2024 ОНЫ СОНГУУЛЬД СУРТАЛЧИЛГААНЫ НЭГДСЭН САМБАР БАЙРЛУУЛНА

Aдмин / Улстөр

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар танилцууллаа.

Тэрбээр нэмэлт өөрчлөлтийн онцлох зохицуулалтуудын талаар мэдээлэл өгөв.

Энэ үеэр, тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбарыг сум, дүүргийн Засаг дарга нар бэлтгэж, байршуулах зохицуулаль орсон талаар мэдээллээ. Хороонд дээд талдаа дөрвөн л нэгдсэн самбар байна. Харин суманд хоёр, аймгийн төвийн суманд тав хүртэлх самбар байршуулах аж.

Харин намын зүгээс найман хэвлэлийн хуудаснаас илүүгүй хэмжээтэй зурагт самбарыг суманд нэг, хороонд хоёр хүртэл байрлуулах боломжтой. Харин арилжааны самбар, дэлгэцийн орон зайг сонгуулийн сурталчилгаанд ашиглахгүй байхаар тусгаж, баталжээ.


Сэтгэгдэл

зочин [202.9.40.239] 2023-06-21 12:20:38

бүгдийг нь ард иргэд хэн нь хэн бэ гээд таньж л байгааш дээ ашиггүй зүйлд мөнгө үрж байхаараа өрөө дараач


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.