МАН: АНГЛИ ХЭЛИЙГ ТУСГАЙЛАН ХУУЛЬЧЛАХГҮЙ БАЙХААР БОЛЛОО
УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт Боловсролын ерөнхий хуулийн хэлэлцүүлгээс ажлын гурав хоногийн завсарлага авч, бүлгээрээ хэлэлцэн гишүүдийнхээ байр суурийг нэгтгэхээр болсон юм. Завсарлагын хугацаа нь өнөөдөр дуусах учраас бүлгийн ээлжит хурлаараа уг асуудлыг хэлэлцлээ. Улмаар хэрхэн шийдсэн талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.
Тэрээр "Англи хэлний асуудлыг сургалтын хөтөлбөрт тусгая гэж тогтож байна. Одоо байгаа сургалтын хөтөлбөрөөр гадаад хэлний хувьд нэг дэх хэл нь англи хэл байна. Бусад хэлийг сонгон хэлбэрээр үзэж болно. Нэгдүгээр ангиас эсвэл гуравдугаар ангиасаа тийм хэл сурна гэж бүх зүйлийг хуульчилж болохгүй. Хэддүгээр ангиас нь ямар хэл заах вэ гэдгийг боловсролын байгууллага нь шийдэх ёстой. Хүүхдийн нас, бие, сэтгэхүй, боловсон хүчин, сургалтын материаллаг байдал зэргийг харгалзан үзэж, хэддүгээр ангиас нь хэрхэн суралцуулахыг шийдэх нь зөв. Тиймээс сургалтын хөтөлбөрөөрөө үндсэн хэл, сонгон суралцах хэл гэдгээрээ явах нь зүйтэй гэж бүлэг үзлээ. Харин хууль хэрэгжүүлэх тогтоолдоо англи хэлний сургалтыг сайжруулах, болж өгвөл нэгдүгээр ангиас нь англи хэл заах бэлтгэлийг хангах чиглэлд анхаарах хэрэгтэй" гэлээ.
Сэтгэгдэл
зочин [66.181.191.57] 2023-06-27 14:07:07
Төрөлх эх хэлээ бүрэн сайн эзэмшсэний дараа 11-12 настай үед нь гадаад хэлийг зааж сургах нь зөв байх даа? Өөрөөр социализмын үед орос хэлийг 1-р ангиасаа үзсэн Монгол нэртэй, монгол төрхтэй мөртлөө монгол өв соёлоо мэдэхгүй орос мэт хүмүүс манай нийгмийн нэгэн үе болсон биз дээ? 1-р ангиас англи хэлийг зааж эхэлбэл орос үзэл баримтлалтай, орос хүмүүжилтэй нэгэн үеийг бэлтгэсэн гутамшигтай ичгүүртэй алдаагаа дахин давтах биз дээ? Эсвэл оросын буриадууд эх хэлээ мэдэхгүй, зөвхөн оросоор ярьдаг, бичдэг, уншдаг шиг юм болох биз дээ? ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ МАРТАЖ БОЛШГҮЙ СОЁЛ МӨН. Монгол хэлний дархлаа үүрд мөнх батжин оршиг.
Баячуудад зориулсан хууль Монголд хэрэггүй. [66.181.160.118] 2023-06-27 11:20:41
Англи хэлээр ярьдаг хар ажилчин бэлтгэхэд хуульд энэ тухай заах ямар ч хэрэггүй. АНУ, Канад, Австралид, мөн Их британид манайхан аяга шанага угаах, айл цэвэрлэх, нүүлгэх, жолоо мушгих, барилгын ажил л хийдэг биздээ? Дээгүүр ажил, алба хашдаггүй. Үүнээс дээгүүр ажил хийдэг мянга хүрэхгүй хүнд зориулж Монголд англи хэлний хуулиар үхсэнээ хийх юмб?
Зочин [192.82.67.46] 2023-06-26 23:18:52
Ямар хэл хэдэн насанд сурах ёстой хүний эрх. Заавал нэг хэлийг хуульчлах ёсгүй. Маш зөв.
Зочин [202.126.90.117] 2023-06-26 22:04:59
Зөвөө. Монгол хэлний утга учир, улс үндэстэн оршин тогтнох ганц үндэс шүү дээ. Эх хэлгүй болбол тухайн улс, гүрэн оршин тогтнох асуудал тун хүнд болно шүүдээ
зочин [202.9.46.171] 2023-06-26 21:26:34
Дан англи хэл биш олон улсын хэл сурах мэдлэг боловсрол олж авах үндэс Үндэсний хэл соёл бичиг үсэг монгол хүний өв хөрөнгө Хөрөнгө мөнгө баян тансагт донтвол хөжиххгүй ядууг тэтгэхгүй
7 [150.129.140.170] 2023-06-26 18:29:35
Tegvel oros heliig zailuul...