Л.Оюун-Эрдэнэ: Хотоо зөв төлөвлөөгүйн алдааг засахгүйгээр цааш явбал байдал улам хүндэрнэ

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 16 дахь “Өглөөний уулзалт”-аараа Монголын архитекторууд болон хот төлөвлөгч нарын төлөөлөлтэй уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”, үйл ажиллагааг танилцуулж, нийслэлийн газар олголт, хот төлөвлөлтийн бодлого алдагдсан шалтгаан, тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.

Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын 48 хувь нь төвлөрч, төрийн байгууллагууд 100 хувь, их, дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж буй.

Өөрөөр хэлбэл, нийт газар нутгийн 0,3 хувьд нь хүн амын хэт төвлөрөл үүссэн гэсэн үг. Энэ нь өнгөрсөн 30 жилд Улаанбаатар хотын газар олголт хэт замбараагүй, хууль, эрх зүйн орчин алдаатай, хот төлөвлөлтийн нэгдсэн бодлого төлөвлөлтгүй явж ирсэнтэй холбооотой гэдгийг архитекторууд санал нэгтэй хэлж байв.

Хот төлөвлөлт гажуудсан шалтгаан нь 1990-ээд оноос энэ салбарын бодлого алдагдаж, архитектор, хот байгуулалтын ажлыг зөвхөн газар хуваарилдаг ажил гэж ойлгосон. Хөрс суурь нь бүрдээгүй байхад Газрын тухай хуулийг хуудуутай баталж, нийслэлд газар олголтыг хэт замбараагүй олгосноос ерөнхий төлөвлөгөө хэрэгжихгүй гол алдаа эхэлсэн. Мөн хот байгуулалт, барилгажилтын ажлыг зохицуулдаг “Архитекторын тухай хууль” байхгүй тул ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан барилгажилтын ажил явагдахгүй, зарим тохиолдолд араас нь төлөвлөлт хийх тохиолдол түгээмэл байжээ. Тиймээс УИХ-д өргөн баригдсан Газрын тухай багц хуулийн төслийг Засгийн газраас эргүүлэн татсаныг архитекторууд зөв хэмээн дүгнэж буй аж.

сонин mnГазрын тухай болон Хот байгуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулахаас өмнө архитектур, хот төлөвлөлтийн салбарын эрх зүйн орчноо боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж буй бөгөөд Ерөнхий сайд, БХБ-ын сайд нарт архитекторууд талархал илэрхийлээд энэ салбарт тулгамдаж буй асуудлын талаар өөрсдийн саналыг хэлсэн юм.

“Ньюурбанизм” ХХК захирал, архитектор З.Туяа:

Социалист төвлөрсөн төлөвлөгөөнөөс шилжилтийн үе рүү шилжихдээ л өнөөдрийн бүх алдаа, завхрал эхэлсэн. Хот, хөдөөгийн ялгаа заагийг бид бүрэн ойлгох цаг болсон. Улаанбаатар хотын тухайд төлөвлөлтийг түрүүлж биш, араас нь хийж хоцорч алхаад байгаа. Хууль байгаад ч зохицуулж чадахгүй гажуудаж байна. Есөн давхар барилга барих газарт 24 давхар бариад явж байна.

Архитектор Ц.Баярхүү:

Монголын төр 30 жил архитекторуудаа сонсоогүй. Энэ удаа би талархаж байна. Ер нь бол 1990 оноос хойш дарга нар, цүнх баригч нар л бүх төлөвлөлтийг хийсэн. Үр дүнг нь өнөөдөр бид харж байна. Үүнийг заавал засах шаардлагатай. Хугацаа их орно. Засахгүй бол асуудал улам л хүндэрнэ.

“Хот төлөвлөлтийн нэгдсэн холбоо” ТББ-ын тэргүүн, архитектор Б.Энхбаяр:

Гэр хорооллыг иргэдийн оролцоонд тулгуурлаж, шинэ суурьшлын бүс төлөвлөх төслийг боловсруулсан хүний хувьд хэлэхэд монголчууд бид аливаа асуудалд оролцож, нэгдмэл байж чаддаггүй. Угтаа бол оршин сууж буй иргэд бүгдээрээ энэ хотыг төлөвлөгч байх ёстой. Өнгөрсөн хугацаанаас дүгнэхэд улстөрчид, мэргэжлийн бусчууд нийлээд суурьшлын бүсийн нэг төлөвлөлт хийчихдэг. Тэр нь бодит байдал дээр хэрэгждэггүй. Шалтгаан нь иргэдийн оролцоогүйгээр хийсэнтэй холбоотой.

