Грекийн эрх баригч нам парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулжээ

Aдмин / Гадаад мэдээ

Грекийн эрх баригч консерватив үзэлтэй, Шинэ Ардчилал нам таван долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа болсон парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулжээ. Ялалтын дүнд тус намын дарга, ерөнхий сайд Кириакос Мицотакис дахин дөрвөн жил бүрэн эрх хэрэгжүүлэх, шинэ засгийн газраа бүрдүүлэхээр болж байна.

Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сард пропорциональ тогтолцоогоор явуулсан парламентын сонгуульд Шинэ Ардчилал нам 41хувийн санал авч, олонх болоход 5суудал дутсан. Харин энэ удаагийн сонгуульд Кириакос Мицотакис шинэ нам байгуулахгүйгээр жижиг намтай эвсэл байгуулж оролцохоор шийдвэрлэсэн нь парламентад үнэмлэхүй олонх болоход нөлөөлсөн байна.

Нөгөө талаар Ялсан намд нэмэлт суудал өгөхөөр сонгуулийн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулснаар Мицотакисын нам 300 суудалтай парламентад 158 суудал авч байгаа аж. Харин гол өрсөлдөгч зүүний үзэлтэй Сириза нам өмнөх сонгуулиар авсан саналаас 2 хувиар бага буюу 18 хувийн санал авчээ. Грекийн энэ удаагийн сонгуулийн ирц маш бага буюу санал өгөх эрхтэй иргэдийн дөнгөж 53 хувь нь л санал өгсөн байна. Өмнөх санал хураалтын ирц 61 хувьтай байсан юм.

Нийтдээ найман нам парламентад суух гурван хувийн босгыг давж чадсан байна. Үүнд барууны үзэлтэй Үндсэрхэг нам, хэт шашны үзэлтэй нам, Нацизмын үзэл баримтлалтай, хорих газарт хүмүүжиж байгаа , парламентын гишүүн асны дэмжлэгтэй хэт барууны нам зэрэг найман нам багтжээ.

Өдгөө 55 настай ерөнхий сайд Кириакос Мицотакис 10 гаруй жил үргэлжилсэн санхүүгийн хямралаас аажмаар гарч байгаа улс орондоо эдийн засгийн өсөлтийг тэлж, улс төрийн тогтвортой байдлыг хангах амлалт өгсөн нь сонгогчдын дэмжлэгийг авч чаджээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.