СОНГУУЛЬ ХҮРТЭЛ МАН НЭР ХҮНДЭЭ СЭВТЭЭХ ЮУ Ч ХИЙХГҮЙ…
Олон авлигалын хэргийг задалсан дүр үзүүлж, зарим нэг хүмүүсийг шоронд хорих жүжиг тавиад намжмал байдалд орсон МАН-ын “Ш” ажиллагаанууд энэ хүрээд унтах юм гэж санасангүй. Хэдий Ерөнхий сайд “илчлэгч”-ийн дүрээ амжилттай бүтээсэн ч “эрх баригч”-ын үүргээ умартав бололтой. Улс орныг хохироосон аливаа хэрэг хяналт шалгалтын ажлаа дуусгасан бол яаралтай шийдэгдэх горимд шилжих ёстой атал улс төрийн далд тохироо гэдэг хууль бус шат дамжлагыг гэтэлж чадахгүй гацдаг жамтай. Өөрөөр хэлбэл залуу ерөнхий сайд ах нарынхаа үйлдсэн нүгэлд хутгалдаад эхлэв үү гэж хардахад хүрэхээр.
УИХ-ын ээлжит сонгуульд дөрвөн жил бэлтгэж сөрөг хүчнээ намнах ажилд ханцуй шамласан эрх баригчдын айдас бага зэрэг дарагдах учир нь тэд АН-ын үйл ажиллагааг зааварлаж эхэлсэнд. Өөрөөр хэлбэл ЛУ.Гантөмөрийн сайд байхдаа үйлдсэн хууль бус үйлдэл дээр охиндоо БЗС-аас тэтгэлэг аваад өгчихсөн үйлдэл хэтэрхий ил баримттай юм.
БЗС-ийн асуудалд сөрөг хүчнээс Л.Гантөмөр ганцаараа шахуу, эрх баригчдын тэн хагас нь нэр холбогдоод амжсан ч ямар ч хариуцлага хүлээгээгүйгээр үл барам зарим сайд нарын аав нь машинаар хүн дайрахад ч өдгөө болтол хууль үйлчлэхгүй байгаа юм.
МАН-ын арга барил нь асар том авлигалын сенсацыг аргаа барсан сөрөг хүчнийхээ ганц нэг улс төрч рүү бухаж, хамаг ялгадсаа нэг газар овоолох. Амжилттай хэрэгжсээр ирсэн энэ тактик нь хэзээ ч хуучрахгүй бололтой. Одоо Х.Нямбаатарт ч, Л.Оюун-Эрдэнэ ч, Д.Амарбаясгалан ч намынхаа нэрийг унагах эрхгүй. Сонгуульд дөхсөн үед баатар болох гэж оролдвол намынхаа баганыг ховх татсантай ялгаагүй.
Сэтгэгдэл
Зочин [66.181.168.131] 2023-06-27 08:13:32
Tanai namaas neg ch hun songuulid garch chadahgui
Ardhvv [74.96.0.11] 2023-06-27 01:58:28
Bi nam bus hvn ajil hiideg hiideggvi hvmvvsee ylgaj heleh heregtei ene AH bas MAH-d hulgaich olon bi ta nar ymar nam hvseed baigaa yum muu sainch odoo baigaa nam chin bolgohiin tuluu yvaa yum bishvv AH baisan bol duusaa duusaa mongol uls
Зочин [202.126.89.115] 2023-06-26 21:46:10
Зүгээр л монголчууд юу хийж чадахгүй байж хараах зүхэх гүжирдэх хорлох хардах хордох гэж жигтэйхэн араншинтай улс юмаа яацорсон хүмүүс гэж ийм ёрын зантай байдаг юм болоо.
Зочин [64.119.18.186] 2023-06-26 17:21:12
Албан тушаалын гэмт хэрэгтнүүд хэзээ ялаа авах вэ?
Зочин [82.144.201.2] 2023-06-26 12:20:32
МАН-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БҮР МӨСӨН ХОРИГЛОН ЗОГСООЖ ХААХ ХЭРЭГТЭЙ !!!
Зочин [66.181.160.125] 2023-06-26 22:32:15
Санал нэг. Зөвхөн монголд л ийм хүмүүсийг тэвчдэг...
зочин [202.9.40.159] 2023-06-26 11:28:20
ховдыхон бол хүний үнэргүй чанаргүй хүүрнүүд
Зочин [66.181.161.84] 2023-06-26 11:10:03
Бузар нам тэр чигтэй үхэж далд ор хэнтийн хулгайчууд увс ховдынхоо хулгайчуудтайгаа бүгд зайл
Иргэн [192.82.77.195] 2023-06-26 10:51:33
Н.Энхбаяр - У Хүрэлсүхтэйн л заылуулж байж л нэг Өөрчилөгдөнө дөө.!!!!!!!!