"Соёлын ваучер"-ын хамгийн эхнийхийг Ч.Номин аавдаа өгөх хэрэгтэй!

Aдмин / Улстөр

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тус хуулийн төслийн талаар Соёлын сайд Ч.Номин танилцуулсан юм. Гэвч уг хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн шүүмжлэл, эргэлзээг дагуулав.

Жишээлбэл: УИХ-ын гишүүн Ч.Ундрам, хууль санаачлагчийн зүгээс ямар ч зардал гаргахгүй гэсэн атал соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бараа худалдаж авахад нь зориулаад талон олгоно гэдгээ тодруулахад Ч.Номин: " УИХ-ын гишүүн Ч.Ундрам таны асуусан Соёлын ваучерын талаар ярилцья аа. Энэ бол дэлхийд гарч байгаа хамгийн том чиг хандлага, энэ бол ирээдүйд соёл хүртэж сурсан иргэдийг бэлтгэж байгаа заалт орж ирж байгаа. Энэ бол анх Франц, Герман, Европ улсуудаас үүсэн бий болсон. Өнгөрсөн хугацааны судалгаагаар, НҮБ-ын судалгаагаар үзэхэд 2020 оны байдлаар манай өсвөр насныхан бол соёлын болон бусад арга хэмжээнд хамгийн багаар оролцож байна.

Хүний хөгжлийн арга хэмжээнүүдэд хамгийн бага оролцож байна гэж үзсэн учраас бид нар үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, ирээдүйд бий болж байгаа иргэддээ соёл хүртэж сурсан, соёлоор дамжиж, өөрийнхөө өв соёлыг нандигнан хайрлах боломжтой хүмүүсийг бий болгох үүднээс өсвөр насныхан буюу 14-16 насныхан аливаа соёлын арга хэмжээнд оролцох боломжтой эрхийн бичгүүдийг бий болгож оруулж ирэхээр уг заалтыг оруулж ирсэн байгаа." хэмээн хариулсан.

Тайлбар нь сайхан мэт атлаа энэхүү эрхийн бичиг гэгч бол үнэндээ ач холбогдол багатай, зардал ихтэй шийдэл.

Өсвөр насныхан бол үнэндээ соёл, урлагийн арга хэмжээнд бага гэхээсээ их оролцдог насны бүлэг. Гагцхүү үндэсний хэмжээний урлагийн үзвэр, музей, галлерейд харьцангуй бага очдог байж болно. Үүнийг нээлттэй долоо хоног, сурагчдын үнэгүй үзвэр гэх мэт хэлбэрээр шийдчихэж боломжтой. Ч.Номин сайдын "соёлын ваучер нь өөрийнхөө өв соёлыг нандигнан хайрлах боломжтой хүмүүсийг бий болгоно" гэх тайлбар бол бүр инээдтэй.

Үнэхээр л соёлын ваучер өгөөд хүн өв соёлоо нандигнан хайрладаг болчих юм бол эрхэм сайдтан хамгийн эхнийхийг нь аавдаа өгөх хэрэгтэй юм биш үү?

Тэгвэл "Гацуурт" компаний эзэн Лхагваагийн Чинбат хүн ямар ч муу, муухай, ядуу дорой байлаа гэсэн бүгд эрх тэгш гэсэн хүн төрөлхтний нандин өв соёлыг нандигнан, хайрладаг болчих ч юм бил үү?

Ч.Лхагваа

Эх сурвалж: Сонин.мн


Сэтгэгдэл

Зочин [182.160.103.147] 2023-06-23 20:01:28

Teneg chaaraa

Зочин [192.82.85.112] 2023-06-23 20:00:30

Эцгийн нэрээр сайд болсон, одоо хариуцлагаа бас адилхан хүлээ.

Номинд [192.82.83.70] 2023-06-23 18:24:34

С. Дулам түүний хүү Бум-очир нараар зөвлөхөө хийлгэхээр Соёлын яамны бодлого олигтой болохгүй шүү. Наад хүмүүсээ өөрөөсөө холдуул.

Hend heregtei vaucher vee???? [37.65.66.203] 2023-06-23 16:29:55

Ene emegtei tatvariin mongiig yund yaj zarah vee geed l salagnaad bgaa bololtoi. Mongoliin 70-80% yduu, ur huuhduud olsoj bhad Ene teneg mal tansag ymaa l Yriad bhiin. Tiim ih mongoteigeeree chi huuhdiin hoolnii mongiig daachaach. Surguuliudad mongo ogooch

Оюунэрдэнэ эн. [66.181.179.104] 2023-06-23 15:56:37

Яая, монгол төрийн маань САЙД гэдэг эрхэм бөгөөд хүндтэй байх ёстой албан тушаалд иймэрхүү бөөснүүдийг "мөнгөөр" ч юмуу "албадлагаар" ч юмуу томилж л байдаг албан тушаалтан хөөрхий. Ичээсэй дээ. Дарга нар ухаантай, иргэд харанхуй гэдэг бодол чинь хоцрогдсон. Улс орныг удирдах, христийн сүмд пастор байх 2 бол эрс тэс урагдахуун гэдгийг зарим нэг мяндагтангуут ойлгодог ч болоосой.

Зочин [64.119.24.3] 2023-06-24 09:30:45

Яг үнэн хэлжээ.Яах гээд чадахгүй байж сайдын сэнтийд зүүгдээд байдаг юм бол доо.

Иргэн [202.126.89.11] 2023-06-23 14:47:11

Машинаар дайрдаг соёл уу??????? гөлөг гээд байсан өөрөө хулганабнагдээ!!!!!!!

Зочин [202.126.89.124] 2023-06-23 14:29:47

Энэ эргүү хүүхэнд соёлын тухай ойлголт байдаг болов уу. Нэн ялангуяа монгол соёл гэдгийг ухаардаг болов уу. Янз нь нэг л их шинэ санаа гаргаж байгаа ухаан нь энэ. Үүнийг ухаанд нь ухана ишиг шингэнэ гэдэг юм шүү дээ. Баруунд тийм юм байдаг гээл сүрхий хүн болж жүжиг аятай юм тавиал. Нэг сүрхий юм сэтгэсэн, зохиосон гэж бодоод байна аа янз нь. Ийм хүн яаж гадаадад их сургууль төгсдөг юм бол. Тэр төгсгөсөн сургууль нь юугий нь үнэлсэн юм бол. Энэ хүнд үнэндээ авах юм нэг ч алга даа. Гүээ тэр ярианы өнгө, аясыг нь ээ. Ой гутмаараа. Маанаг амьтан. Хурдан зайлуулаач ээ. Ядаж нэг ичмээр аядах нь дээр юм бишүү.

Zochin [66.181.161.145] 2023-06-23 13:20:50

Chinbatiin shees zailaachee hunii tuuh hezee ch uurchlugduhgui daraagiin ued chin ch yarigddag yma


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.