Ч.Хүрэлбаатар: Хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх зөвлөлтэй болно

Aдмин / Улстөр

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад хөрөнгө оруулалтын хэмжээ хангалтгүй байгаа. Тиймээс цаашид Монгол Улсынхаа эдийн засгийг тэлэх, ажлын байрыг бий болгох, хөгжлийг түргэтгэхийн тулд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Засгийн газрын шийдвэр өнөөдөр гарлаа. Өнөөдрийг авч үзвэл дөрөвдүгээр сарын 14-нөөс хойш бүх хэлэлцүүлэг хийж зохион байгуулсан. 120 гаруй байгууллагаас санал авсан.

Ирсэн саналаас 60 хувийг нь тусгасан. Хэд хэдэн зүйлээр өөрчлөлт оруулж байна. Тухайлбал, Хөрөнгө оруулагч нарын гаргаж байгаа гомдлыг яаж шийдэх вэ. Хөрөнгө оруулагчийн гомдол шүүхээр 16 жил явсан тохиолдол байна. Иймд Хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх зөвлөлийг байгуулахаар болж байгаа.Хөрөнгө оруулагчид өөрсдөө хүсвэл арбитраар явах боломж нээгдэнэ.Хөрөнгө оруулахад саад тавьдаг зүйлсийг авч байгаа. Жилдээ төрөөс оруулдаг шалгалт хамгийн ихдээ хоёр байна" гэв.


Сэтгэгдэл

Зочин [202.131.227.82] 2023-06-22 12:35:11

Монгол улсын маань хөгжил тэг зогссонг мэдддэг болов уу

Зочин [202.131.227.82] 2023-06-22 12:33:48

Ер нь монголын улс төр засаг буруу эргэчихсэн буруу ишилсэн сүх шиг нөхдүүд эрх мэдэл, мөнгөний хойноос улайрсан өөгүй өндөг шиг мэт өөрсдийгөө харагдуулах гэж ядсан хэдэн амьтасын цуглуулга болсон

ЗОЧИН [202.9.46.76] 2023-06-21 22:01:56

ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭЭРЭМДДЭГ ОРУУЛСАН ХӨРӨНГИЙГ НЬ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ХУЙВАЛДАЖ ЦУЦАЛДАГ ЭНЭ БАЙДЛАА ХЭДИЙД ЗОГСООХ ВЭ МАНХААН


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.