Ч.ХҮРЭЛБААТАР САЙД ҮАБЗ-ИЙН ЭСРЭГ БУЮУ АНГЛИ ХЭЛНИЙ МАРГААН
6 сарын 22-ны өдөр УИХ-ын чуулган дээр Боловсролын ерөнхий хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Англи хэлийг 3-р ангиас үндсэн гадаад хэл гэж бүх ЕБС-иудад заах” зүйл заалт оруулахыг УИХ-ын гишүүд эсрэг санал өгч унагасан асуудлаар ноцтой гэмээр эсрэг тэсрэг байр сууриуд илэрхийлэгдэхэд хүргэлээ. Тухайлбал УИХ-ын гишүүн С.Чинзориг “...Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн зөвлөмж гарсан, эсрэг санал өг гэсэн” Гэв. Харин УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Ж.Чинбүрэн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй УИХ-ын гишүүд “Үндэсний хөтөлбөрт нэгэнт тусгагдсан заалтыг заавал хуульчлах шаардлага байхгүй.
Монгол хэл, соёлын дархлаа чухал бөгөөд Англи хэлийг хүчлэх тохиромжгүй” Гэсэн бол Шадар сайд бөгөөд ЭЗХЯ-ны сайд Чимидийн Хүрэлбаатар “Англи хэлийг гуравдугаар ангиас бүх хүүхдэд заах энэ заалтыг дахиж босгох хэрэгтэй, дэлхийн 53 улсын үндсэн хэл, ихэнх орнуудын хоёрдогч Англи хэлийг заавал бүх нийтээр сурах шаардлагатай, гишүүд кнопондоо битгий хүр” гэх зэргээр ярьжээ. Эндээс Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдал, тусгаар тогтнолтой холбоотой асуудал урган гарчээ. Чинзориг гишүүний хэлснээр төрийн гурван өндөрлөгөөс бүрдэх ҮАБЗ нэгэнт энэ заалтыг хасах хэрэгтэй гэж үзсэн бол шинжээчдийн дүгнэлт, судлаачдын зөвлөмж нэгэнт зөв бурууг тогтоосон бололтой.
Өөрөөр хэлбэл хэлний салбарын эрдэмтэд, олон улсын судлаачдын үзэж буйгаар хоёрдогч хэлийг үндсэн гадаад хэл гэж нялхаас нь заах нь ярвигтай бөгөөд ялангуяа улс орон нийгэм, эдийн засаг, соёлын тогтворгүйтэлтэй үедээ их гүрнүүдийн шахалтаар боловсролын хөтөлбөртөө гадаад хэлийг хуульчилбал Монгол үндэстний онцлог, оршихуйн гол тулгуур хэл соёл устах аюултайг сануулдаг. Англи хэлийг гуравдугаар ангиас заах хууль батлагдвал 9 настай хүүхэд төрөлх хэлээсээ гадна Англи хэлийг давхар эзэмшиж Англи сэтгэлгээ суух нь дамжиггүй.
Ингэхээр Монголын уламжлалт сэтгэлгээ нэн бүдгэрч буй өнөө үед Монгол хүүхэд харь хүн болж төлөвших магадлал улам ихэснэ. Мэдлэг, мэдээллийн, бизнес, техник технологийн ач холбогдолтой ч нэг үг л гэхэд олон салаа утгатай баялаг Монгол хэлээ бүрэн ойлгож амжаагүй сурагчид Англи хэлийг балчиртаа амлах нь харгис бодлого юм.
Өндөр хөгжилтэй улс орны хэл, соёл бусад үндэстэн угсаатнуудын боловсрол, соёл, эдийн засаг, төрийн үйл ажиллагаанд хүчээр түрж орох нь геополитикийн хувьд эзлэн түрэмгийлэл мөн. Үүнээс үзвэл хүүхдээ хүчирхийлсэн нь нийтэд ил Ч.Ундрам гишүүний санаачилсан гэх энэ заалтыг батлахгүйгээр гагц Англи хэлийг бус боловсролын салбарын эрс шинэчлэлийг хурдасгах, үр өгөөжийг нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулах тал дээр анхаарсан бол илүү бодитой.
Сэтгэгдэл
зочин [202.9.46.22] 2023-06-23 19:31:23
Хүүхэд хүмүүжүүлэх уламжилалт арга ухааныг хоцрогдсон арга гэж ад үзэн зэрлэг танхай үг сонсдоггүй хүүхэд олширсон багаас англи хэл сургаж үндэсний хэл соёл бичиг үсэг үгүй хийж малчид англиар ярьдаг хөгждөггүй цөвүүн цаг ирэх нээ
зочин [59.153.86.90] 2023-06-23 16:41:03
оросын нөлөөнөөс гарах зоригтон хэзээ төрөх вэ. Москва ширүүхэн хялайх юм бол улс орныхоо эрх ашгаас урвагчид юу ч хийхээс буцахгүй болох юм
Зочин [122.201.25.251] 2023-06-23 16:24:35
Sangii said baihdaa gaaliin Asralttai ih idsen dee hotgor shanaga
Зочин [202.126.88.148] 2023-06-23 11:14:18
Англи хэлийг аавал үндсэн хэл гэж заах нь буруу. Бусад гадаад хэлийг чөлөөт судлах зорилгоор нээлттэй байх хэрэгтэй.
Зочин [66.181.160.60] 2023-06-23 10:38:02
энэ хүрэлбаар өөрөө англи хэлэнд тун маруухан баас шүүдээ
Хүрэлбаатар [69.165.157.108] 2023-06-23 17:34:25
Би дөрвөд келтэй
irgen [192.82.82.38] 2023-06-23 10:08:31
Buruu sanaatai hun zuvhun sanhuugiin asuudal ch bish , bukh asuudald eserguu bdag bololtoi. Ner tur huutsuldsun ,hudlaa uurguu reklamdsan, shunal ni hetersen yasnii eserguu. Tiim surhii yum bol olon jil Ih hurald gishuuneer suulaa, yaridag shig ni saijrah ni yasiin Ulsiig urund oruulj, utund bariulsanaas uur hiisen zuilgui.
Зочин [122.201.22.109] 2023-06-23 09:25:27
МОНГОЛ ХЭЛЭЭ Ч БҮРЭН СУРААГҮЙ ХҮҮХДЭД АНГЛИ ХЭЛ ЭРТ ЗААХ НЬ ТМЙМ Ч ЗӨВ ШИЙДЭЛ ОГТ БИШЭЭ!! ЭХЛЭЭД МОНГОЛ ХЭЛНИЙ ДАРХЛААГ НЬ БИЧИГ ҮСЭГТЭЙ НЬ БҮРЭН ТОГТООЧИХООД АРАЙ ДЭЭД АНГИАС НЬ БУЮУ 6-7 Р АНГИАС НЬ АНГЛИД ОРУУЛБАЛ ҮР ӨГӨӨЖ НЬ ДЭЭР БАЙХАА!! ЯДАЖ ХОЛЬЖ ХУТГАЖ ЭХ ХЭЛ СОЁЛОО ГЭЭХГҮЙ ДЭЭ!!!
ЗОЧИН [202.126.89.186] 2023-06-23 09:04:59
ЭНЭ ДӨРВӨД ДАНДАА МОНГОЛЫН ЭСРЭГ БАЙДАГ НОВШ УВСАД 3-Р АНГИАС НЬ ЗАА ТЭГВЭЛ ТЭР ЯСТАН УСТАНА