Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжив
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хэлэлцэж дэмжлээ.
Хуулийн төсөлд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, импортыг орлох, экспортод чиглэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хэлбэр, удирдлага зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулсан гэлээ.
Соёлын сайд Ч.Номин "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хууль нь салбарын 4,000 гаруй хүний оролцоонд суурилж бий болсон хууль юм. Оюуны өмчид бүртгэгдэж, хэрэглээнд ороход бэлэн болсон бүтээлийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдгийг тодорхой болгож байгаа" хэмээв.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Сэтгэгдэл