УИХ: ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзаддоржийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөллөө

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан үргэлжилж байна. Үдээс хойших хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх хүсэлтийг хэлэлцлээ. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нь 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д ирүүлжээ.

Тэрбээр 2018 онд ҮХЦ-ийн гишүүнээр томилогдож байсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох талаар дурдаж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан аж. Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар түүний хүсэлтийг дэмжиж, УИХ-д оруулж ирсэн байна. Ц.Нанзаддоржийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжлээ.


Сэтгэгдэл

Эрднээ [122.201.22.107] 2023-06-30 13:34:00

Тэр архичин, шалиг Одбаярыгаа чөлөөлөөчээ. Энэ нөхөр ч яасан ичдэггүй, хөгийн амьтан юмдаа

ЗОЧИН [202.9.40.148] 2023-06-29 18:41:30

хулгай худлаар дүүрэн НАНЗАДДОРЖИЙГ ӨӨРӨӨ ХҮССЭН ГЭЭД ӨРШӨӨЖ БОЛОХГҮЙ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

Зочин [103.26.194.54] 2023-06-29 17:16:10

Одоо Одбаяр Чинбат гэсэн хужаануудыг зайлуулаач Нанзаддорж төрлөө мэдээд татгалзсан бна хужаач гэсэн худрагатай эр хүн юм гээч.баяр хүргье хугацаан дууссан мөртөө тэтгэвэрийн нас нь аль хэдийн болсон зарим новшнуудыг шүүрдээч


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.