АН-ЫН ДАРГА ЛУ.ГАНТӨМӨР: АНГЛИ ХЭЛГҮЙ АРД ТҮМЭН БҮТЭЭХ НЬ ИРЭЭДҮЙД ХЭНД АШИГТАЙ ЮМ БЭ

Aдмин / Улстөр

АН-ын дарга Лу.Гантөмөр энэ үгээрээ юу хэлнэ вэ. Тэрбээр “Дэлхий нийт төв рүүгээ тэмүүлж байна. Биеэсээ улам хамааралтай болж, хамтдаа урагшлах, хил хязгааргүй болж байна. Төвөөс зугтаасан бүхэн харанхуй ард түмэн болно гэсэн үзэл санаа олон улсад гүн бат ойлголт боллоо. Дэлхий нийт биеэсээ хоцрохгүйг хичээж байгаа нь тэр. Энэ үзэл санаа нь энэ дэлхийн хүн амын гурван хүн тутмын нэгийг аль хэдүйн англи хэлтэй болгожээ. Хөгжлийн хэл бол англи хэл. Хөгжихийг хүсч байгаа үндэстэн бүхэн хар шар, өнгөт, цагаан ялгалгүй англи хэлийг үндэсний хоёр дахь хэлээ болголоо. Манай хамгийн ойрын хөрш Казакстан улс гэхэд үндсэн хоёр дахь хэл бол англи хэл хэмээн албан ёсоор зарлаж, хууль гарган батлаад хоёр жил болж байна.

Харин дэлхий нийтийн энэ үзэл санааны эсрэг явж байгаа хуруу дарам хэдэн улс оронд олон улсын зүгээс ноцтой тодорхойлолт өгч байгаа юм. Тийм улсуудын нэгээр өнөөдрийн ардчилсан Монгол Улс тодрох болж байгаа нь харамсалтай. Дэлхийн хамтын нийгэмлэг англи хэлийг үгүйсгэсэн улс орнуудыг гурван янзаар тодорхойлсон. Нэгдүгээрт, нэг нам, нэг дарангуйлагч руу явж байгаа, системийн хямралд орсон улсууд. Тэд ард түмнээ дэлхийгээс тасалж, нийгмийн сэтгэл зүйг үзэл сурталжуулах бодлого

хэрэгжүүлж байна гэж. Хоёрдугаарт, “Үндэстний үнэт зүйлгүй, гадны нөлөөнд хэт автсан, гадны гар хөл төрийн бодлогод нь шургалсан, нийгмийн сэтгэл зүйн инженерчлэл байнга явагдаж байгаа улс оронд байгаа үзэгдэл” гэж үзжээ. Гурав дахь нь “Тухайн ард түмнийг харанхуй, мунхаг, мэдлэг боловсролгүй байлгаж, үүгээр нь далимдуулж эх орныг нь тонон дээрэмддэг технологи хэрэгжиж байгаа улс үндэстэн” гэжээ.

Тэгэхээр АН-ын дарга Лу.Гантөмөрийн үзэж байгаагаар өнөөдөр УИХ-аас гаргаж байгаа “Бага ангид нь англи хэл зааж болохгүй” гэж хориглосон заалтыг дээрх гурван тодорхойлолтын алинд нь хамруулж ойлгох юм ёстой вэ. Түүний хэлсэн үгээр бол өнөөдөр эрх барьж байгаа МАН-ын гишүүд, төрийн түшээд чухам ямар үзэл санаагаар, хэний нөлөөнд автаж ийм шийдвэр гаргав. Лу.Гантөмөрийн “Англи хэлгүй ард түмэн бүтээх нь хэнд ашигтай юм бэ” гэсэн үг ноцтой биш үү. Мань эр бол УИХ-д гурвантаа сонгогдсон, Боловсролын сайдаар ажилласан хүн шүү дээ.

Эсрэг санал өгсөн гишүүд байр сууриа илэрхийлэхдээ “үндэсний аюулгүй байдлын үүднээс” гэсэн утгатай үгийг унагасан байна лээ. Англи хэлтэй ардын хүүхдүүд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ямар аюул занал учруулахаар байгааг албан ёсоор тайлбарламаар байна. Дээр нь Монголын улс төрийн хамгийн том сөрөг хүчин АН-ын дарга Лу.Гантөмөрийн “Англи хэлгүй ард түмэн байх нь хэнд ашигтай вэ” гэдэг үгэнд ард түмэн хариулт олмоор байна...


Сэтгэгдэл

иргэн [66.181.160.6] 2023-06-22 13:55:16

дарга нарын хүүхдүүд англи хэлтэй болцгооно, ард маниусын хүүхдүүд англи хэл битгий хэл монгол хэлээ ч олигтой мэдэхгүй байх нь дарга нарт ашигтай, харанхуй мэдлэггүй ардад юу ч гэж хэлж хуурч болно. Тийм учраас англи хэлийг ардын хүүдүүдэд сургахгүй байх нь дээр гэж дарга нар бодсон болтой.

Зочин [119.40.103.3] 2023-06-22 13:53:49

новш минь ардын хүүхдийн боломжыг хулгайлж хүүхдүүддээ авч өгсөн мөнгөө хүүтэй нь төлөөрэй муу хар амиа бодсон новшоо бас АН-н дарга гэчжээ ийм даргатай нам хаа хүрхэвдээ лалар

Зочин [202.55.188.117] 2023-06-22 13:40:14

Монгол хэлээ сайн мэдэхгүй ард түмэн хэнд ашигтай вэ гэж чамаас эргүүлээд асуумаар байна

Зочин [66.181.161.167] 2023-06-23 17:30:01

Харин тийн

Боловсролын Сайд асанд [202.179.24.69] 2023-06-22 11:51:43

Боловсролын зээлийн санг гардан тоноод, үр хүүхэд хамаа сүлбээгээ зээлээс нь бүрэн чөлөөлөөд , ЖДҮ гэхчилэн сангуудыг цөлмөөд Эцэст нь боловсролын сайд хийж бүх хууль журмыг өөртөө ашигтайгаар боловсруулан бэлтгээд өөтрөө сургүүль байгуулчихдаг нь яаж байгаа вэ. Энэ бол ёс зүйн хамгийн шившигт үйлдэл бөгөөд Таны хувьд гэмт хэрэгт тооцогдох учиртай. Юүүн намын дарга. Юүүн боловсролын асуудал шүүмжлэх !!!!!!!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.