Г.Дамдинням: Ардын хүүхдээс англи хэлийг харамлаж болохгүй

Aдмин / Улстөр

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуульд англи хэлийг үндсэн гадаад хэл хэмээн тусгасан. 2024 оноос эхлэн ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагчдад англи хэл заахаар төлөвлөсөн ч гишүүдээс дэмжлэг авч чадалгүй унав. Байнгын хорооны гишүүдээс англи хэлийг үндсэн гадаад хэл болгох заалтыг Г.Дамдинням, Ч.Ундрам, П.Анужин гурав л дэмжсэн юм. Энэ үеэр Боловсролын ерөнхий хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “ Боловсролын үндсэн буюу хамгийн түрүүнд судлах ёстой гадаад хэлтэй холбоотой асуудлаар олон үйл явдал өрнөж байгаа. Боловсролын ерөнхий хууль, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ ажлын хэсэг,

Засгийн газраас өгсөн үзэл баримтлалын хүрээнд Монголын ирээдүй хүүхдүүдэд тэгш боломжийг олгох чиглэлээр бид ажиллаж байна. Өнөөдөр иргэдийн дунд БЗС-тай холбоотой дуулиан ид мандаж байна. Боловсролын зээлийн сангийн зээлийг хэн авсан байна англи хэлтэй хүүхдүүд авсан байгаа. Үүний дийлэнх нь англи хэл сурах боломжтой айлын хүүхдүүд.. Энэ хүүхдүүдийн буруу байхгүй. Манай улсын систем тэгш боломжийг байхгүй болгож байна. Бид ардын хүүхдээс англи хэлийг харамлаж болохгүй. Аль болох олон аавын хүүхдүүд хаана байгаагаасаа үл хамаарч англи хэл үзэж байж, олон улсад өрсөлдөх чадвартай иргэн болж, төлөвшиж гарч ирэх юм. Тиймээс Засгийн газраас өргөн баригдсан төсөл дээрээ байгаа англи хэлийг үндсэн хэл байлгана гэсэн заалтыг авч үлдэх хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл байнгын хорооны гишүүд та бүхэн энэ зарчмын зөрүүтэй саналыг дэмжихгүй байхыг хүсье. Иргэдэд тэгш боломж, хүртээмж, боловсрол ирээдүйг хүсэж байгаа. Боловсролын ялгаварлал хэрээс хэтэрсэн. Үүнийг арилгахын тулд бид нар энэ хуулийг боловсруулсан. Боломжтой хэсэг нь улам тасраад дэлхийн хэмжээнд хүрсэн, боломжгүй хэсэг нь уландаа үлдэж байна. Бид ард иргэдээ ингэж ялгах бодлого хийж болохгүй.

Хэдэн жилийн дараа сургууль төгсөх хүүхдүүдэд үлдээх хамгийн том өв нь дэлхийтэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгох хэлний өөрчлөлт байх болов уу гэж ажлын хэсгийн ахлагчийн хувьд харж байгаа. Ардын хүүхэд сурч болдоггүй англи хэл байдаг юм болов уу гэсэн асуултыг гишүүддээ тавьмаар байна” гэлээ.


Сэтгэгдэл

Дондог [202.126.89.192] 2023-06-27 08:36:52

Дамдиннямыг овоо юмуу гэсэн чинь их тэнэг хүн юмаа. Хэл харамлана гэж юу хэлээд байнаа. Сурах нь сураг сурахгүй өөр хэл сонгож сураг

Зочин [192.82.67.146] 2023-06-22 09:10:46

Хөгжлийн банкны зээлээ төл малаа

Зочин [202.9.40.190] 2023-06-22 09:46:40

Олон юм хуцалгүй ХБанк БЗС-аас шаасан өрөа төл.

Иргэн [59.153.113.105] 2023-06-22 00:08:28

Дарханы замаар баахан попорсон. Одоо англи хэлийг сонгож дээ. Жич: Дарханы зам урагшилсан юм огт алга байна лээ. Энэ онд лав дуусахгүй

Хүүхэд эхлээд монгол хүн болж төлөвших ёстой. [192.82.89.33] 2023-06-21 22:17:48

Дамдинням тэнэг юм уу? Жоохон хүүхэд төлөвшиж байхад төрөлх хэлнээс өөр хэл үзэх нь хүүхдийг үндэсний түшицгүй болгодог гээд байхад. Үүнийг ойлгодоггүй юм уу? Хүүхдийг 10-11 наснаас нь гадаад ертөнцтэй танилцуулж гадны хэл заах хэрэгтэй ш дээ.

Зочин [192.82.83.208] 2023-06-21 18:46:21

Монголоос Монгол хэлийг харамлаж Сөнөөх үү ?! Малаас 7 н доор сүг

Зочин [139.5.218.146] 2023-06-21 17:49:42

Яриад хэрэлдээд л гоё цэцэрхээд суугаад байхаар хэзээ эхлэх вэ бүтээх вэ

HUYAGAA [202.126.89.168] 2023-06-21 13:49:26

Iim gishuun bas baidag yum uu uls undesteniig muhuuhiin tuld ehleed eh helnees ni salgadag gej bgaa yum ene nuhur hujaagiin daalgavraar yavj bgaa tagnuul bna . Eh hel mini muhvul bi uhne gej negen aldart yaruu nairagchhelsen . Odoo bur mongol helgui bolgoh ni. Damdinnyam pizdagaas mongol helnii shalgalt avaad shorond hii

Иргэн [103.57.93.56] 2023-06-21 12:30:12

Та нар бүгдээрэй -Огцор !!!!!!! хэл сурах та нарын мэддэг асуудал биш -- хүүхэдүүд ямар хэлтэй болох Эрх чөлөөт байх ёстой!!!!! та нар боломж болгонийг хулгайлж идэж луйвардчихаад --Одоо дарамтанд оруулахаа зэхээд Солиороод бай !!!!!!! Та нар бүр уртахаа хийж чадахгүй байж Хуц !!!!!! Огцороо зайлцагаа Сэжиг нуснужд уль!!!!!!

Зочин [192.82.83.208] 2023-06-21 18:47:06

Тийм

Хэрэггүй хө [59.153.87.227] 2023-06-21 11:36:17

Төрийн албаны шалгалтаа цаашид Англи хэлээр авах уу? Одоогийн Төрийн албаны шалгалтын Монгол хэл дээрээ хэдэн хувь нь дахин дахин ойчиж байгааг судалсан уу?

ЫБёцужа [66.181.167.254] 2023-06-21 11:11:03

ЭРГҮҮ ҮХЭР МИНЬ, МОНГОЛ ХЭЛЭЭ ХЭЗЭЭ СУРАХ ЮМ НААД ХҮҮХДҮҮД ЧИНЬ.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.