Ле-Буржегийн үзэсгэлэнгийн үеэр нийт 150 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ

Aдмин / Гадаад мэдээ

Ле-Бурже хотноо болж өнгөрсөн олон улсын агаар, сансрын техникийн үзэсгэлэнгийн үеэр гарын үсэг зурсан гэрээнүүдийн нийт дүн 150 тэрбум ам.доллар болсон нь 2019 оныхоос 10 тэрбум ам.доллароор их байна.

Энэ тухай уг үзэсгэлэнг зохион байгуулагч Францын нисэх, сансрын салбарын групп ням гаргийн орой мэдээлжээ.

54 дэх удаагаа зохион байгуулагдсан энэхүү үзэсгэлэнгийн үеэр хамгийн том гэрээг Энэтхэгийн “IndiGo” компани хийжээ. Тус компани “Airbus A320neo” загварын 500 ширхэг нисэх онгоц худалдаж авах хэлэлцээр хийсэн бөгөөд гэрээний дүнг албан ёсоор зарлаагүй ч “Le Figaro” сонинд бичсэнээр, ойролцоогоор 55 тэрбум евро болсон байж магадгүй байна.

Үзэсгэлэнгийн үеэр салбарын утааг бууруулах асуудал гол сэдвүүдийн нэг байв. Ле-Бурже нисэх онгоцны буудлын нислэгийн талбайд, мөн үзэсгэлэнгийн асаруудад цахилгаан хөдөлгүүрээр ажилладаг нисэх онгоц, нисэх төхөөрөмжийн олон арван загварыг дэлгэн үзүүлжээ. Түүнчлэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах түлш нэвтрүүлэх асуудлыг идэвхтэй хэлэлцсэн байна.

Зургаадугаар сарын 19-25-ны өдрүүдэд үргэлжилсэн үзэсгэлэнд 400 мянган хүн зочилсон нь дээд үзүүлэлт болжээ. Өмнөх дээд үзүүлэлт 2017 онд бүртгэгдсэн бөгөөд 375 мянган хүн үзэж байв. Энэ жилийн үзэсгэлэнд 46 орны 2500 компани оролцжээ.

“Salon du Bourget” үзэсгэлэнг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай. 2021 онд уг үзэсгэлэнг короновирусний цар тахлын хязгаарлалттай холбогдуулан цуцалсан юм.


Сэтгэгдэл

Зочин [204.101.225.90] 2023-06-27 22:37:26

Mongold xaa xamaagui um bichij uuriinxuu bolon uruuliin tsag zaviig buu ur!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.