Зарим “шувуу” сураг тасарлаа, тэндээ зусахаар болов уу?!

Aдмин / Улстөр

“5Ш” хөтөлбөрийн “зуны амралт” эхэлчихэв үү гэлтэй. Ойрд шинэ мэдээ сэлт нь цөөрөөд ирэв. Энэ “5Ш”-ийн хамгийн эрчтэй хийгээд олон нийтийн анхааралд болсон нь “Шувуу” ажиллагаа байв. Уг нь Засгийн газрын 2023 оны зургадугаар сарын 14-ний хуралдаанаас “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна. Тэр хурал дээр “Шувуу” ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулжээ.

Үүнтэй холбогдуулан Киргизэд хэрэгт холбогдон хоригдож байгаа нэг, Казахстанд хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гурав, Солнгост байгаа зургаа, Хятадад байгаа хоёр зэрэг оршин суугаа улс, хаяг нь тогтоогдсон нийт 25 этгээдийг шуурхай шилжүүлэн авч ирэхийг даалгасан байна. Мөн оршин суугаа улс нь тогтоогдоогүй байгаа нийт 22 этгээдийг эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгожээ. Гэхдээ зарим “шувуу”-ны байршил тодорхой болоод удсан. Америкт Ч.Сайханбилэг, Малайзад Н.Удаанжаргал байгаа албан ёсны мэдээллүүд олон нийтэд цацагдсан. Ингээд хэдэн сар боллоо. Гэвч тэдгээр “шувуу”-нуудын сураг тасарлаа. Тэндээ лав зусах бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [192.82.72.37] 2023-06-27 12:27:34

Сайханбилэг,төмөр замын хэн билээ гэх шиг нөгөө том акулуудыг яагаад энэ хүрээндэ авч ирэхгүй байна,нэг юм эхлүүлчихээд сураг алдрах юм манайхан нэг ийм зангаа больчихооч эрхэм улм төрчид,хууль шүүхийнхэн.

Бидний гадаад дахь нөлөө, боломж бага байна. [139.5.216.179] 2023-06-27 23:07:38

Хүсэл нь байлаа ч хүч нь, төсөв боломж нь хзрэхгүй байна ш дээ.

Hj [73.172.24.164] 2023-06-26 18:30:14

Hedii hol ch gesen shuuh tsagdaa araas duudsad bh yamar olig baihavdee.taivan ch baij chadahgui daramttai bdag bailgui.Badamjunai tevchij chadalgui tohirolcoj irsen bdag

Шувуунууд дотор олон төрөл бий? [66.181.160.72] 2023-06-26 12:44:41

Шувуу чинь дотроо олон янз бий. Түрэмгий аргатай шонхор, бүргэд, харцага байхад нууц махчин шар шувуу бий. Цаана нь сэгээр хооллодог тас, хирээ. Хэнд ч гэмгүй тагтаа, болжмор байна. Муусайн хулгайч, авилгалч нар ямар шувуу юм болдоо? Хууль зүйн сайд мань өөрөө ямар анчин шувуу юм бол оо? Хоосон гуаглах шаазгай юм биш биздээ? Эсхүл бүргэд юм уу?


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.