Нүүрсний хулгайг Хөгжлийн банкны хэрэг шиг шийдвэрлэх үү?

Aдмин / Улстөр

Авлигачдад ээлтэй улсын эдийн засаг яагаад ч хөгжих боломжгүй. Дотроос нь шимэгчлэх том паразитуудаа зайлуулахгүйгээр хөгжил ярихаар хэн ч итгэмгүй. Хөгжлийн банкны хулгайг нээлттэй хэлэлцээд л өч төчнөөн луйварчид, улс төрчид нэрлэгдээд бөөн шуугиан болсон атал яг шүүхээр шийдвэрлэгдэхдээ албан тушаалтнууд бус “гүйцэтгэгчид” ял сонсоод төгсөх шатандаа оров бололтой.

“...Ажлын 47 өдөр үргэлжилсэн шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлтийг өчигдөр танилцууллаа. Гэм буруугийн дүгнэлтээр 48 иргэнийг цагаатгаж, 32 иргэн, дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцов…” Баримт нь тодорхой, олон нийтийн нүдэн дээр ил зарим УИХ-ын гишүүдийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгчид захиалгаар ажиллав уу?

Гэх хардлага ч олон нийтийн дунд байсаар. Ерөнхий дүр зургаар нь харахад УИХ-ын гишүүн, эрх баригч намынх бол 3 хүнээс хоёр нь ял шийтгэлгүй цагаадах боломжтой гэх ойлголт бий боллоо. Нүүрсний гэх хэргийн эргэн тойрон ч улс төржиж, улс орныг дүйвээнд дуудан сүртэй эхэлсэн ч нээлттэй сонсгол хийх, нэгдсэн шийдвэрт хүрэх, шүүхээр шийдвэрлэх явц нь мөн удаашрах бололтой.

Учир нь эх сурвалжуудын мэдээлж буйгаар эрх баригч намын зарим томоохон улс төрчдийн нэр хүндэд ихэд халгаатайн учир сонсголыг хойшлуулсаар байгаа бөгөөд эхэлж шуугиулсан дүр зургаараа сонсгол хийхэд нэлээд төвөгтэй байдал үүссэн буюу хэт их улс төржилт, баримт сэлт хоёрын логикийн зөрүү их байна гэлцэх. Яваандаа нүүрсний хулгай гэх асуудал ч ужиг гацаанаасаа гаралгүй эцэстээ албан тушаалтнууд бус арай жижиг загаснууд өгөөшинд өнхөрч, торны цаана суух байдлаар шийдсэн дүр үзүүлж мэдэх юм.


Сэтгэгдэл

Их цаг хугацаа шаардна. Мөн засгийн хүсэл зоригоос хамаарна. [66.181.160.75] 2023-06-29 11:47:51

Нүүсний хэргийг энэ Засгийн газар, Их хурлын үед шийдэхгүй. Харин дараагийн бүрэн эрхийн үед тухайн засаг тухайн хэргийг авч үзэх л байх. Шийдэж чадах болов уу? Шийдэх хүсэлтэй байх болов уу? 2024 оны Улс тунхагласны 100 жилийн ойн өршөөлөөр хэрэгтнүүдийг нь өршөөчих болов уу?

Бүтэхгүй. [66.181.160.75] 2023-06-29 11:11:18

Чадахгүй ш дээ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.