Дурсгалт газрын сэргээн засварлалтын архитектор З.Оюунбилэг:

Түүхэн дурсгалт газруудыг мэргэжлийн түвшинд засварлах хэмжээний чадвартай компани өнөөдөр Монгол Улсад алга байна. Барилгын хөгжлийн төвд цаасан дээр бүртгэлтэй, зөвшөөрөл авсан компани бол 20, 30 байдаг. Харамсалтай нь мэргэжлийн биш. Зөвхөн тендерт оролцох гэсэн л компаниуд байдаг. Тиймээс дурсгалт газрыг сэргээн засах ажлын гүйцэтгэгчийг тендерээр шалгаруулдаг байдлыг болиулах хэрэгтэй. Төр, засгаас үүнд бодлогоор анхаарч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчин, байгууллагыг бэлдэхэд онцгой анхаармаар байна.

сонин mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн газар олголт, түүнийг тойрсон авлига, албан тушаалын тодорхой баримттай асуудалд анхаарал хандуулж, томоохон хэргүүдийг олон нийтэд зарлах шаардлагатай. Ер нь Улаанбаатар хотын газар олголт, хот төлөвлөлтийн бүх мэдээллийг цаашдаа ил тод байлгаж, хот төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангаж, өнгөрсөн хугацаанд үүссэн алдаа завхарлыг заавал засах шаардлагатай. Өнгөрсөн 30 жилд Улаанбаатар хотод бий болсон хотоо зөв төлөвлөөгүй алдаа, утаа, түгжрэл, газрын наймаа, авлига зэргийг засахгүйгээр цаашаа явбал байдал улам хүндэрнэ гэдгийг уулзалтын үеэр онцоллоо.


Сэтгэгдэл

Нийслэл өөр газарт байх бололтой. [66.181.160.25] 2023-06-25 23:34:05

УБ хот аажмаар нийслэл байхаа болих гээ байгаа юм биш үү? Архитекторууд аа? Хүрэлбаатар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр өнгөрсөн жил Хархоринг нийслэл болгоно гээд байсан юм биш үү? Тийшээгээ Ерөнхийлөгчин Тамгын газар, УИХ-ыг шилжүүлнэ гэх шиг болсон.

Иргэн [59.153.86.144] 2023-06-25 15:53:23

Эрдэнэ хот шиг Город, говил гээд дагуул хотууд үүсгэх нь зөв шдэ. Өөр арга байхгүй

Иргэд [202.55.188.85] 2023-06-25 07:36:50

Миеэгийн гахай гэдэст авилгач улаанбаатар хотын хот төлөвлөлтийн харалган сүйрлийг эхлүүлж, хөгжүүлээд, төрийн албыг авилгадан зарж эхэлсэн. Ганц сар бизнес хийгээгүй Ми овогт энхболд яаж олигари хөрөнгөтөн болсон байхуу? Энэ хужаа зүгээр л яваад байх юм.

Зочин [202.9.46.63] 2023-06-25 01:04:42

Хятадын хурлийз МиеГомбын сүхдүүлсэн үхэрний замбаоаагүй зарсан газрын наймааны гор нь гарч байгаа юм даа, хот доторхи хормойн чинээ газар байсан ч чичрээд дайрдаг хулгай байсан, 16 оны сунгуулиар 60 тэрбумын албан тушаалын наймааны хэрэг нь задарч хог дээр гарч сураг тасарсан даа

иргэг [37.201.213.242] 2023-06-24 20:59:52

хотод барилга барихыг хорьж байж л а,уудал зөв гольдрилд орно

hhk [202.21.117.34] 2023-06-24 17:45:44

Хотын төвд байгаа жижиг хэмжээний талбайтай барилгыг нурааж зам, талбайн ашиглахгүй бол ..... хөгжил байхгүй харагдахгүй ба

Зочин [124.158.64.61] 2023-06-24 11:59:01

Нийслэлээ л нүүлгэчих юм бол улаанбаатарын асуудалд ямарч санаа зоволтгүй зах зээлийнхээ зарчмаар зохицуулагдана. Гадны ямарч нөлөө хэрэггүй. Тиймээс ерөнхий сайдаа хэрэггүй пманд санаагаа бүү чилээ. Наад хотын тэнэг дөргаа харин хурдан огцруул.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.