Засгийн “тоосго”-ыг тодруулсан Л.Чинбатын хэрэг

Aдмин / Улстөр

Хөдөлмөрийн баатар, “Гацуурт”-ын Л.Чинбатын Сэлэнгийн малчид голдуу хүмүүсийг машинаараа хөөж, заналхийлсэн хэрэг олныг цочирдуулсан. Тэрбээр хэрэг гарсны дараа хэсэг алга болж, эрэн сурвалжлуулсан юм. Цагдаагийн байгууллагаас Л.Чинбатын талаар “...Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг Сүмийн булан нэртэй газарт 2023 оны зургадугаар сарын 15-ны өдөр 13.40 цагт Л.Чинбат гэгч нь тус сумын иргэн Б, М нарыг "Тоёота Ландкруйзер” маркийн тээврийн хэрэгслээр хөөж мөргөсөн" гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан. Л.Чинбатын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэж мэдээлсэн.

Түүнийг шалгаж буй 10.1 дүгээр зүйл нь “...Хүнийг алах”, 13.14 дүгээр зүйл нь “...Худал мэдээлэл тараах”, 20.16 дугаар зүйл нь “...Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” аж. Хамгийн гол нь олон нийтийн зүгээс энэ хэрэг дээр “...Дабль стандарт битгий үйлчлээсэй” гэж байна. Дээрээс нь Л.Чинбатын энэ үйлдлийг дагаад “...Соёлын сайд Ч.Номин ёс зүйн хариуцлага хүлээж огцрох ёстой” гэсэн байр суурь нэлээд гарлаа. Учир нь Гацуурт компани хийгээд Л.Чинбатттай холбоотой сангуудаас мөнгө авсан асуудлууд нэлээд гарч ирсэн. Өөр бусад баримт сэлтүүд ч үргэлжлэх шинжтэй. Ямартай ч Л.Чинбатын хэргийн дараа засгаас сугалж болох “тоосго”-оор Ч.Номин тодорлоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

зочин [66.181.191.57] 2023-06-27 14:16:35

Сэлэнгэ мөрний сав дагуух өргөн уудам газарт тариалан эрхэлж маш их хохирол учруулж усыг хомсдуулж орчныг бохирдуулж байгаа энэ хүнийг анхаарах албан тушаалтан, төр засаг байна уу?

зочин [202.9.40.159] 2023-06-27 10:56:46

ийм арчаагүй хөгийн бялдууч зангаасаа салаач эээ

Зочин [64.119.22.81] 2023-06-27 07:49:50

Баян хүмүүс мөнгө өгч хүмүүсээ төрд шургуулдагыг болих хэрэгтэй түүний хүн үүний хүн гэсэн боловсролгүй хүн төрөөр дүүрэн байна төрд авилгачид төрөх үндэс болж улс хөгжихгүй байна

Тэр нь дээр ээ! [202.126.90.40] 2023-06-26 11:45:13

Тэр нь дээр ээ! Улс төрийн карьер гээд байх юм байхгүй гэнэт л арын хаалгаар нэг эмэгтэй гараад л ирсэн. Бизнесмен ч биш, улс төрч ч биш нэг тийм айлын эрх охин л харагддаг. Уг нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар шударга зөв байх талаар ярьсан ч арын хаалганы айлын эрх охинд юу ч хэлж чадахгүй олон нийтийн хийгээд салбарынхны шүүмжлэлийг дагуулж тоож байгаа ч юмгүй явж байна!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.