ХОМ-ээ худлаа бөглөсөн Ч.Номинг огцруулах ёстой!
“Гацуурт” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын И багийн нутагт “Ланд круйзер” загварын автомашинаараа хүн дайрч гэмтээн, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-1 дэх хэсгийн журамлан тусгай ангийн 10.1-д заасан хүний амийг хөнөөхөөр завдсан, цахим сүлжээнд нэр бүхий иргэдийг малын хулгайч хэмээн мэдэгдэл гаргаж бусдын гүтгэсэн гэсэн зүйлчлэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж буй билээ.
Энэхүү Монгол даяар дуулиан дэгдээж буй асуудлын ард нэгэн хэрэг чимээгүй үлдэж магадгүй байгаа тул дахин сануулах гэсэн юм.
Тодруулбал Л.Чинбатын хүн дайрахаар жолоодож явсан "Тоёота Ланд круйзер-200" Ч.Номингийн нэр дээрх авто машин юм. Гэтэл Ч.Номин үүнийгээ Хөрөнгө Орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй аж.
Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу Засгийн Газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин ХАСХОМ-ээ үнэн, зөвөөр мэдүүлж АТГ-т гаргаж өгөх ёстой төдийгүй өөрчлөлт орох болгонд нэмж, бүртгүүлэх ёстой. Гэтэл Соёлын Сайд хуулиар хүлээсэн энэ үүргээ биелүүлээгүй аж. Үүнтэй яг ижил тохиолдол ч саяхан гарсан. Тодруулбал Булган аймгийн Засаг Дарга Б.Ариун-Эрдэнэ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ зарим хөрөнгөө мэдүүлээгүй байв. Тэгмэгц Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн Дарга, МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан сүржин гэгч нь мэдэгдэл хийн, "Б.Ариун-Эрдэнэ Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн тул огцруулна, энэ бол 5 Ш ажиллагааны нэг хэсэг" хэмээж байлаа.
Үнэхээр ч Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.3-д "энэ хуулийн 10, 14, 17, 18 дугаар зүйл, 20.1, 20.4-т заасныг зөрчсөн, энэ хуулийн 9.2-т заасан арга хэмжээг аваагүй, энэ хуулийн 21.1-д заасан хязгаарлалтад хамаарах этгээдтэй гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан, зөвшөөрөл олгосон, энэ хуулийн 23.7-д заасныг зөрчиж илтэд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг албан тушаалд томилсон, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг худал мэдүүлсэн, энэ хуулийн 29.2.2-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаалыг нь бууруулах" гэсэн заалт бий.
Гэтэл Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Соёлын Сайд, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн Ч.Номинд энэ хууль үйлчлэхгүй байгаа нь хачирхалтай. Монголд үнэхээр л хууль ёс гэж байгаа л бол, хүуль хүн бүрт тэгш үйлчлэх зарчим хэвээрээ л байгаа бол ХОМ-ээ худлаа бөглөсөн Чинбатын Номинд хариуцлага тооцох учиртай билээ.
Э.Мягмар
Эх сурвалж: Сонин.мн
Сэтгэгдэл
Мөрөөдлийн хөх мананд шумбаад л ... [192.82.89.33] 2023-06-21 22:03:43
Мөрөөдчих юм аа. Мөрөөдөх сайхан. Позитив буюу эерэг сэтгэлгээтэй байгаагийн шинж. Энэ шинжээ битгий алдаарай. Кх!
Зочин [64.119.19.208] 2023-06-21 21:44:23
МАН 2024 онд ард түмнээсээ ямар дүн авахаа мэдэж байгаа юу? Онцмуу авна за!!!
Zochin [202.126.89.182] 2023-06-21 20:21:07
chadvar bol noil gedeg ni haragdsan. tulbur ni duusch bgaa tul odoo zailaa hamar hujaa sda
зочин [202.9.40.239] 2023-06-21 13:57:01
зайлаач новшоо харахаас сэжигийн
Irgen [202.126.89.168] 2023-06-21 13:51:53
Ene gichiig nohoitoi erliizjuulbel taarna