нийлж идэж байгөө.сум аймаг яг адилхан мангас манан болсон

Зочин [66.181.179.125] 2023-06-21 10:20:22

Малчид чинь өөрсдийнхөө талөө амьдарч байгаа биз дээ малыг үнэгүй авсан байгалын бүх юмыг үнэгүй хэрэглэж байна дээрээс нь ноолуур ноос гээд улсаас зүгээр мөнгө авч байна ндш гэхэд хэдхэн төгрөг л төлнө биз дээ үүн дээр үхчих гээд байх юм манай аав ээж насаараа үйлдвэрт ажиллаад өмч хувьчлалаар юу ч олдоогүй хэдэн нүцгэн хүүхэдтэй үлдсэн саймшраад байгаа тэнэг улс төрчдөө юмыг ялгаж салгаач дээ

ЗОЧИН [202.126.89.167] 2023-06-21 10:02:48

ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ НДШ ТӨЛЖ ХУРИМТЛУУЛСАН МӨНГИЙГ ХЭН ДУРТАЙ НЬ ШИМТГЭЛ ТӨЛДӨГГҮЙ ХҮМҮҮСТ ТАРААЖ ӨГӨХ НЬ ҮНЭХЭЭР ЁС СУРТХУУНГҮЙ ТЭГШ БИШ БАЙНА ҮҮНИЙГ ҮХЦ-Д ӨГЧ ШАЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Зочин5 [66.181.160.118] 2023-06-21 10:17:36

МАН гэдэг мангасын нийгмийн даатгалын санг дампууруулсан улс төржсөн шийдвэр нь ндш төлөөгүй малчдад хайр зарлаж 50- 55 тай нөхөн шимтгэл төлүүлэн тэтгэвэрт гаргасан асуудал хамгийн тэнэг ндын сангийн дампуурлын эхийг тавьсан энэ зөвхөн 2020 оны сонгуульд зориулсан шийдвэр байж 2020 онд дахин одонх болсон.одоо бас юун ндш 50 хувь төлөх вэ жирийн иргэд насаараа ндш төлөөд ч тэтгэвэрт авч чадаагүй бна одоо энэ нэг өнөө маргаашын сонгуулийн санал авахын тулд гаргадаг тэнэг шийдвэрээ болиочээ

ЗОЧИН [59.153.113.244] 2023-06-21 10:16:21

НЭГ ХЭСГЭЭР НЬ НДС-Г БҮРДҮҮЛЭЛТ ХИЙЛГЭДЭГ 30-40 ЖИЛ ТӨЛҮҮЛДЭГ, НЭГ ХЭСЭГ НЬ ТҮЙ Ч ТӨЛӨХГҮЙ АМЬДРААД НАС НЬ БОЛОХООР НАМЫН ХАЛАМЖААР НӨГӨӨ САНГААС АВ АДИЛХАН ХУВЬ ХҮРТЭЭД СУУЖ БАЙХ НЬ ШУДРАГА БУС. НДС-Г БҮРДҮҮЛСЭН ХҮМҮҮС НДШ ТӨЛСӨН ХУВЬ ХЭМЖЭЭГЭЭРЭЭ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ЁСТОЙ. ӨӨРИЙНХБӨ ТӨЛСӨН МӨНГӨӨ АВАХ ЭРХТЭЙ. ХЭН НЭГЭН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ НДШ ТӨЛӨӨГҮЙ ХҮНД ӨГӨХ ЁСГҮЙ. ТӨР ИЙМ ЮМ ХИЙЖ БГАА УЧРААС ЗАРИМ ХҮМҮҮС АЖИЛ ХИЙЖ НДШ ТӨЛӨХ СОНИРХОЛГҮЙ АМЬДАРЧ ИРСЭН, АМЬДАРСААР Ч БНА

ЗОЧИН [202.126.89.167] 2023-06-21 10:00:51

МАЛЧДЫН НДШ-ИЙН 50 ХУВИЙГ ТӨР ДААЖ БАЙГАА БОЛ БУСАД АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ИРГЭДИЙНХЭЭ НДШ-ИЙГ НЭМДЭГЭЭ БОЛЬЧИХ ХУУЧИН ХЭВЭНД НЬ ОРУУЛ МАЛЧИН ГЭХЭЭРЭЭ ИЛҮҮ ЭРХ ДАРХТА ИЛҮҮ ЭРХ ЭДЭЛЖ БУСДЫНХАА ТӨЛСӨН НДШ-ИЙГ ШИМЭГЧИЛЖ БАЙХ ЁСТОЙ ЮМ УУ АДИЛ ЬЭГШ ЭРХЭЭ ЭДЭЛМЭЭР БАЙНА. ХУЛГАЙЧУУДЫГ НЭГ ТЭЖЭЭХ ХУЛГАЙЧУУДЫГ СОНГОДОГ ЭРГҮҮ МАЛЧДЫГ БАС ТЭЖЭЭХ НЬ АЧИЛЧИН АНГИД ХЭЦҮҮ БАЙНА ШҮҮ ХУЛГАЙЧУУДАА


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.